Семинар
17-р хэсэг: 2 дахь өдөр, Алма 19–20


17-р хэсэг: 2 дахь өдөр

Aлма 19–20

Оршил

Алма 19–20-д цэдэглэснээр, Лемонай хаан өөрийнх нь олон хүмүүсийг хөрвөлт рүү удирдсан зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийг мэдэрчээ. Аммон болон Лемонай хаан Аммоны ах дүүсийг шоронгоос суллахаар Миддонай нутаг руу явдаг. Тэд замдаа бүх нутгийн хаан болох Лемонайн эцэгтэй тааралддаг. Аммоны зоригтой гэрчлэл болон Лемонайг хайраар хамгаалсан нь Лемонай хааны эцгийг зүрх сэтгэлээ зөөллөж, Аммоны ах дүүсийг чөлөөлөхийг зөвшөөрөхөд хүргэжээ. Аммоны гэрчлэл, үлгэр жишээний ачаар олон хүмүүс Ариун Сүнсний нөлөөг мэдэрч, сайн мэдээг заалган хөрвөгдөв.

Алма 19

Лемонай хаан болон түүний олон хүмүүс наманчилж, баптисм хүртэв

Та тогтоол усанд чулуу хаяхад үүсдэг гадагш тэлэн долгиолох үзэгдлийн талаар бод.

Хүний үйлдлүүд нь усанд хаясан чулуутай хэрхэн адилхан байж болох вэ?

Дараах жишиг зургийн голд (зууван дотор) Аммон гэж бич.

Зураг
усанд долгио үүсдэгийг харуулсан жишиг зураг

Алма 19:1, 6-г уншиж, Аммоны гэрчлэл хамгийн түрүүнд хэнд нөлөөлснийг олж, жишиг зурагны эхний тойрогт нэрийг нь бич. Та Лемонайд юу тохиолдсоныг хамгийн сайн тодорхойлж байна гэж бодсон нэг хэллэгийг эдгээр шүлгүүдээс сонго. Сонгосон хэллэгээ болон энэ нь юу гэсэн утгатай гэж бодож байгаагаа бич:

Алма 19:7–10-аас Аммоны гэрчлэл нөлөөлсөн дараагийн хүнийг олж, жишиг зургийн хоёр дахь тойрогт нэрийг нь бич. Алма 19:10-т цэдэглэснээр Лемонайн эхнэрийн итгэлийн гайхалтай зүйл нь юу байсан бэ?

Алма 19:11–13-т цэдэглэснээр Лемонайн гэрчлэл эхнэрт нь хэрхэн нөлөөлсөн бэ?

  1. Алма 19:13–14-ийг уншиж, судар судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич: “Сүнсээр давамгайлагдах” эсвэл “баясалдаа дийлдэн байв” гэсэн нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ? Та амьдралдаа Ариун Сүнсний нөлөөг хэзээ хүчтэйгээр мэдэрч байсан бэ?

Алма 19:15-ыг уншиж, Аммоны гэрчлэл нөлөөлсөн дараагийн хүнийг олж, жишиг зурагны гурав дахь тойрогт нэрийг нь бич.

Алма 19:16–17-г уншиж түүний гэрчлэл нөлөөлсөн дараагийн хүнийг олж, дөрөв дэх тойрогт бич.

Аммон, Лемонай болон Лемонайн эхнэрт тохиолдсон үйл явдлууд хааны бүх зарц нарт хэрхэн нөлөөлснийг бод. Алма 19:15–17 дахь Лемонайн зарц нар Бурхан руу эргэснийг харуулсан үг хэллэгүүдийг тодруул.

  1. Судар судлах тэмдэглэлдээ дараах асуултад хариулж бич: Лемонайн болон түүний гэр бүлийнхний сүнслэг туршлагууд Абишийг олон жил “хэзээ ч мэдүүлээгүй” гэрчлэлээ бусадтай хуваалцах шийдвэр гаргахад нь хэрхэн нөлөөлсөн бэ (Алма 19:17)?

Хааны өргөөнд цугларсан хүмүүс харсан зүйлээ хэрхэн тайлбарласныг мэдэхийн тулд Алма 19:18–22-ыг унш. Өөрийгөө Абишийн оронд байсан гэж төсөөл. Та хүмүүсийн дундах зөрчилдөөнийг харсныхаа дараа юу хийх байсан бэ? Абиш юу хийснийг мэдэхийн тулд Алма 19:23–29-ийг унш.

Алма 19:30–36-г уншиж, Аммоны гэрчлэл хүмүүст хэрхэн нөлөөлснийг бодож үзнэ үү. Жишиг зургийн тав дахь цагирагт “бусад олон леменчүүд” гэж тэмдэглэ.”

  1. Аммоны гэрчлэл нөлөөлсөн бүх хүмүүсийн талаар бодож үзээд дараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ гүйцээж бич: Би гэрчлэлээ хуваалцаж, зөв шударга үлгэр жишээ үзүүлснээр … чадна.

Аммон гэрчлэл, үлгэр жишээгээрээ дамжуулан Лемонай болон бусад хүмүүст Их Эзэн рүү эргэхэд нь тусалдаг. Амьдралд тань онцгой сүнслэг үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн талаар бод. Зөв шударга үлгэр жишээ болон гэрчлэл нь танд нөлөөлсөн хэн нэгний талаар бод. Энэ хүн бусдад мөн адил сайнаар нөлөөлсөн арга замуудын талаар та санаж байна уу?

  1. Та дараах асуултад судар судлах тэмдэглэлдээ хариулж бичээд Аммоны үлгэр жишээнээс сурсан зүйлээ хэрхэн хэрэгжүүлж болохыг бод.

    1. Та Аммоны зөв шударга амьдрах, бусдад үйлчлэх, гэрчлэлээ хуваалцах үлгэр жишээнүүдийг дагавал танай гэр бүлийн гишүүд, найз нөхөд хэрхэн адислагдаж болох вэ?

    2. Таны үлгэр жишээ болон гэрчлэл танай гэр бүл, найз нөхөд, танилуудад хэрхэн үл харагдах байдлаар “нөлөө” үзүүлж болох вэ?

Алма 20

Лемонай хааны эцгийнх нь зүрх сэтгэл өөрчлөгдөж, сайн мэдээний талаар суралцахыг хүсэв

Дараах гурван нөхцөл байдлыг уншиж, та ямар хариу үйлдэл үзүүлэх байснаа бод:

  • Нэгэн спортын тэмцээний үеэр ерөнхий шүүгч эсвэл хажуугийн шүүгч буруу шүүж, чамд шударга бус хандаж байх шиг санагджээ.

  • Багш чинь чамайг бусдаас хуулаагүй байхад хууллаа гэж ангийнхны чинь өмнө гүтгэжээ.

  • Эцэг эх чинь чамайг ах, эгчийн чинь хийсэн зүйлээс болж буруутгажээ.

Алма 20-д цэдэглэснээр Аммон, Лемонай хоёр ууртайгаар хариулж болохуйц нөхцөлд оржээ. Та энэ бүлгийг судлахдаа өөрийгөө Аммон эсвэл Лемонайн оронд байна гэж төсөөл.

Лемонай хаан Аммоныг бүх леменчүүдийн хаан байсан эцэгтээ танилцуулахыг хүссэн үед юу болсныг мэдэхийн тулд Алма 20:1–7-г унш. Дараа нь доорх багц шүлгүүдийг уншиж, холбогдох асуултуудад хэрхэн хариулахаа эргэцүүлэн бод.

Алма 20:8–13

Хэрэв та Аммоны оронд байсан бол хэн нэгэн таныг худалч, дээрэмчин гэж гүтгэвэл танд ямар санагдах байсан бэ?

Алма 20:14–16

Эцэгтээ өгсөн Лемонайн хариултаас юу нь таныг гайхшруулж байна вэ?

Алма 20:17–25

Аммон Лемонайн эцгийг уурлахад нь хэрхэн хариу үйлдэл үзүүлсэн бэ? Аммон Лемонайг хайрлах хайраа хэрхэн харуулсан бэ?

Аммоны хариу үйлдлийн үр дагавруудыг мэдэхийн тулд Алма 20:26–27-г унш. Аммоны үзүүлсэн хайрыг харсныхаа дараа Лемонайн эцэг юу мэдэхийг хүссэн бэ?

Лемонайн эцгийг уурлахад Аммоны үзүүлсэн хариу үйлдлээс бид юу сурч болох вэ?

Дараах үнэнийг судартаа Алма 20:26–27-гийн хажууд эсвэл судар судлах тэмдэглэлдээ бич: Бид хайраар үйлдэхэд энэ нь бусдыг зүрх сэтгэлээ зөөллөж, үнэнийг мэдэхийг эрэлхийлэхэд чиглүүлж чадна. Гэртээ эсвэл найзуудтайгаа хамт байхдаа, сургууль дээр бусад хүмүүсийн уур уцаарт хайраар хариу үйлдэл үзүүлэх боломжийн талаар бодож үзнэ үү.

  1. Та Аммон леменчүүдийн хаанд хандсаны адил уур уцаарт хэрхэн илүү сайнаар, хайраар хариу үйлдэл үзүүлж болохыг харуулах нэг зорилгыг судар судлах тэмдэглэлдээ бич.

  2. Дараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би Алма 19–20-р бүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: