Судрын түүхүүд
63-р бүлэг: Анхдагчид Солт Лэйкийн хөндий рүү явав: 1847 оны 4–7-р сар


63-р бүлэг

Анхдагчид Солт Лэйкийн хөндий рүү явав

1847 оны 4–7-р сар

Зураг
Бригам Янг хөллөсөн бух тэрэг хөтлөн явж байгаа нь

1847 оны 4-р сард анхдагчдын хамгийн эхний хэсэг Винтер Квортерсийг орхиж, өрнөд рүү аялах замдаа гарав. Бригам Янгийн удирдсан хэсэгт 143 эрэгтэй, 3 эмэгтэй, 2 хүүхэд байв.

Зураг
Америкийн уугуул иргэд

Аяллын эхэнд анхдагчдын туулсан замын ихэнх нь өндөр өвсөөр хучигдсан тэгш газар байлаа. Иймэрхүү газрыг тал газар гэж нэрлэдэг. Индианчууд тал газарт амьдардаг байсан бөгөөд тэнд ямар ч хот болон фермийн аж ахуй байсангүй.

Зураг
Гэгээнтнүүд төрөл бүрийн ажил хийж байгаа нь

Хүн бүрд замын туршид хийх ажил байлаа. Эмэгтэйчүүд хүүхдүүдээ асарч, хоол хийж байсан бөгөөд эрэгтэйчүүд зам гүүр барьж, тэрэгнүүдээ засаж янзлан, хоол хүнсний эрэлд гардаг байв.

Зураг
Хоол хийж байгаа эмэгтэй

Анхдагчид бүтэн өдрийн туршид аялав. Шөнө болоход тэд тэрэгнүүдээ тойрог болгон тавьж, амардаг байлаа. Хүмүүс болон мал амьтад тойрог дотор хоноглодог байсан бөгөөд гал асааж, хоол хүнсээ бэлтгэдэг байв.

Зураг
Гэгээнтнүүд дуулж байгаа нь

Анхдагчид ихэвчлэн дуулж, бүжиглэдэг байв. Тэдний дуулах дуртай дуунуудын нэг нь “Ирцгээ, Ирцгээ, гэгээнтнүүд ээ!” байлаа. Энэ дууллыг дуулах нь тэдэнд зовлон бэрхшээлээ туулахад нь тусалдаг байв. Бригам Янг гэгээнтнүүдэд ням гараг бүр амарч, Бурханыг шүтэн бишир гэж хэлжээ. Гэгээнтнүүд залбирч, судар судалж, ариун ёслолын цуглааныг явуулж байв.

Зураг
Гэгээнтэн бүрээ үлээж байгаа нь

Өглөө бүр 5 цагт нэг эрэгтэй бүрээ үлээж, анхдагчдад босох цаг болсныг мэдэгддэг байв. Тэд залбиран, өглөөний хоолоо идэж, мал амьтдаа хооллож, 7 цаг гэхэд аялахад бэлэн болдог байв.

Зураг
Бригам Янг анчинтай ярьж байгаа нь

Анхдагчид дөрвөн сарын туршид тал газраар аялав. Тэд замдаа хэд хэдэн хүнтэй тааралджээ. Тэдний зарим нь анчид байсан бөгөөд Бригам Янгад Роки Маунтенс руу явах хэрэггүй, учир нь тэнд ургац тариалахад хэцүү гэж хэлэв.

Зураг
Гэгээнтнүүд ярилцаж байгаа нь

Бусад хүн Бригам Янгад Калифорни хөрс сайтай, цаг агаар нь дулаахан учраас гэгээнтнүүдийг Калифорни руу авч явахыг зөвлөв. Гэсэн ч Бригам Янг Их Эзэн гэгээнтнүүдийн хаашаа явах ёстойг түүнд үзүүлсэн гэж хэлжээ.

Зураг
Нэгэн эрэгтэй эхнэртэйгээ хамт буудалласан газартаа байгаа нь

Эцэст нь анхдагчид аялахад хүнд хэцүү байсан Роки Маунтенсд хүрч ирэв.

Зураг
Бригам Янг өвчтэй хэвтэж байгаа нь

Бригам Янг өвчин тусаж, хурдан аялж чадахаа болив. Тэр зарим эрэгтэйг сонгож, тэднийг Солт Лэйкийн хөндий рүү түрүүлж очоод, буудай тариал гэж хэлжээ.

Зураг
Эрчүүд Солт Лэйкийн хөндийг дээрээс харж байгаа нь

Тэд уулан дээгүүр тэрэгнүүдээ чирч гаргав. Тэд хөндий рүү бууж, тэндээ голын дэргэд буудаллав.

Зураг
Мориор газар хагалж буй хүн

Тэд газрыг онцгойлон адисалж, Их Эзэнээс газарт тариалах үрийг адисалж өгөхийг гуйсан ба дараа нь тэд үрээ газарт суулгав.

Зураг
Бригам Янг хөндийд ирж байгаа нь

Гурван өдрийн дараа Бригам Янг болон үлдсэн бусад хүн уулан дээр гарч, хөндий рүү доош харав. Бригам Янг хөндийг хараад, энэ нь Их Эзэний гэгээнтнүүдэд зориулсан газар мөн болохыг мэджээ. Тэрээр “Зөв газар мөн байна. Явцгаая” гэж хэлэв. Гэгээнтнүүд тэрэгнүүдээ хөндий рүү авчрав. Энэ өдөр 1847 оны 7-р сарын 24 байлаа. 1609 километр тал газар, уулаар аялсны эцэст гэгээнтнүүд амьдрах газраа олов. Хэдийгээр гэгээнтнүүд өөр олон сорилт бэрхшээлийг даван гарах ёстой гэдгээ мэдэж байсан ч Бурхан тэднийг амар амгалан, аюулгүй газар авчирсанд талархаж байлаа.