2018
Бидний цаг үед зориулсан илчлэлт
2018 оны 6-р сар


Бидний цаг үед ирсэн илчлэлт

1978 оны илчлэлтийн талаарх бошиглогч, төлөөлөгчдийн дурдатгал

Зураг
deacons pass the sacrament

Бразилийн Манау хотын диконууд ариун ёслол түгээж байгаа нь. 1978 оны илчлэлтийн ачаар зохистой санваартнууд арьс өнгөнөөс үл хамааран санваарын ёслолуудыг гүйцэтгэж чадах болсон.

Эрэлхийлсэн нь

Зураг
President Spencer W. Kimball

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл (1895–1985)

Сүмийн 12 дахь ерөнхийлөгч

“Өдрөөс өдөрт би ариун сүмийн дээд өрөөнд агуу хүндэтгэлтэй мөн хянамгай байдлаар ганцаараа очдог байв. Тэнд би хөтөлбөрийг урагшлуулах тухай асуун, өөрийн бодгаль болон хичээл зүтгэлийг өргөл болгон өгдөг байсан. Би [Бурханы] хүссэнийг хийхийг хүсэж байлаа. …

Их Эзэн хаа газрын бүх зохистой эрэгтэй, эмэгтэй хүн сайн мэдээний бүрэн дүүрэн адислалуудыг хамт өвлөгч, хүртэгч байж болох цаг ирснийг тодорхой харуулсан гайхамшигтай туршлага бидэнд тохиосон юм. Би Аврагчийн онцгой гэрчийн хувьд ариун сүмийн дээд өрөөнд тоо томшгүй олон удаа орохдоо, заримдаа өдөрт хэд хэдэн удаа ганцаараа орох үедээ Түүнд болон Тэнгэрлэг Эцэгтээ ямар их ойр байгаагаа мэдэрснийг та нарыг мэдээсэй гэж хүсэж байна. Их Эзэн юу хийгдэх ёстойг надад маш тодорхой мэдэгдсэн юм.”

Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball (2006), 238, 239.

Залбирал

Зураг
President Thomas S. Monson

Ерөнхийлөгч Томас С.Монсон (1927–2018)

Сүмийн 16 дахь ерөнхийлөгч

“Тэргүүн Зөвлөлтэй болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгатай уулзсан уулзалтынхаа төгсгөлд бид [ариун сүмийн] тахилын ширээний өмнө онцгойлон залбирсан бөгөөд энэ залбирлыг ерөнхийлөгч Кимбалл хэлсэн юм. Тэр Их Эзэнээс өргөн үр нөлөө бүхий энэ асуудал дээр гэрэл ба мэдлэгийг гуйн залбирсан. Түүнийг эрхэмсэг дуудлагадаа удирдамж эрэлхийлэх үед түүний даруухан гуйлтыг сонсох нь ах нарт агуу тайтгарал болж байв.

Тэргүүн Зөвлөл ‘Уулзалтыг бүрхэн авсан амар амгалан, эв нэгдлийн сүнс нь урьд хожид хэзээ ч байгаагүй тийм гайхалтай байсан төдийгүй, … энэ нь Их Эзэн бидний хэлэлцүүлгийг таалж байсны нотолгоо байсан” гэж хожим нь талархал илэрхийлсэн байдаг.’ …

… Энэ бол баяр хөөрт мөч байсан, учир нь Их Эзэний бошиглогч Их Эзэний энэ үед зориулсан илчлэлтээ тунхаглаж байхыг бид сонссон билээ.”

Heidi S. Swinton, To the Rescue: The Biography of Thomas S. Monson (2010), 393.

Илчлэлт

Зураг
Elder Bruce R. McConkie

Ахлагч Брүс Р.Макконки (1915–1985)

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч

“Их Эзэн өөрийн мэргэн ухаанд Тэргүүн Зөвлөл болон Арван хоёрын дээр Ариун Сүнсээ цутгасан юм. … Илчлэлт Сүмийн ерөнхийлөгч дээр мөн тэнд байсан бүх хүн дээр нэг бүрчлэн ирсэн. Арван хоёрын зөвлөлийн арван гишүүн, Тэргүүн Зөвлөлийн гурван гишүүн тэнд цугларсан байв. Бидэнд ирсэн шууд болон хувийн илчлэлтээр ерөнхийлөгч Кимбалл ба бидний хүн нэг бүр бусдаас үл хамааран сайн мэдээ ба үүний бүх адислал, үүргийг, үүний дотор санваар ба Их Эзэний өргөөний адислалуудыг бүх үндэстэн, ястанд, үүний дотор хар арьстнуудад түгээх цаг болсныг мэдэж авснаар үүний үр дүн гарсан юм. Юу болсон талаар, эсвэл ирсэн үг, захиасын талаар ямар ч асуулт гараагүй.”

“All Are Alike unto God” (Brigham Young University devotional, Aug. 18, 1978), 4, speeches.byu.edu.

Баталгаа

Зураг
President Gordon B. Hinckley

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008)

Сүмийн 15 дахь ерөнхийлөгч

“Өрөө гэгээрүүлж ариусгасан уур амьсгалтай байлаа. Би ах нартайгаа хамт өвдөг сөгдсөн бөгөөд миний хувьд учирлан гуйж буй Бурханы бошиглогч, бурханлаг сэнтий хоёрын хооронд суваг нээгдсэн мэт санагдаж байв. Бурханы Сүнс тэнд байлаа. Тэнд буй Ариун Сүнсний хүчээр түүний залбирсан зүйл зөв, цагаа олсон байсан ба одоо санваарын гайхамшигт адислалууд дэлхийн өнцөг булан бүрд байх бүх зохистой эрэгтэй хүнд, гарал үүслээс нь хамаарахгүйгээр өгөгдөх ёстой гэсэн баталгаа бошиглогчид ирсэн юм.

Тэр хүрээн дэх эрэгтэйчүүд бүгд Ариун Сүнсний хүчээр адил зүйл мэдэрсэн. …

… Тэр тохиолдлын үед тэнд байсан бидний хэн нь ч үүний дараа өмнөхтэйгөө адил байж чадаагүй. Сүм ч гэсэн урьдын адил байхаа больсон юм.”

“Priesthood Restoration,” Ensign, Oct. 1988, 70.