Судрын түүхүүд
48-р бүлэг: Иосеф Смит ерөнхийлөгчөөс тусламж хүсэв: 1839 оны 3–11-р сар


48-р бүлэг

Иосеф Смит ерөнхийлөгчөөс тусламж хүсэв

1839 оны 3–11-р сар

Зураг
Иосеф захидал бичиж байгаа нь

Иосеф Смит Либерти шоронд байхдаа гэгээнтнүүдэд захидал бичив. Тэр танхайрагчдын хийсэн муу зүйлсийг бичиж тэмдэглээд, улсын удирдагч руу явуул гэж гэгээнтнүүдэд хэлэв.

Зураг
Гэгээнтнүүд тэдэн рүү дайрсан хүмүүсийн нэрийг бичиж байгаа нь

Иосеф гэгээнтнүүдэд тэднийг гэмтээсэн хүмүүсийн нэрийг бичиж, тэдний гэр орон, фермийг хэрхэн сүйтгэж, устгасан тухай хэлэх ёстой гэв.

Зураг
Иосеф болон түүний найзууд Либерти шоронгоос явж байгаа нь

Иосефыг болон түүний найзуудыг Либерти шоронд дөрвөн сараас илүү хугацаанд хорьсны дараа харгалзагчид тэднийг өөр хот руу шүүх хуралд авч явав. Иосеф найзуудтайгаа харгалзагчдаас хоёр морь худалдан авчээ. Тэд нэг морийг хувцас эдлэлээр сольж, нөгөө мориных нь мөнгийг дараа нь төлөхөөр тохиролцжээ.

Зураг
Иосеф Смит найзуудтайгаа зугтаж байгаа нь

Нэгэн орой харгалзагчид согтоод, унтахаар явжээ. Нэг харгалзагч Иосефыг болон түүний найзуудыг зугтахад туслав.

Зураг
Иосеф найзуудтайгаа хамт явж байгаа нь

Иосеф Смит найзуудтайгаа хамт морио ээлжлэн унаж, 10 өдрийн дараа Иллинойгийн Куинсид ирж, гэр бүлийнхнийгээ олов.

Зураг
Иосеф болон түүний найзууд гэр бүлийнхэнтэйгээ уулзаж байгаа нь

Иосеф болон түүний найзууд гэр бүлийнхэнтэйгээ уулзсандаа баяртай байлаа.

Зураг
Науву дахь гэгээнтнүүд

Гэгээнтнүүд өөрсдийн гэсэн хот барихын тулд Иллинойд газар авахыг хүсэж байв. Тэд Миссиссипи мөрний дэргэдэх чийглэг, шаварлаг газрыг худалдаж авчээ. Иосеф болон гэгээнтнүүд байшин барьж, ургац тариалахын тулд газраа хатаах хэрэгтэй байсан тул шаргуу ажиллав. Тэд Науву нэртэй үзэсгэлэнт хотыг барьж эхэлжээ. Науву гэдэг нь үзэсгэлэнт гэсэн утгатай үг юм.

Зураг
Иосеф Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгчтэй уулзаж байгаа нь

Гэгээнтнүүдийг Науву хотыг барьж эхлэх үед Иосеф Смит Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгчтэй уулзахаар явав. Иосеф ерөнхийлөгчид Миссури дэх танхайрагчдын талаар ярьжээ. Тэр мөн тэдгээр танхайрагчид гэгээнтнүүдийн гэр орныг шатааж, мал амьтдыг нь хулгайлж, газар нутгаас нь тэднийг хөөсөн тухай хэлэв.

Зураг
Иосеф Смит ерөнхийлөгчөөс тусламж хүсэж байгаа нь

Иосеф зарим гэгээнтэн алагдаж, зарим нь шоронд хоригдсон гэдгийг хэлжээ. Тэрээр ерөнхийлөгчид танхайрагчдын хийсэн муу зүйлсийн талаар гэгээнтнүүдийн бичсэн захиаг үзүүлэв. Иосеф Миссури дэх удирдагчид гэгээнтнүүдэд туслаагүй гэдгийг хэлжээ. Тэр ерөнхийлөгчөөс тусламж хүсэв.

Зураг
Ерөнхийлөгч тусалж чадахгүй гэж хэлж байгаа нь

Ерөнхийлөгч гэгээнтнүүдийг зовж зүдэрч байсныг мэдэж байсан ч юу ч хийж чадахгүй гэж хэлэв. Хэрэв тэр гэгээнтнүүдэд тусалсан бол Миссури дэх хүмүүс уурлаж бухимдах байсан гэв.

Зураг
Иосеф гунигтай явж байгаа нь

Ерөнхийлөгч гэгээнтнүүдэд туслаагүйд Иосеф гунигтай байлаа. Тэр Науву руу буцав.