Судрын түүхүүд
31-р бүлэг: Мэргэн ухааны үг: 1833 оны 2-р сар


31-р бүлэг

Мэргэн ухааны үг

1833 оны 2-р сар

Зураг
Иосеф Бошиглогчдын сургууль дээр

Иосеф Смит Сүмийн эрчүүдэд зориулсан сургалт явуулав. Үүнийг Бошиглогчдын сургууль гэж нэрлэжээ.

Зураг
Иосеф Бошиглогчдын сургуульд зааж байгаа нь

Уг сургууль нь Огайогийн Көртланд дахь Ньюел Витнейгийн дэлгүүрт явагдаж байв. Иосеф болон Сүмийн бусад удирдагч бие биендээ санваар, судрууд, бусад зүйлийн талаар зааж байжээ. Сургуулийн зорилго нь эрчүүдийг Сүмийн удирдлагад болон номлолын үйлчлэлд бэлтгэх байлаа.

Зураг
Ах нар тамхи хэрэглэж байгаа нь

Эрчүүдийн ихэнх нь гаансан болон ороомол навчин тамхи татдаг байсан бөгөөд өрөө дүүрэн утаа болдог байв. Зарим нь зажилдаг тамхи хэрэглэн, үүнийгээ шалан дээр хаядаг байсан бөгөөд энэ нь орчныг үнэхээр бохирдуулдаг байжээ.

Зураг
Санаа зовсон Иосеф

Иосефын эхнэр Эмма Смит цуглаан бүрийн дараа өрөөг нь цэвэрлэдэг байв. Эмма, Иосеф хоёр ах нарын тамхи хэрэглэж байгаад санаа зовж байлаа. Иосеф хүмүүс тамхи татах эсвэл зажилдаг тамхи хэрэглэх ёстой эсэх талаар мэдэхийг хүсэж байв.

Зураг
Залбирч буй Иосеф

Иосеф зөвийг мэдэхийн тулд залбирав. Есүс түүнд Мэргэн ухааны үг хэмээн илчлэлтийг өгчээ. Есүс зарим хүн бусдыг бие махбоддоо муу зүйл хийгээсэй гэж хүсдэг талаар хэлжээ. Мэргэн ухааны үгэнд Есүс гэгээнтнүүдэд эрүүл мэндэд муу зүйлсийн талаар хэлэв. Тэрээр эрүүл мэндэд сайн зүйлсийн талаар мөн адил хэлжээ.

Зураг
Залуу эрэгтэй архинаас татгалзаж байгаа нь

Есүс архины төрлийн зүйл хүмүүст муу гэдгийг мөн тэд архины төрлийн зүйлсийг биедээ оруулахгүй буюу уух ёсгүй хэмээн хэлсэн. Харин биений гадуур хэрэглэж болно гэжээ.

Зураг
Тамхинаас татгалзаж буй эмэгтэй

Есүс тамхи нь хүмүүст муу гэдгийг мөн тэд тамхи, навчин тамхи, гаансан тамхи, зажилдаг тамхи алийг нь ч татаж болохгүй гэжээ.

Зураг
Кофеноос татгалзаж буй хүн

Есүс гэгээнтнүүдэд цай, кофе зэрэг халуун ундаа хэрэглэж болохгүй гэжээ. Тэдгээр ундаа нь хүний эрүүл мэндэд сайн биш ажээ.

Зураг
Оройн хоолныхоо өмнө залбирч буй гэр бүл

Есүс олон төрлийн ургамал, ан амьтан хүнд тохиромжтой гэдгийг мөн Хүмүүс сайн хоол ундны төлөө Тэнгэрлэг Эцэгт талархах ёстой гэжээ.

Зураг
Эрүүл хоол хүнс

Есүс хүмүүсийг хэт их мах идэхгүй байх хэрэгтэй гэжээ.

Зураг
Ээж, хүү хоёр талх хийж байгаа нь

Их Эзэн үр тариа хүний биенд сайн гэж хэлжээ. Үр тарианд улаан буудай, будаа, эрдэнэ шиш, овьёос зэрэг орно. Жимс, ногоо нь мөн хүний эрүүл мэндэд сайн юм.

Зураг
Хамтдаа залбирч буй гэр бүл

Есүс Мэргэн ухааны үгийг дуулгавартай дагадаг хүмүүст агуу адислал амласан. Тэдний бие илүү хүчтэй, эрүүл байх болно. Тэдний оюун санаа мөн адил эрүүл саруул байж, тэд мэргэн ухаан, мэдлэгийн сан хөмрөгийг хүлээн авах болно.