2018
Гайхамшиг
2018 оны 6-р сар


Гайхамшиг

Намуухан

Зураг
The Miracle

Есүс Христ усан дээр алхсан.

Тэр шуургыг намжааж, давалгааг тогтоов.

Есүс уяман өвчтөнг эдгээж,

Доголонг алхдаг, сохрыг хардаг болгов.

Тэрээр ганц хоёр талхаар мянга мянган хүнийг хооллосон.

Захирагчийн охиныг нас барахад,

Есүс ирж амилуулсан.

Есүс Христ бол гайхамшгийн Бурхан.

Чадахгүй зүйл гэж Түүнд нэг ч үгүй билээ.

Түүний үйлдсэн олон гайхамшиг дунд Намайг аварсан гайхамшиг

Чамайг аварсан гайхамшиг

Хамгийн онцгой гэдгийг би мэддэг юм.

Тэр миний төлөө, амиа тавьж,

Миний төлж баршгүй төлөөсийг төлсөн.

Есүс амилахдаа надад энэ

Дэлхийн хамгийн агуу бэлгийг өгсөн.

Наманчлах бүрдээ би өршөөлийг хүртэж чадах юм.

Нэг л өдөр Тэр намайг өргөж, би Түүнтэй амьдарна.

Есүс Христ бол гайхамшгийн Бурхан.

Чадахгүй зүйл гэж Түүнд нэг ч үгүй билээ.

Түүний үйлдсэн

Олон гайхамшиг дунд Намайг аварсан гайхамшиг,

Чамайг аварсан гайхамшиг

Хамгийн онцгой гэдгийг би мэддэг юм.

© 2018 by Shawna Belt Edwards. All rights reserved. This song may be copied for incidental, noncommercial church or home use. This notice must be included on each copy made.