Семинар
7-р хэсэг: 2 дахь өдөр, 2 Нифай 17-20


7-р хэсэг: 2 дахь өдөр

2 Нифай 17-20

Оршил

2 Нифай 17–20-д Исаиа Иудейн хаан болон түүний хүмүүсийг дэлхийн хуйвалдаануудаас илүү Их Эзэнд итгэ хэмээн ухуулахыг оролдсоныг Нифай бичиглэв. Исаиа агуу үнэнүүдийг зааж мөн гэрчлэх тэмдэг, дүрслэл эсвэл бэлгэдэл ашиглан өөрийнх нь өдрүүдэд тохиолдох үйл явдлууд, Есүс Христийн төрөлт, Их Эзэний Хоёр дахь ирэлтийн үеийн ёсон бусчуудын устгалын талаар бошигложээ.

2 Нифай 17–18

Иудейн хаант улс Есүс Христэд итгэл найдвараа тавьснаар адислагджээ

Өнөөдрийн хичээлд бэлдэхийн тулд аймшигтай нөхцөл байдалтай тулгарч байсан үеэ бод. Анхны үйлдэл тань юу байсныг санаж байна уу? 2 Нифай 17–18-ыг судлахдаа хэцүү эсвэл аймшигтай нөхцөл байдалд орсон хүмүүст өгсөн Исаиагийн зөвлөгөөг олж тодорхойлохыг хичээ.

2 Нифай 17–18-ыг судлахын тулд та Сири, Израил, Иудей гэсэн гурван жижиг үндэстэн болон эдгээр жижиг үндэстнүүдийг эзлэхийг хүссэн, хэмжээгээрээ тэднээс хамаагүй том Ассирийн эзэнт гүрний тухай мэдэх хэрэгтэй. Дараах газрын зураг болон хавсралт хүснэгтийг үз.

Зураг
Израил ба Иудейн газрын зураг

Үндэстэн

Сири

Израил (Ефраим)

Иуда

Хаан

Резин

Пека

Ахаз

Нийслэл

Дамаск

Самари

Иерусалим

2 Нифай 17:1–2-ыг уншаад газрын зураг дээр ол. “Сири нь Ефраимтай хуйвалдах болой” гэдэг нь уг хоёр улс хэлэлцээр, гэрээ хийсэн гэсэн утгатай. Хэн нь хэн рүүгээ дайрах гэж байгааг тодорхойлох гээд үз. 2-р шүлэгт гардаг “Давидын угсаа” хэмээх хэллэг нь Ахаз болон Иудейн хүмүүсийг хэлж байгаа гэдгийг ойлгоорой.

Израил болон Сирийн хаант улсууд Иудейн хаант улсыг эзлэн авч, дараа нь Иудейг тэдэнтэй нэгдэж хүчирхэг Ассирийн эзэнт гүрний эсрэг тулалдах хэлэлцээрт нэгдэхийг шаардах хүсэлтэй байв. Тэр үед Ассири дэлхийн бүх нутгийг бүхлээр нь эзлэхээр айлгаж байсан улс юм. Израил, Сири хоёр улс Иудейг эзлэн авбал Ассирийн эсрэг тулалдах илүү олон хүн, илүү их нөөцтэй болно гэж бодож байв (2 Нифай 17:5–6-г үзнэ үү). Хаан Ахаз нь Израил болон Сири хоёртой хэлэлцээр хийх талаар бодож үзэв.

Хэрвээ та Хаан Ахаз байсан бол юу хийх байсан талаараа бод. Нэг талаас, Ассири улс танай хүмүүсийг дайрахаар айлгаж байгаа. Нөгөө талаас, хэрвээ та Ассирийн эсрэг тулалдах хэлэлцээрт нэгдэхгүй бол Сири, Израил хоёр танай улс руу дайрахаар сүрдүүлж байгаа. Исаиа Иудейн хаант улсад амьдардаг бөгөөд Их Эзэн түүнийг Ахаз руу мэдээ хүргүүлэхээр илгээв. Хэрвээ та Ахазын оронд байсан бол бошиглогчоос мэдээ хүлээж аваад ямар мэдрэмжтэй байх байсан бэ?

  1. 2 Нифай 17:3–8-ыг уншаад, Исаиагаар дамжуулан Ахаз болон түүний хүмүүст өгсөн Их Эзэний захиасын доогуур зур. (4-р шүлэг дэх “галт цуцлууд” гэж гал нь унтарсан бамбарыг хэлдэг бөгөөд үүгээр эзлэгдэж, сүйрч буй хоёр улсыг төлөөлүүлж байна.) Үүнийг Исаиа Ахазад хэлж байгааг та сонссон хэмээн төсөөл. Хожим нь найз тань Исаиа юу гэж хэлснийг асуух болно. Найздаа юу гэж хариулахаа судрын тэмдэглэлдээ хоёр эсвэл гурван өгүүлбэрт багтаан бич.

Исаиа хаанд болон түүний хүмүүст улс төрийн тогтворгүй хэлэлцээрээс илүү Их Эзэний тусламжид тулгуурлахад нь туслахыг хичээв.

  1. Судрын тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич:

    1. Бидэнд тусламж хэрэгтэй үед зөвхөн бусад хүмүүсийн тусламжид тулгуурласнаас илүү Их Эзэнд хандах нь яагаад чухал байдаг вэ?

    2. Залуу хүмүүс Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христтэй харилцах харилцааны түрүүнд бусад хүмүүстэй харилцах харилцаагаа тавьж соригддог ямар тохиолдлууд байдаг вэ?

Их Эзэн Ахаз болон Иудейн хаант улсыг Өөрөө хамгаална гэсэн тэмдэг үзүүлэх бөгөөд дэлхийн хэлэлцээрүүдэд тулгуурлах хэрэггүй хэмээн тэдэнд хэлэв. Уг тэмдэг нь юу гэдгийг мэдэхийн тулд 2 Нифай 17:14-ийг унш. Тус шүлэгт гарсан Иммануел гэдэг үгийг дугуйл. Энэ шүлгийн хажууд “Mатай 1:22–23” гэж бич. Иммануел гэдэг үгийн утгыг мэдэхийн тулд Maтай 1:22–23-ыг унш.

Энэ үед “Бурхан бидэнтэй хамт” хэмээх утга илэрхийлэх тэмдэг Ахазд хэрхэн туслах вэ? Исаиагийн бошиглол хэдэн зууны дараа болох Есүс Христийн төрөлттэй ямар холбоотой байж болох вэ?

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

Төрөх хүүхдийн тэмдгийн талаар илүү ихийг ойлгохын тулд Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холландын дараах тайлбарын талаар эргэцүүлэн бод: “Исаиагийн ихэнх бичиглэлтэй адил энэ бошиглолд олон тооны эсвэл зэрэгцсэн зүйлс байгаа”. Хамгийн ойрын утга нь магадгүй Есүс Христийн төрөлтийн үед анзаарагдах бошиглолын илүү агуу, хожмын биелэлтийн бэлгэ тэмдэг болсон хүү төрүүлсэн цэвэр ариун, сайн эмэгтэй болох Исаиагийн эхнэр [2 Нифай 18:3] дээр төвлөрөх байсан байх (Christ and the New Covenant [1997], 79).

Зураг
Исаиа Христ мэндлэх тухай бичсэн нь

Хүүхэд өсөж том болохоос өмнө Израил (Ефраим) болон Сирийн нийт арми Ассирид эзлэгдэнэ хэмээн Исаиа бошигложээ (2 Нифай 17:15–25-ыг үзнэ үү). “Бурхан бидэнтэй хамт” гэсэн утга бүхий тэмдэг нь хэрвээ бид Бурханд итгэлтэй байвал Тэрээр хүнд хэцүү, аймшигтай үеүдэд хүртэл бидэнтэй хамт байх болно гэдгийг Ахаз хаанд ойлгуулан, тайвшруулах зорилготой байв. Энэхүү зарчмыг судартаа бичээрэй.

2 Нифай 18:6–8-ыг уншаад, “Шилогийн ус” гэсэн үгийн доогуур зур. Исаиагийн бодлоор Шилогийн ус нь уг үндэстний улс төрийн амьдралын нэг хэсэг байх хэрэгтэй байсан Бурханы номхон дөлгөөн, тогтвортой, баттай нөлөө болон хүчийг төлөөлж байв. (2 Нифай 18:6-г үзнэ үү). Исаиа Шилогийн усыг харьцуулалт болгон ашигласны учир нь Израил болон Иудейн хүмүүс Мессиаг, “Шилогийн ус” буюу Бурханы номхон дөлгөөн, тогтвортой, баттай хүчийг үл тоомсорлосон буюу. Тиймийн тул, Исаиа бошиглохдоо Ассирийн хаан болон Сири, Израилыг эзэлсэн түүний армийн сүрдмээр нөлөө, агуу их хүчийг “голын хүчит их усаар” төлөөлүүлжээ.

Яруу найрагч хүний хувьд Исаиа хоёр төрлийн, гэхдээ эрс тэс ялгаатай урсгал усыг Иудейд тохиолдох зүйлийг тайлбарлахад ашиглажээ. Иудейн дээр ирэх Ассирийн армийг нутаг гэдэг үгээр төлөөлүүлжээ. Гэхдээ Иерусалимыг эзлээгүй гэдгийг “тэрээр үерлэж мөн халих болно, энэ нь бүр хүзүүгээр татах болно” гэсэн өгүүлбэрээр төлөөлүүлсэн.

2 Нифай 18:9–12-ыг уншаад, Их Эзэн Сири болон Израилд нэгдэхгүй байхыг хэдэн удаа Иудейд зөвлөснийг ажигла. 2 Нифай 18:13-д бичиглэгдсэнээр, Их Эзэн Исаиагаар дамжуулан Иудейд хаашаа явж тусламж хүс гэж зөвлөсөн бэ?

Ассиричууд Иудейг сүйрүүлж, Иерусалимыг сүрдүүлэх үед Иудейн хаант улс шинэ хаантай болсон байжээ. Түүнийг Хезекиа гэдэг байв. Тэр Их Эзэн болон Исаиад итгэж байсан. Их Эзэний тэнгэр элч 185,000 Ассири цэргийг хуаранд нь устгажээ (Хаадын дэд 19:35; Исаиа 37:36-г үзнэ үү).

  1. Дараах асуултуудын аль нэгэнд судрын тэмдэглэлдээ хариулж бич:

    1. Их Эзэнээс илүү дэлхийн зүйлс болон нөлөөнд итгэх нь ямар аюултай вэ? (Таныг айдасдаа тулгуурлан шийдвэр гаргахад хүргэж болох нөхцөл байдлын талаар бодож үзээрэй. )

    2. Эхлээд бусдаас хүч гуйхыг эрмэлзэж байснаа болиод Их Эзэнд хандсан тохиолдол танд байгаа юу? Хэзээ тийм явдал болсон бэ? Та тэрхүү туршлагаасаа юу сурсан бэ?

    3. Хаан Хезекиагийн хаанчлал дор Иудейн хүмүүс устгалаас хамгаалагдсан. Учир нь тэд Их Эзэнээс ирсэн Исаиагийн зөвлөгөөг дагасан юм. Орчин үеийн бошиглогчдыг дагах нь таныг сүнслэг хор хөнөөлөөс хэрхэн хамгаалж чадах вэ?

2 Нифай 19:1–7

Исаиа Мессиагийнхаар ярив

Та, нарыг харахгүй эсвэл нарны илчийг мэдрэхгүй удаан хугацаагаар явж байсан уу? Хэрвээ үгүй бол та нарны гэрэл, дулааныг мэдрэхгүй, сүүдэр дор байнга байна гэж төсөөлөөд үз (харанхуй өрөөнд удаан хугацаагаар байгаа мэт). Есүс Христийн гэрэлгүй амьдардаг хүмүүсийн сүнслэг нөхцөл байдлыг тайлбарлахын тулд Исаиа үүнтэй төстэй дүр төрхийг ашигласан.

2 Нифай 19:1–2-т хоёр нутгийн талаар гардаг. Эдгээр шүлгийг уншиж, уг хоёр нутгийн нэрийг тэмдэглэ.

Хэдэн зууныг дамнан Исаиа эдгээр шүлгүүдийг бичих хүртэл одоо Ариун газар хэмээн нэрлэгддэг газрыг эзлэхийг хүссэн олон дайн болжээ. Маш олон хүн энэ газар байлдаж яваад амиа алдсан болохоор зарим нь энэ газрыг “үхлийн сүүдэр татсан нутаг” хэмээн нэрлэдэг аж. Зебулун болон Нафталын нутаг хэмээн нэрлэгддэг энэ газарт шинэ гэрээний үед Назар, Капернаум, Найн болон Кана хэмээх хотууд байрлаж байжээ. 500 гаруй жилийн дараа Есүс Христ эдгээр хотуудад хүмүүст үйлчилж, ихэнх цагаа өнгөрүүлжээ. Өнөөдөр энэ газрыг Галил гэж нэрлэдэг.

Исаиагийн хэлснээр энэ нутгийн хүмүүс эцэст нь харах зүйлийг 2 Нифай 19:2-т тэмдэглэ.

“Үхлийн сүүдэр татсан нутагт” оршдог “харанхуйд алхдаг байсан” хүмүүс “агуу гэрлийг харсан” аж хэмээх Исаиагийн үгс нь дэлхийн энэ хэсэг дэх Есүс Христийн мөнх бус үүргийн тухай бошиглол байсан юм. Галилд амьдардаг байсан хүмүүс сүнслэг харанхуйд алхдаг байсан боловч Есүс Христ ирж, тэдний дунд тохинуулснаар тэд “агуу гэрлийг” харсан юм.

  1. 2 Нифай 19:6–7-г уншаад, 6-р шүлэгт гардаг Аврагчийн нэрсийн аль нь ялангуяа Иудейн хүмүүсийн хувьд утга учиртай болохыг, тэдэнд өгөгдсөн нөхцөл байдалд тулгуурлан эргэцүүлэн бод. Эдгээр нэрсээс нэг юмуу хэд хэдэн нэрс Аврагчийн талаарх таны бодлыг хэрхэн дүрсэлж байгааг судрын тэмдэглэлдээ бич.

2 Нифай 19–20

Исаиа Хоёр дахь ирэлтийн үед болох ёс бусчуудын устгалыг дүрслэв

2 Нифай 20-д бичигдсэн Ассирийн устгалын тухай Исаиагийн бошиглол бол Хоёр дахь ирэлтийн үеийн ёс бусчуудын устгалын тухай бошиглол юм. Энэхүү бүлгийг уншихдаа Хезекиа Их Эзэнээс ирсэн Исаиагийн зөвлөгөөнд итгэж адислагдсан шиг хэрэв та Их Эзэнд найдвал Хоёр дахь ирэлт ойртож буй энэ үед дэлхийн оршин суугчдын дээр ирэх шүүлтээс айх хэрэггүй гэдгийг санаарай.

2 Нифай 19:12, 17, 21 болон 2 Нифай 20:4-р шүлгүүдэд ямар өгүүлбэр давтагдаж байна вэ? Үүнийг судартаа тэмдэглэх хэрэгтэй. Өгүүлбэрийг судрын тэмдэглэлдээ бичээд, хилэн, гар гэсэн үгсийн доогуур зур. Хилэн гэдэг үгийн доогуур зураад шүүлт гэж бич, гар гэдэг үгийн доогуур зураад нигүүлсэл гэж бич. Шүүлт болон нигүүлсэл хэмээх үгсийг орлуулан тавиад өгүүлбэрийг чангаар унш. (“Энэ бүгд болсон ч түүний [шүүлт] зайлуулагдаагүй, гэсэн ч түүний [нигүүлсэл] үргэлжилсэн хэвээр болой.)

  1. Судрын тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич:

    1. Дээрх дасгалаар бичсэн өгүүлбэр нь Их Эзэнийг үл тоомсорлосон хувь хүн, гэр бүлүүд, үндэстнүүдэд Тэрээр хэрхэн ханддагийг яаж дүрсэлж байна вэ?

    2. Та дараах үнэнүүдийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж чадах вэ? Есүс Христ бол шүүлт болон нигүүлслийн Бурхан юм. Түүний нигүүлсэл нь наманчилж, зарлигуудыг дагасан хүмүүст сунгаастай байдаг.

  2. Тодорхой зарлигт дуулгавартай байснаар Бурханы нигүүлслийг мэдэрч байсан үеийнхээ тухай судрын тэмдэглэлдээ бич.

  3. Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврын доор бич:

    Би 2 Нифай 17–20-р бүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: