Семинар
18-р хэсэг: 3 дахь өдөр, Алма 31


18-р хэсэг: 3 дахь өдөр

Алма 31

Оршил

Зорамчууд гэж нэрлэгдсэн нифайчуудаас тэрслэгч хэсэг хүмүүс сайн мэдээний үнэнээс нүүр буруулсныг Алма мэджээ. Алма эдгээр ёс бус явдлуудын тухай мэдээнд шаналж, Бурханы үгийг зорамчуудад заахаар бусад хүмүүсийг авч явав. Тэд зорамчуудын урвасан сүсэг бишрэл болон бардамналыг үзэв. Алма зорамчуудыг Их Эзэнд буцаан авчрахад тэрээр хамтрагчидтайгаа тайтгарал болон амжилтын төлөө чин сэтгэлээсээ залбирчээ.

Алма 31:1–7

Алма болон түүний хамтрагчид урвасан зорамчуудад Бурханы үгийг номлосон нь

Таны нэг найз эсвэл гэр бүлийн гишүүн сайн мэдээнээс нүүр буруулж эхэлж байна эсвэл сайн мэдээний дагуу хэрхэн амьдрах ёстойгоороо бүрэн амьдрахгүй байна гэж төсөөлөн бод. Дараах асуултуудын хариултын талаар бод:

  • Та энэ хүнд сүмд буцан ирж, зарлигуудыг сахих хүсэлтэй болоход нь туслахын тулд юу хийж болох вэ?

  • Та энэ хүний асуудлууд болон буруу ойлголтуудыг залруулахыг хичээхдээ хэнээс тусламж хүсч болох вэ?

Энэ хичээл нь Алма болон бусад хүмүүс сайн мэдээний үнэнүүдээс нүүр буруулан урвасан хэсэг хүмүүст туслахаар хэрхэн хичээж байсныг онцлон харуулдаг. Алма 31:1–2-ыг унш. Алма зорамчуудын хийж буй зүйлүүдийн талаар сонсоод юу мэдэрсэн бэ?

Алма 31:3–4-ийг уншиж, зорамчуудын үйлдлүүдээс болж нифайчууд яагаад айж эхэлснийг тодорхойл.

Мормоны Номыг судлах үедээ сурч мэдсэн зүйлүүдийнхээ талаар бодож, зорамчуудыг наманчилж, сайн мэдээний үнэнүүдэд буцан ирэхэд нь юу урамшуулж чадна гэж та бодож байна вэ? Алма 31:5-ыг уншиж, зорамчуудыг буцаан авчрахад хамгийн үр дүнтэй байж болох Алмагийн мэдэж байсан аргыг олж тогтоо.

  1. Та яагаад албадлага эсвэл бусад зүйлүүдийг ашиглах биш, харин Бурханы үгээр хүмүүст өөрчлөгдөхөд туслах нь илүү хүчтэй гэж бодож байгаагаа судар судлах тэмдэглэлдээ бич.

Бурханы үгийн хүчийн талаарх Арванхоёр төлөөлөгчийн чуулгын Ерөнхийлөгч Боид К. Пакэрын дараах үгсийг тунгаан бод:

“Үнэн сургаалыг ойлгох нь хүмүүсийн зан төлөв, харьцаа хандлагыг өөрчилдөг.

Зураг
Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Сайн мэдээний сургаалуудыг судлах нь зан төлөвийг судалж зан төлөвөө сайжруулснаас илүү хурднаар зан төлөвийг сайжруулах болно. Зохисгүй зан төлөвт автах нь зохисгүй зан төлөв рүү удирдаж болдог. Иймээс бид сайн мэдээний сургаалуудыг судлахыг онцгой чухалчлан үздэг юм” (“Little Children,” Ensign, 1986 оны 11-р сар, 17).

Алма 31:5 болон Ерөнхийлөгч Пакэрын үгс дээр тулгуурлан дараах зарчмыг гүйцээж бич: Би Бурханы үгийг судалснаар, энэ нь намайг -д удирдах болно..

Энэ өгүүлбэрийг гүйцээж бичих олон боломжит хувилбар байгаа бөгөөд та дээрх зарчмыг ийм байдлаар гүйцээн бичиж болно: Би Бурханы үгийг судалснаар, энэ нь намайг зөв зүйлийг хийхэд удирдах болно.

  1. Судруудаас судалсан болон Бурханы үгийг сонссон туршлагуудаа тунгаан бод. Бурханы үг таныг, гэр бүлийг тань, эсвэл найз нарыг тань зөв зүйл хийхэд удирдсан үеийн талаар бич.

Алма 31:8–23

Зорамчууд буруу хэв маягаар залбирч, шүтэн биширдэг байв

Алма болон өөр долоон хүн зорамчуудад Бурханы үгийг номлохоор явав. Тэд хүрч ирсэн үедээ зорамчууд Бурханыг цочирдом байдлаар шүтэн биширч байгааг харжээ. Танд шүтэн бишрэх гэдэг үг юу бодогдуулж байна вэ?

Шүтэн бишрэх нь бид хэрхэн хайр, хүндэтгэл, мөн Бурханд бүхнээ зориулж байгааг харуулдаг. Шүтэн бишрэх нь ихэвчлэн залбирах, мацаг барих, сүмийн цуглаануудад оролцох үйлдлүүдийг багтаадаг. Хэдий тийм ч, жинхэнэ сүсэг бишрэл нь үргэлж зүрх сэтгэлтэй холбоотой байдаг. Алма 31:8–11-ийг уншиж, зорамчуудын шүтлэг бишрэлийг дүрсэлсэн үг хэллэгүүдийг олж тэмдэглэ.

“Сүмийн үйлүүд” (Алма 31:10) нь Мосегийн хуулийн үед шаардагддаг байсан өргөлүүд эсвэл өнөө үеийн ариун ёслол зэрэг “ёслолуудтай” холбоотой. Бид өдөр бүр шүтэн биширч, залбирах ёстой гэсэн нэг шалтгааныг Алма 31:10-аас олж тэмдэглэх хэрэгтэй.

Зураг
Гэр бүлээрээ залбирч байгаа нь

Дараах зарчмыг судрынхаа Алма 31:9–11-ийн хажууд бичиж болно: Бидний залбирах болон зарлигуудыг сахих өдөр тутмын хүчин чармайлт нь биднийг уруу таталтын эсрэг тэмцэхэд хүчирхэгжүүлдэг.

Ахлагч Рулон Г.Крэйвэн далын гишүүнээр үйлчилж байхдаа өдөр тутмын хувийн шүтлэг бишрэл нь биднийг уруу таталт болон алдаанаас хамгаалдаг ач холбогдолтойг онцлон тэмдэглэжээ: “Сүүлийн хэдэн жилд ах нар надаас наманчилж байгаа сүмийн гишүүдтэй тэдний ариун сүмийн адислалуудыг сэргээх ярилцлага хийж өгөөч гэж хүслээ. Нүглээ наманчилсан тэдгээр гайхалтай хүмүүсийн адислалуудыг сэргээх нь үргэлж сэтгэл догдлуулсан сүнслэг туршлага байсаар ирсэн билээ. Би тэдний заримаас нь, ‘Сүмийн гишүүнчлэлээ түр хугацаагаар алдахад хүргэсэн ямар зүйл таны амьдралд тохиолдсон юм бэ?’ гэж асуудаг байв. Тэд нүд дүүрэн нулимстайгаар ийн хариулдаг байлаа: ‘Би залбирах, сүмийн цуглаанд тогтмол оролцох, сүмд үйлчилж, сайн мэдээнээс суралцах зэрэг сайн мэдээний үндсэн зарчмуудыг дагаагүй. Тэгснээр би уруу таталтад бууж өгч, Ариун Сүнсний удирдамжийг алдсан’” (“Temptation,” Ensign, 1996 оны 5-р сар, 76).

Ахлагч Крэйвэний үгс Алма 31:9–11 дэх үнэнийг хэрхэн дэмжиж байна вэ?

Алма 31:12–23-ыг уншиж, зорамчуудын залбирахыг цамхаг дээрээс нь сонсвол ямар байхыг төсөөлөн бод. Дараах асуултуудын хариултын талаар бод:

  • Хэрэв та хэн нэгнийг ийм байдлаар залбирч байгааг сонсвол юу сэтгэлийг тань зовоох байсан бол?

  • Зорамчууд залбирлынхаа үеэр ямар худал сургаалуудыг хэлсэн бэ?

  • Бусад хүмүүст хандсан тэдний хандлага ямар байсан бэ? Зорамчуудын залбиралд бид, бидэнд гэсэн үгс хэр зэрэг олон удаа давтагдаж байгааг олж мэд.)

Хүн бүр нэг л залбирлаа улиглан давтсаны дараа “тэд гэртээ эргэж очоод, тэд өөрсдөө мөнөөх ариун индэрт өөрсдийн маягаар талархал өргөхөөр дахин цугларах хүртлээ Бурханыхаа тухай дахин огт ярьдаггүй [байжээ]” (Алма 31:23).

  1. Судар судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич:

    1. Долоо хоногт ганцхан удаа шүтэн биширч, зарбирч, Бурханы талаар ганцхан удаа ярихын аюул нь юу вэ?

    2. Бурханыг долоо хоногийн турш шүтэн биширч болох ямар арга замууд байдаг вэ?

Шүтэн бишрэхэд бидний хандлага мөн чухал юм. Бидний хандлага шүтлэг бишрэлд нөлөөлдөг тухай Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн дараах үгсийг унш:

“Шүтлэг бишрэл ихэнхдээ үйлдлээр илэрдэг. Харин жинхэнэ шүтлэг бишрэл нь үргэлж оюун санааны тодорхой хандлагыг агуулж байдаг.

Зураг
Ахлагч Даллин Х.Өүкс

“Шүтэн бишрэх хандлага нь үнэнч байдал, хайр хүндлэл, гайхал бахдлын гүнзгий мэдрэмжийг төрүүлдэг. Шүтлэг бишрэл нь хайр, хүндэтгэл хоёрыг нэгтгэдэг бөгөөд энэ нь бидний сүнсийг Бурханд илүү их ойртуулдаг үнэнч байдалд тохиодог юм” (Pure in Heart [1988], 125).

  1. Та дараах зүйлүүдийг хийхдээ шүтлэг бишрэлдээ хэр зэрэг итгэлтэй байдаг болон хандлага тань ямар байдгийг судар судлах тэмдэглэлдээ бич: (a) өдөр тутмын хувийн залбирал, (б) өдөр тутам хувиараа судар судлах, (в) зарлигуудад дуулгавартай байх, (г) сүмийн цуглаануудад оролцож, долоо хоног бүр ариун ёслолоос хүртэх. Өдөр тутмын хувийн шүтлэг бишрэлээ дээшлүүлэх зорилго тавь. Та эцэг эх, удирдагч, эсвэл найз нөхдөдөө зорилгынхоо талаар ярьж болно. Ингэснээр тэд ирэх долоо хоногуудад танд урам дэм өгч чадна.

Алма 31:24–38

Алма зорамчуудыг Их Эзэнд буцаан авчрахдаа номлогчид хүч чадалтай байж, амжилт олохын төлөө залбирдаг

Алма зорамчуудын урвагч шүтлэг бишрэлийг үзсэнийхээ дараа Их Эзэнд хандан залбирчээ. Алма 31:30–35-ыг уншиж, Алмагийн залбирал зорамчуудынхаас хэрхэн ялгарч байгааг олж мэд.

  1. Алмагийн болон зорамчуудын залбирлуудыг харьцуулснаар хэрхэн залбирах талаар юу сурснаа судар судлах тэмдэглэлдээ бич. Мөн Алмагийн зөв шударга залбирлын жишээ нь таны хувийн залбиралд хэрхэн нөлөөлж болохыг бич.

Алма 31:36–38-ыг уншиж, Алма болон түүний хамтрагчдад санваарын адислалуудыг хүлээн авч, сайн мэдээг заах үед тэдэнд ирсэн адислалуудыг олж мэдэн “өөртэйгөө хамт байсан тэд бүгдийн дээр гараа хавсрав” (Алма 30:36) гэдэг хэллэг нь гар тавилтыг хэлж байгаа гэдгийг анхаар.

Алма болон түүний хамтрагчдын туршлага нь дараах зарчмыг заадаг: Хэрэв бид итгэлтэйгээр залбирч мөн үйлдвэл зовлон бэрхшээлүүддээ бурханлаг тусламж хүлээн авах болно.

Зураг
Алма болон бусад хүмүүс залбирч байгаа нь

Алмагийн залбирлын дараа Алма болон түүний хамтрагчид хөдөлмөрлөж мөн Их Эзэнд болон Түүний хүүхдүүдэд үйлчлэх үедээ Их Эзэнээс дэмжлэгийг хүлээн авна гэж Их Эзэнд найдлагаа тавьснаар итгэлээ харуулсан юм. Итгэлтэйгээр залбирах Алмагийн үлгэр жишээг дагаж болох арга замуудыг ол.

  1. Дараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би Алма 31-р бүлгийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: