2018
Нэгдэж сайныг үйлдэх нь
2018 оны 6-р сар


Индэр дээр

Нэгдэж сайныг үйлдэх нь

Зураг
Emma Smith

Сайныг үйлдэх хүсэлтэй бай

[1842 оны 3-р сарын 17]

“Ерөнхийлөгч3 Эмма Смит бид ер бусын зүйл хийх гэж байна. Олон мормончуудыг суулгасан бидний завь голын эргүүлэгт орон, урагшилж чадахгүй болсон тэр үед бид тусламж хүсэн чангаар дуудаж, ямар нэгэн онцгой, хойшлуулшгүй арга бодох хэрэгтэй болно хэмээн сургасан. …

[Тэрээр] нийгэмлэгийн зорилгын тухай, бусдын өмнө хүлээх үүрэг, түүнчлэн бие биетэйгээ харьцах харьцааны тухай, тухайлбал, гай зовлонд нэрвэгдсэн хүмүүсийг хайж олон туслах, мөн гишүүн бүр сайныг үйлдэх хүсэлтэй байж … [мөн] бие биетэйгээ илэн далангүй байх ёстой хэмээн хэлсэн байна.”

Зураг
Painting of Emma Smith caring for the sick in Commerce, Illinois

1839 оны 7 болон 8-р сард Иллинойсийн Худалдааны хотхонд (сүүлд Науву гэгдэх болсон) хумхаа өвчин тархав. Энэ зурагт Эмма хумхаа өвчинд нэрвэгдсэн хүмүүсийн дунд зогсож, тусламж үзүүлэн, тайтгаруулж байна.

Теодор С.Горка, Эмма Смит, сонгогдсон хатагтай; хүрээг Getty Images

Нэгдмэл бай

[1842 оны 3-р сарын 24]

“Ерөнхийлөгч Э.Смит … босоод, энэ нийгэмлэгт эв нэгдлийг дэмжих арга хэмжээнүүдийг анхааралдаа авч үзэх ёстой гэж хэлсэн. Мөн гишүүн бүрийг бүрэн нөхөрлөлд татан оруулсан байх ёстой. Нийгэмлэгийн хувьд хэрэв дараах асуудлууд байгаа бол тэд өөрсдийгөө аливаа атаархал, бие биенийхээ талаарх таагүй бодлоосоо сална гэж [тэр] найдаж байв. …

… Хэн ч энэ нийгэмлэгийн талаар асууж лавлахаасаа эмээх хэрэггүй. Энд нууцлаг зүйл огтхон ч байхгүй. Үүний зорилго нь цэвэр буяных … , мөн энэрлийнх билээ: хэн ч сайныг хэлэхээс эмээж, бузар булайг далдалж болохгүй. Бүгд энэ дүрмийг дагаж мөрдөнө гэдэгт найдаж байгаагаа тэр хэлэв. Хүн бүр ядуусын байдлыг асууж лавлан, бодит байдал ямар байгааг танилцуулах үүрэгтэй.”

Гэр орноосоо эхэл

[1842 оны 4-р сарын 14]

“Ерөнхийлөгч Эмма Смит сайныг үйлдэх хүсэлтэй байсан. Энэ нийгэмлэгийн бүх гишүүнээс үүнд туслахыг хүссэн. Зүрх сэтгэл дэх бүх хилэнцийн үндсийг таслахын тул үүнийг гэр орноосоо эхлэх хэрэгтэй хэмээн хэлэв. … Бурханы таалалд нийцүүлэн алхах зайлшгүй шаардлагатай болохыг сануулсан.”

Наманчилж, татгалз

[1842 оны 5-р сарын 19]

“Х. Ерөнхийлөгч алдаа хийсэн бүх хүнд наманчилж, нүглээсээ татгалзахыг уриалан дуудсан. Сатаны хүч энэ Сүмийн эсрэг зогсож байгаа гэж хэлсэн.”

Бурханы өмнө зөв шударга амьдар

[1842 оны 6-р сарын 23]

“Х. ерөнхийлөгч нийгэмлэг улам бүр нэгдмэл болж байгаад баярлаж байгаагаа хэлсэн. Бид Бурханы өмнө, өөр хоорондоо мөн дэлхийнхний өмнө зөв шударга амьдарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. … Бидэнд Бурханаас эмээж, зарлигуудыг дагахаас өөр зүйл хийх хэрэггүй бөгөөд ийнхүү хийснээр бид өсөж хөгжинө хэмээн хэлсэн.”

Нэг нэгнээ хүчирхэгжүүл

[1844 оны 3-р сарын 16]

“Ерөнхийлөгч … цуглаан дээр өөр хоорондоо нэгдмэл байж, бие биенээ хүчирхэгжүүлснээр ядуусын дунд олон сайн үйлийг хийх шаардлагатай байгааг цохон тэмдэглэсэн. … Бид энэрлийн нөмрөг нөмөрсөн, наманчилж, нүглээ дахин үйлдэхээ больсон хүмүүсийг хамгаалах ёстой. … Тэр бүх хүнд Мормоны Ном, Сургаал ба Гэрээний үгсийг дагахыг зөвлөсөн.”

Эшлэлүүд

  1. “Lucy Mack Smith, History, 1845,” 190, josephsmithpapers.org.

  2. Наувугийн Халамжийн нийгэмлэгийн цуглааны тэмдэглэлээс хэсэгчлэн авав, 1842 оны 3-р сарын 17-оос 1844 оны 3-р сарын 16 хүртэл [126]; том үсэг болон тэмдгүүдийг стандартчилсан болно.

  3. 19-р зууны эмэгтэй удирдагчид ихэвчлэн олон цол хэргэмтэй байсан. Наувугийн цуглааны тэмдэглэлд Эммаг нөхрөөс нь ялгаж салгахын тулд эмэгтэй ерөнхийлөгч, ерөнхийлөгч Эмма Смит, х. ерөнхийлөгч болон ерөнхийлөгч Смит гэх мэтээр нэрлэсэн байдаг.