Бусад эх сурвалж
23-р бүлэг: Сургаал ба Гэрээ: 1831 оны 8–11-р сар


23-р бүлэг

Сургаал ба Гэрээ

1831 оны 8–11-р сар

Иосеф Миссуригээс явж байгаа нь

Иосеф Смит болон зарим гэгээнтэн Миссурийг орхиж, Огайогийн Көртланд руу буцав. Удалгүй онцгой чуулган болжээ. Чуулганы зорилго нь Их Эзэний Иосеф Смитэд өгсөн илчлэлтүүдийг хэвлэж гаргах тухай байлаа.

Сургаал ба Гэрээ 67, хэсгийн тойм

Иосеф илчлэлт бичиж байгаа нь

Иосефт өгөгдсөн илчлэлтүүдийг бичсэн боловч Сүмийн ихэнх гишүүнд хүрэлцсэнгүй. Чуулганы үеэр гэгээнтнүүд илчлэлтүүдийн ном болгож гаргахаар шийджээ. Номыг Зарлигуудын ном гэж нэрлэв. Хожим нь үүнийг Сургаал ба Гэрээ гэж нэрлэжээ.

Иосеф гишүүдтэй ярьж байгаа нь

Есүс Иосеф Смитэд уг номд бичигдэх хоёр чухал илчлэлтийг нэмж өгөв. Нэг нь номны эхлэлд, нөгөөх нь төгсгөлд зориулагдсан байлаа. Тэдгээр илчлэлт бидэнд уг номны болон сэргээгдсэн сайн мэдээний ач холбогдлыг ойлгоход тусалдаг.

Орчин үеийн цуглааны байр

Сургаал ба Гэрээ нь бүх хүнд Есүс Христийн үнэн Сүм дэлхий дээр дахин оршин буйг хэлдэг.

Санваартнууд адислал өгч байгаа нь

Сургаал ба Гэрээ нь санваарын талаар өгүүлэхийн зэрэгцээ уг хүчийг эрэгтэйчүүд хэрхэн ашиглах талаар хэлж өгдөг.

Мормоны Ном уншиж буй хос

Сургаал ба Гэрээ нь Мормоны Номын талаар өгүүлдэг. Мормоны Номыг уншсанаар бүх хүн Есүс Христийн сайн мэдээний талаар мэдэж авах боломжтой.

Эгч дүүс хоолоо хувааж идэж байгаа нь

Сургаал ба Гэрээ нь гэгээнтнүүдэд хуваалцах талаар заадаг. Хуваалцсан хүмүүс Ариун Сүнсээр дүүрэх болно.

Тэнгэрлэг Эцэг ба Есүс Христ

Сургаал ба Гэрээ нь Бурханы зарлигуудын талаар заадаг. Эдгээр зарлигийг дуулгавартай дагадаг гэгээнтнүүд Тэнгэрлэг Эцэгтэй болон Есүстэй үүрд мөнхөд амьдрах боломжтой.

Хүмүүс Сургаал ба Гэрээг уншиж байгаа нь

Есүс Сүмийн бүх гишүүн Сургаал ба Гэрээг унших ёстой гэж хэлсэн.

Иосеф хэвлэх машины дэргэд байгаа нь

Чуулганы дараа Оливер Каудери илчлэлтүүдийн хувийг Миссури руу авч явав. Тэр уг илчлэлтүүдийг хэвлэх машинтай Сүмийн гишүүн Виллиам Фелпст өгчээ. Оливер Фелпс ахаас 3000 ном хэвлэж өгөхийг хүсэв. Хэвлэж дуусгахын өмнөхөн ёс бус хүмүүс хэвлэлийн ажлыг зогсоож, ихэнх хуудсыг нь устгажээ.

Сургаал ба Гэрээг барьж буй охин

Эцэст нь Сургаал ба Гэрээ 1835 онд хэвлэгдэж гарав. Гэгээнтнүүд Сургаал ба Гэрээн дэх илчлэлтүүдийн төлөө Тэнгэрлэг Эцэгт талархжээ.