Судрын түүхүүд
28-р бүлэг: Бошиглогч Иосеф Смит дахин Миссури руу явав: 1832 оны 3–5-р сар


28-р бүлэг

Бошиглогч Иосеф Смит дахин Миссури руу явав

1832 оны 3–5-р сар

Зураг
Иосеф Их Эзэний дуу хоолойг сонсож байгаа нь

Иосеф Смит илчлэлт хүлээн авсан ба уг илчлэлтэд Есүс гэгээнтнүүдийг Өөрийн бяцхан хүүхдүүд гэж хэлэв. Тэд суралцсаар байсан. Есүс тэдэнд баяр хөөртэй, талархалтай байх ёстой гэж хэлэв. Тэрээр тэдний удирдагч байх болно.

Зураг
Гэгээнтнүүд байшин барьж байгаа нь

Есүс гэгээнтнүүдээс ядуу хүмүүсийг халамжлахыг хүсэж байгаагаа хэлэв. Тэр тэднээс бусадтайгаа хуваалцаж, тусалж байхыг хүсжээ.

Зураг
Иосеф Миссуригийн гэгээнтнүүдийг угтан авч байгаа нь

Иосеф Смит уг илчлэлтийг хүлээн авсныхаа дараахан Миссури руу нөхөдтэйгөө хамт дахин хөдлөв. Миссури дэх гэгээнтнүүд түүнтэй уулзсандаа баяртай байлаа.

Зураг
Иосеф гэгээнтнүүдтэй уулзаж байгаа нь

Иосеф гэгээнтнүүдэд уг илчлэлтийн талаар хэлэхийг хүсэж байсан тул тэднийг цуглаанд ирэхийг хүсэв.

Зураг
Иосефтой ярьж буй Есүс

Цуглаан дээр Их Эзэн Иосефт өөр нэгэн илчлэлтийг өгөв. Есүс гэгээнтнүүд бие биенээ уучилж байгаад баяртай байлаа. Тэд бие биенээ уучилсан тул Тэрээр тэднийг уучилна гэв.

Зураг
Гэгээнтнүүд талбай дахь тариаг хурааж байгаа нь

Мөн энэ илчлэлтээр Есүс гэгээнтнүүдэд шинэ зарлиг өгөв. Тэрээр тэдэнд Сионы газар нутгийг өгсөн ба тэд үүнийг бусадтайгаа хуваалцах ёстой гэжээ. Хүн бүр өөрт хэрэгтэй зүйлсээ авах ёстой. Их Эзэн мөн гэгээнтнүүдээс авьяас чадвараа хөгжүүлж, үүнийгээ Сүмийн тусын тулд ашиглаасай гэж хүсжээ.

Зураг
Иосеф гэгээнтнүүдийнд зочилж очсон нь

Цуглааны дараа Иосеф олон хотод очиж, гэгээнтнүүдийнхээр зочлов. Энэ нь түүний хувьд үнэхээр аз жаргалтай мөч байлаа. Тэр гэгээнтнүүдэд хайртай байв.

Зураг
Иосеф илчлэлт хүлээн авч байгаа нь

Миссурид байхдаа Иосеф өөр нэг илчлэлтийг хүлээн авчээ. Их Эзэн нөхрүүд эхнэрүүдээ, харин эцэг эхчүүд хүүхдүүдээ халамжлах ёстой гэжээ.

Зураг
Гэгээнтнүүд бэлэвсэн эмэгтэйг эргэж байгаа нь

Их Эзэн мөн гэгээнтнүүдэд нөхөргүй эмэгтэйчүүдийг халамжлах ёстой хэмээн хэлэв. Мөн гэгээнтнүүд эцэг, эхгүй хүүхдүүдийг халамжлах ёстой.

Зураг
Гэгээнтнүүд бишопын агуулахад

Есүс гэгээнтнүүд агуулахад хийх хоол хүнс, бусад эд зүйлийг бишопт өгөх ёстой мөн бишоп агуулахад байсан зүйлсийг ядууст туслахын тулд ашиглах ёстой гэж хэлэв.

Зураг
Иосеф, бишоп Витней хоёр аялж байгаа нь

Иосеф Смит Миссури дэх ажлаа дуусгасны дараа бишоп Витнейтэй хамт Көртланд руу морин тэргээр буцав.

Зураг
Морьд цочиж үргэсэн нь

Нэг өдөр ямар нэгэн зүйл морьдыг үргээж, тэд хурдан давхилдаж эхэлжээ.

Зураг
Бишоп Витней газарт хэвтэж байгаа нь

Иосеф тэрэгнээс үсэрсэн боловч гэмтээгүй байна. Бишоп Витней тэрэгнээс үсрээд, хөлөө хугалжээ.

Зураг
Бишоп Витней орон дээр хэвтэж байгаа нь

Иосеф Смит, бишоп Витней хоёр дэн буудалд буудаллав. Бишоп Витней дөрвөн долоо хоногийн турш хэвтэж, Иосеф Витнейн хөлийг сайжиртал түүнтэй хамт байжээ.

Зураг
Иосеф орон дээр хэвтэж байгаа нь

Тэднийг буудалд байх үед хэн нэгэн нь Иосефын хоолонд хор хийжээ. Тэр хүнд өвдөв.

Зураг
Бишоп Витней Иосефт адислал өгч байгаа нь

Иосеф бишоп Витнейгээс өөрт нь адислал өгөхийг хүсэв. Бишоп Витней санваарын хүчийг ашиглан Иосефыг адислахад тэр эдгэрчээ.

Зураг
Бишоп Витней ба залбирч буй Иосеф

Иосеф өөрийг нь эдгээсэнд Бурханд талархав. Иосеф, бишоп Витней хоёр аян замдаа гарах тэнхээтэй болоод, өөр өөрсдийн гэр бүл рүү буцав.