2018
Тэнгэрлэг Эцэг та нарыг мэднэ
2018 оны 6-р сар


Тэнгэрлэг Эцэг та нарыг мэднэ

Зураг
Heavenly Father Knows You

Аргентины нэгэн жижигхэн хотхонд ням гараг бүр хэсэг бүлэг хүн модны доор цугларч, судраас уншиж, сайн мэдээний талаар суралцдаг байв. Тэдний зарим нь Сүмийн гишүүд байжээ. Гэхдээ ихэнх нь баптисм хүртээгүй ч хүртэхийг үнэхээр хүсэж байлаа.

Гэвч тэдэнд нэг асуудал байв. Тэд бусад хотоос алс хол амьдардаг байжээ. Сүмийн ямар ч удирдагчид хотхонд ирээгүй удсан байв.

Дараа нь тэд 4 цагийн зайтай оршдог хотхонд номлогчид байгаа гэсэн сураг сонсжээ. Тэд бүгдээрээ мөнгө нийлүүлэн, номлогчдын байдаг хотхон руу явдаг автобусны тасалбарыг нэгэндээ авч өгсөн байна. Тэр очсоныхоо дараа автобусны буудал дээр хүлээв. Энэ нь номлогчдыг олох хамгийн тохиромжтой газар гэж тэр бодсон байлаа.

Хэдэн цагийн дараа тэрээр хоёр залууг олж харав. Тэд номлогчид байлаа! Тэр хотхоныхоо хүмүүсийн талаар тэдэнд ярив. Тиймээс номлогчид болон номлолын ерөнхийлөгч тэр хүмүүстэй очиж уулзахаар болжээ.

Номлолын ерөнхийлөгч болон номлогчдыг хүрэлцэн ирсэн тэр өдөр тэдэнтэй уулзахаар олон хүн ирэв. Харин баптисм хүртээгүй байсан хүмүүс одоо баптисм хүртэх боломжтой болов. Хичээл заалгасныхаа дараа тэд бэлэн болсон байлаа.

Хамгийн ойрхон орших гол хол байсан тул тэд худгаас ус авч, зөөврийн усан санг дүүргэв. Усан санг дүүргэхэд бүхэл бүтэн 3 цаг зарцуулжээ. Нийт 27 эмэгтэй, эрэгтэй болон хүүхэд тэр өдөр баптисм хүртжээ. Тэд баяр хөөрөөр дүүрэн байв.

Баптисм хүртэхийг хүсэж байгааг нь Тэнгэр Эцэг мэдэж байсан бөгөөд тэдэнд номлогчдыг олоход тусалсан билээ. Тэнгэрлэг Эцэг таныг ч гэсэн мэднэ. Тэрээр таныг хаанаас ирсэн, хэн болох мөн танд юу хэрэгтэй гэдгийг мэднэ. Тэр таны залбирлыг сонсож, хариулдаг. Ганцаардсан ч гэлээ Тэрээр үргэлж тантай хамт байна. Та хэзээ ч ганцаар биш. Та хэзээ ч Түүнд хандаж болно.