Судрын түүхүүд
10-р бүлэг: Сүмд тохиолдсон анхны гайхамшиг: 1830 оны 4-р сар


10-р бүлэг

Сүмд тохиолдсон анхны гайхамшиг

1830 оны 4-р сар

Зураг
Сүмийн цуглаанд оролцож буй хүмүүс

Сүмийн дараагийн цуглаан 1830 оны 4-р сарын 11-нд болов. Сүмийн гишүүдээс гадна өөр олон хүн цуглаанд оролцжээ.

Зураг
Оливер сайн мэдээг зааж байгаа нь

Оливер Каудери Есүс Христийн сайн мэдээг заав. Зарим хүн Оливерт итгэж, Сүмд нэгдэхийг хүсжээ. Тэд цуглааны дараа баптисм хүртэв.

Зураг
Ньюел Найт

Сатан хүмүүсийг Сүмд нэгдэхийг хүсээгүй тул тэнд байгаа зарим хүнд муухай сэтгэгдэл төрүүлэхийг завдаж байлаа. Тэдний нэг нь Ньюел Найт хэмээх эр байв.

Зураг
Ньюел Найтаас залбирахыг хүсэв

Иосеф Ньюелээс цуглаан дээр залбирахыг хүсэхэд тэрээр зөвшөөрчээ.

Зураг
Ньюел Найт залбирч чадахгүй байгаа нь

Гэвч Сатан Ньюелийг залбируулахыг хүссэнгүй. Ньюел цуглаан руу явахдаа чангаар залбирахаас айж байна гэж хэлжээ.

Зураг
Ньюел Найт залбирах гэж хичээж байгаа нь

Дараа өглөө нь Ньюел Найт ганцаараа залбирахаар ой руу орлоо. Ньюел дахин залбирах гэж оролдсон ч тэр ярьж ч чадсангүй, Сатан түүнийг залбируулахыг хүссэнгүй. Түүний бие өвдөж, тэр айж чичрэн, гэр рүүгээ явлаа.

Зураг
Иосеф Ньюелийг адисалж байгаа нь

Ньюелийн эхнэр түүнд ихэд санаа зовж байсан учир Иосеф Смитээс тусламж хүсэв. Иосеф Ньюелийг адислан, Сатаныг хөөн зайлуулахын тулд санваарыг ашиглав. Адислалын дараа Ньюелийн бие сайжирч, хожим нь тэр баптисм хүртсэн юм.