2018
Ялган таних бэлэг гэж юу вэ?
2018 оны 6-р сар


Ялган таних бэлэг гэж юу вэ?

Судруудад “сүнснүүдийг ялган таних” чадварыг Сүнсний бэлэг хэмээн дурдсан байдаг (1 Коринт 12:10; С ба Г 46:23). Энэ нь “аливаа зүйлийг Сүнсний хүчээр ойлгож, мэдэхийг хэлнэ. … Хүмүүсийн үнэн зан чанар болон сүнсний тунхаглалуудын утга учир, эх сурвалжийг мэдэх нь үүнд хамаардаг” (Судруудын удирдамж, “Ялган таних бэлэг,” scriptures.lds.org).

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар ялган таних бэлэг нь бидэнд (1) “бусдын нуун далдалсан алдаа, хилэнцийг олж харах,” (2) “өөрсдийн нуун далдалсан алдаа, хилэнцийг олж харах,” (3) “бусдын далд сайн зан чанарыг олж, гаргаж ирэх,” мөн (4) “өөрсдийн далд сайн зан чанарыг олж, гаргаж ирэхэд” тусалдаг болохыг заасан (“Quick to Observe,” Liahona, Dec. 2006, 19).