2018
Хайраа харуулах нь
2018 оны 6-р сар


Гэрлээ гэрэлтүүл

Хайраа харуулах нь

Зураг
Showing Her Love

Сайн байна уу! Намайг Хайр гэдэг. Би гэр бүлийнхэндээ хайртай гэдгээ харуулснаар гэрлээ гэрэлтүүлдэг.

Миний тухай

Би Нигерид амьдардаг. Энэ бол Африкт оршдог улс. Би аав, ээж, эрэгтэй дүү нартайгаа амьдардаг. Миний дуртай дуу бол “Бүх дэлхийн хүүхдүүд” юм. Харин дуртай судар бол 1 Нифай 3:7.

Ариун сүмд ойрхон

Бид Нигерийн Аба ариун сүмтэй маш ойрхон амьдардаг. Тийшээ 5-хан минут алхаад л оччихдог. Би ариун сүмд очихдоо маш их баярладаг. Би ариун сүм дотор орж, баптисм үйлддэг болох тэр цаг мөчид бэлдэж байгаа.

Байх хамгийн сайхан газар

Даваа гарагт би дүү нартаа гэр бүлийн үдшийн талаар сануулдаг. Аав маань оройн хоол хийж, бид бүгдээрээ хамтдаа бүжиглэхэд би дуртай. Гэр орон бол бидний байх ёстой хамгийн сайхан газар.

Дүү нартаа туслах

Өглөө бүр би эрэгтэй дүү нараа өглөөний гэр бүлийн онцгой цугларалтад оролцуулахаар сэрээдэг. Бид хамтдаа дуулж, судруудаас судалж, өвдөг сөгдөн залбирдаг. Дараа нь би тэдэнд сургуульдаа явахад бэлдэхэд нь тусалдаг. Дүү нараа хайрлаж, тэдэнд туслах нь Тэнгэрлэг Эцэгийн өмнө хүлээсэн миний үүрэг гэж би боддог.

Ажиллах ба тоглох

Хичээлийнхээ дараа би ээждээ гэр орны ажилд нь тусалдаг. Би бас дүү нартаа гэрийн даалгавраа хийхэд нь тусалдаг. Надад тоглох цаг бараг гардаггүй ч би дугуйгаа унаж, цаасан шувуу хийх дуртай. Би гэр бүлийнхэндээ хайртай гэдгээ харуулснаар Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдэрдэг.