Семинар
Инос


Инос номын оршил

Яагаад энэ номыг судлах хэрэгтэй вэ?

Иносын ном нь Есүс Христийн Цагаатгалын хүч хүмүүсийг нүглээс ариусган цэвэрлэж, тэднийг эдгээдэг болохыг үзүүлдэг. Нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авахын өмнө Инос Бурханы өмнө өөртэйгөө тэмцэлддэг. Дараа нь тэр нифайчууд болон леменчүүдийн сүнслэг зол жаргалын төлөө залбирав. Тэрээр амьдралынхаа үлдсэн хугацааг тэдний авралын төлөө хөдөлмөрлөн өнгөрүүлэв. Иносын номыг судлахдаа та залбирал, наманчлал болон илчлэлтийн тухай чухал хичээлүүдийг олж мэдэх болно. Мөн хувь хүмүүс Цагаатгалын адислалуудыг хүлээн авахдаа, тэдгээр адислалуудаа бусадтай хуваалцахыг хүсэх болно гэдгийг та суралцана.

Энэ номыг хэн бичсэн бэ?

Иаковын хүү буюу Лихай, Сариа нарын ач хүү Инос энэ номыг бичсэн. Иносын эцэг түүнд “Их Эзэний халамж хийгээд зөвлөгөөнд” (Инос 1:1) заасныг тэрээр цэдэглэсэн. Амьдралынхаа төгсгөлд ойртох үедээ Инос “Христ дэх тэрхүү үнэний дагуу үгийг” (Инос 1:26) амьдралынхаа турш тунхагласан хэмээн бичжээ. Нас барахаасаа өмнө Инос Нифайн жижиг ялтсуудыг өөрийн хүү Жеромд дамжуулан өгсөн. Инос Гэтэлгэгчийнхээ өмнө зогсох тэрхүү өдрийн төлөө баясан, цэдгээ бичиглэж дуусав. Тэрээр “Тэгээд түүний царайг тааламжтайгаар харж, мөн тэрээр надад: Надад ирэгтүн, адислагдсан болой чи, миний Эцэгийн харшуудад чамд зориулан бэлтгэгдсэн байр буй гэж хэлэх болно” (Инос 1:27) хэмээн тунхагласан.

Энэ ном хаана, хэзээ бичигдсэн бэ?

Инос өөрийн цэдгийг Лихай Иерусалимыг орхин гарснаас хойш 179 жил өнгөрснийг (Инос 1:25-ыг үз) тунхаглан төгсгөдөг. Энэ ялтсуудыг МЭӨ 544 он (Иаков өөрийн цэдгийг дуусгах үед) ба МЭӨ 420 оны хооронд, Инос Нифайн нутагт амьдарч байхдаа бичсэн.