Судрын түүхүүд
8-р бүлэг: Есүс Христийн Сүмийг зохион байгуулахад бэлтгэх нь: 1830 оны 4-р сар


8-р бүлэг

Есүс Христийн Сүмийг зохион байгуулахад бэлтгэх нь

1830 оны 4-р сар

Зураг
Иосеф илчлэлт хүлээн авч байгаа нь

Есүс Христийн Сүм дэлхий дээр дахин нэг удаа зохион байгуулагдах цаг хаяанд ирээд байлаа. Хүмүүс Есүсийн Сүмийг ирэхэд бэлтгэлтэй байж болохын тулд Тэрээр Иосеф Смитэд илчлэлт өгсөн билээ. Есүс Өөрийн сайн мэдээний талаар илүү ихийг мөн Өөрийнх нь Сүм зохион байгуулагдахаас өмнө хүмүүсийн мэдэх ёстой бусад зүйлийн талаар илчилсэн юм.

Зураг
Мормоны Ном уншиж буй эрэгтэй

Есүс Мормоны Ном Түүний сайн мэдээг зааж, Бурханы болон Түүний ажлын талаар гэрчилдэг гэж хэлжээ. Есүс уг номыг итгэлээр хүлээн авах хүмүүст адислалыг, харин эсэргүүцэх хүмүүст шийтгэлийг амласан.

Зураг
Есүс Христ

Есүс дэлхий дээрх амьдралынхаа талаар ярьсан. Тэнгэрлэг Эцэг Түүнийг бидний Аврагч болгохоор илгээсэн. Сатан Есүсийг уруу татсан боловч Тэрээр түүнийг сонсоогүй юм.

Зураг
Есүс зовж шаналсан нь

Есүс хүмүүсийн хийдэг муу зүйлсэд асар их шаналав. Амьдралынхаа эцсийн өдрүүдэд Тэрээр зовж шаналан, бүх хүний төлөө цусаа асгаруулсан юм. Хэрэв тэд наманчлах юм бол Түүнтэй адил зовохгүй байх болно.

Зураг
Загалмай дээр өргөгдсөн Есүс

Ёс бус хүмүүс Есүсийг загалмайд өргөж, хөнөөсөн.

Зураг
Есүсийн найзууд биеийг нь авч явж байгаа нь

Есүсийн найзууд Түүний биеийг хадан булшинд тавьсан.

Зураг
Есүс төлөөлөгчдөд үзэгдэв

Гурав өдрийн дараа Есүс амилсан. Тэр амилсан байлаа!

Зураг
Амилсан Христ

Есүс амилсан учраас бүх хүн амилна. Учир нь Тэрээр бүх хүний нүглийн төлөө зовж шаналан, нас барсан. Хэрэв бид наманчилбал өршөөгдөх болно. Хэрэв бид итгэлтэй байж, наманчлан, баптисм хүртэж, зарлигуудыг дагахын тулд чадах бүхнээ хийх аваас Тэнгэрлэг Эцэгт буцан очиж, хамт амьдрах болно.

Зураг
залбирч буй бяцхан хүү

Есүс хүмүүст баптисмын талаар заасан. Тэрээр хүмүүст Өөрийнх нь Сүмийн гишүүн болохын тулд баптисм хүртсэн байх ёстой гэж хэлсэн юм. Баптисм хүртэх хүсэлтэй хүмүүс наманчлах ёстой. Тэд Есүсийг хайрлаж, дуулгавартай дагах ёстой. Тэд мөн баптисм хүртэхийн тулд доод тал нь найман нас хүрсэн байх ёстой.

Зураг
Бяцхан хүүд баптисм хүртээж буй эрэгтэй

Есүс баптисм хүртээх зөв арга замыг зааж өгсөн. Тэрээр Аароны санваартай пристүүд, Мелкизедек санваартай эрчүүд хүнд баптисм хүртээж болно гэж хэлсэн билээ. Тэд уг хүнийг ус руу авч орон, тусгай залбирал хэлдэг.

Зураг
Бяцхан хүүд баптисм хүртээж буй эрэгтэй

Баптисм хүртээж байгаа хүн нь хүртэж байгаа хүнээ усан доогуур ортол нь дүрэх ёстой. Дараа нь тэр баптисм хүртэж байгаа хүнээ уснаас гаргаж ирнэ.

Зураг
Баптисмын дараа

Хүмүүс баптисм хүртэхдээ Есүсийг дуулгавартай дагана гэж амладаг. Тэд бас сайныг хэлж, үйлдэхээ амладаг.

Зураг
Нялх хүүхдийг адисалж буй эрэгтэй

Есүс мөн нялх хүүхдүүдийг адислах талаар ярьсан. Мелкизедик санваартай эрчүүд нялх хүүхдүүдийг адислах боломжтой. Эрчүүд нялх хүүхдийг гартаа тэвэрч, нэг нь уг хүүхдэд нэр өгч, адисалдаг.

Зураг
Ариун ёслолоос хүртэж буй бяцхан хүү

Есүс ариун ёслолын талаар ярьсан. Тэрээр бид ариун ёслолоос ойр ойрхон хүртэж байх ёстой гэсэн. Хэрэв бид ямар нэг муу зүйл хийвэл наманчлах хүртлээ ариун ёслолоос хүртэж болохгүй.

Зураг
Христийн цовдлуулалтын талаар тунгаан бодож буй бяцхан хүү

Бид Есүсийг дурсан санахын тулд ариун ёслолоос хүртдэг. Талх нь Түүний бие махбодын талаар бодоход бидэнд тусалдаг. Тэрээр загалмай дээр бидний төлөө амиа өгснийг бид дурсан санадаг.

Зураг
Цагаатгалын тухай тунгаан бодож буй бяцхан хүү

Ус нь Есүсийн цусыг дурсан санахад бидэнд тусалдаг. Бид Түүний бидний төлөө Гетсеманийн цэцэрлэгт зовж шаналан, цусаа урсгасан явдлыг дурсан санадаг.

Зураг
Залбирч буй бяцхан хүү

Бид ариун ёслолоос хүртэхдээ гэрээ байгуулдаг. Гэрээ бол амлалт юм. Бид Есүстэй илүү адилхан байхыг хичээнэ гэж амладаг. Бид Түүнийг үргэлж дурсан санана гэж амладаг. Бид бас Түүний зарлигуудыг дуулгавартай дагана хэмээн амладаг. Хэрэв бид гэрээгээ сахивал бидэнтэй хамт Түүний Сүнс байх болно хэмээн амласан.