2018
Мосе Бурханыг дагадаг
2018 оны 6-р сар


Судрын түүх

Мосе Бурханыг дагадаг

Эхлэл 2–34-р бүлгээс авав.

Зураг
Moses Follows God 1
Зураг
Moses Follows God 2
Зураг
Moses Follows God 3

Нэг өдөр Египетийн гүнж еврей нярай хүүг сагснаас олжээ. Гүнж хүүг Мосе хэмээн нэрлэж, ханхүү болгон өсгөжээ.

Мосе өсөх насандаа египетчүүд өөрсдийн боол еврейчүүдэд хэрхэн ханддаг байсанд дургүй байв. Харин Мосег тэдний талд ороход Египетийн хаан түүнийг алахыг хүсжээ. Мосе зугтах хэрэгтэй болсон. Дараа нь Бурхан түүнд эргэн очиж, еврейчүүдийг чөлөөл хэмээв.

Мосе Фараоноос еврейчүүдийг суллаж явуулахыг хүслээ. Харин Фараон татгалзав. Фараоны бодлыг өөрчилж магадгүй хэмээн Мосед газар нутгийг нь хараахад Бурхан тусалжээ. Ялаа, бөөс, дараа нь мэлхийнүүд газар нутгийг нь бүрхэв. Эцэст нь Фараон боолуудад явж болно гэжээ.

Тэднийг явж байхад Фараон бодлоо өөрчилж, цэргүүдээ хойноос нь илгээв. Мосегийн хүмүүс Улаан тэнгист ирэхэд Бурхан тэнгисийн дундуур хуурай зам гаргаж, тэд зугтсан байна.

Бурхан Мосед арван зарлигийг өгөв. Мосе амлагдсан нутаг руу явах замдаа тэдгээрийг хүмүүст заажээ. Эцэст нь тэд аюулгүй, эрх чөлөөтэй болов.

Би ч гэсэн Мосетой адилхан болж, зарлигуудыг дагаж чадна. Тусламж хэрэгтэй хүмүүст туслахад Бурхан надад тусална.