51-р бүлэг
Анхны хишиг
1842 оны 5-р сар
Есүс гэгээнтнүүдэд онцгой адислал өгнө гэж Иосеф Смитэд амлав. Энэ адислалыг хишиг гэж нэрлэдэг бөгөөд хишгийг ариун сүм дотор өгдөг. Зөвхөн Бурханы зарлигуудыг дуулгавартай дагадаг эрэгтэй, эмэгтэй хүмүүс л хишгийг хүлээн авч чадна.
Хожим нь Иосеф Смит зарим эрэгтэйтэй мөн тэдний эхнэрүүдтэй уулзаж ярилцав. Тэрээр тэдэнд ариун сүмд хийж болох зүйлийн талаар заажээ. Тийн тэд бүгдээрээ хишиг хүртсэн юм.
Бурханы зарлигуудыг дагадаг Сүмийн гишүүд ариун сүмд орж, хишгийн онцгой адислалыг хүлээн авч чадна. Тэд Бурхантай гэрээ байгуулж, Бурхан тэдэнтэй гэрээ байгуулах нь хишгийн нэгэн хэсэг юм.