2018
Тархины хоёр мэс заслыг Их Эзэний тусламжтай давж гарсан
2018 оны 6-р сар


Тархины хоёр мэс заслыг Их Эзэний тусламжтай давж гарсан

Брин Бүүкэр, АНУ, Айдахо муж

Зураг
getting an MRI

ЗУРАГ ЧИМЭГЛЭЛИЙГ БОННИ ХОФКИН

Нурууны өвчний улмаас хөдөлгөөн заслын эмчилгээ хийлгэж байхдаа би биеийнхээ зүүн талыг сул, мэдрэмжгүй байгааг анзаарав. Би эдгээр шинж тэмдгийг хөдөлгөөн засалчдаа хэлэхэд тэрээр санаа зовж, эмчид үзүүлэхийг зөвлөлөө.

Томографийн шинжилгээ хийлгэхэд миний уураг тархи гавлын ясныхаа доороос ургаж, хүзүү хэсэгт нугасны шингэнийг олон жилийн турш хаасан байсан нь илрэв. Энэ нь байнгын хүчтэй толгойны өвчин болон өвдөлтийн шалтгаан болж байсан байв. Цорын ганц боломж бол мэс засал хийлгэх явдал байлаа. Гэвч мэс засал хийлгээд ч өвдөхөө больсонгүй.

Зургаан сарын дараа би эмч дээрээ дахин ирэхэд хаагдсан нугасны шингэн бүр ихэссэнийг нэмэлт шинжилгээгээр олж мэдэв. Би дахиад хүнд мэс засалд орно гэхээс ихэд айж байлаа. Нөхөр бид хоёр хэд хэдэн эмчийн саналыг сонссоны эцэст тархины минь нэг хэсгийг авах нь тус болно гэдэгт итгэлтэй байсан нэгэн эмчээр мэс засал хийлгэхээр болов.

Тархины хоёр дахь мэс заслыг хийлгээд эргэн тэнхрэх нь амьдралын маань хамгийн хүнд бэрх туршлага байсан юм. Би Сүнснээс тайтгарлыг цөхрөлтгүй эрэлхийлж байлаа. Би хэлсэн үгс, дууллуудыг сонсож, тасралтгүй залбирч, санваарын олон адислал авч билээ.

Энэхүү хүнд бэрх тэнхрэх үйл явцаар дамжуулан би Тэнгэрлэг Эцэг миний болон миний төлөөх бусдын залбирлыг сонссон гэдгийг мэдэж авсан. Тэр хэрэгтэй үед над руу хүмүүсийг илгээдэг байв. Манай тойргийн сувилагч эмэгтэй надад эм тангаа хэрхэн зохицуулахыг зааж өгч тусалсан. Нагац ах, эгч хоёр маань шингэн дутагдаж байгааг минь олж хараад намайг эмнэлэг рүү авч явсан. Харин Хүүхдийн хэсгийн нэг хүү манай гэр бүлд туслахын тулд хүүд маань зориулан тоглоомоо үүдэн дээр орхисон байв. Энэ болон өөр олон туршлагын ачаар Аврагч миний зовлонгоос үүрэлцэж мөн гэрчлэл маань өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгааг би мэдэрсэн. Энэхүү үнэхээр хүнд хэцүү туршлагаас би гайхалтай бөгөөд ариун нандин туршлагыг олж авсан билээ.

Хэдийгээр миний хоёр дахь мэс засал амжилттай болсон ч тав тухгүй мэт мэдрэмж төрсөөр байсан бөгөөд би архаг өвчинтэйгөө эвлэрч сурахаас гадна энэ бүх зүйлд зориулсан зорилго Тэнгэрлэг Эцэгт байгаа гэдэгт итгэж сурсан. Гэхдээ сорилт бэрхшээлтэй үеэр Тэрээр намайг үргэлжлүүлэн хүчирхэгжүүлнэ гэсэн амлалтад нь би итгэж найддаг. Учир нь Тэрээр “Би та нарын нүүрний өмнө явах болно. Би та нарын баруун гар талд мөн та нарын зүүнтээ байх болно, мөн миний Сүнс та нарын зүрх сэтгэлд, мөн миний тэнгэр элчүүд та нарыг дэмжихийн тулд та нарын эргэн тойронд байх болно” (С ба Г 84:88) хэмээн хэлсэн.