Бие даасан байдал
Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг


Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг

Хүндэт ах, эгч нар аа,

Их Эзэн “Өөрийн гэгээнтнүүдийг хангах нь миний зорилго болой” (С ба Г 104:15) хэмээн тунхагласан. Энэхүү илчлэлт бидэнд өөрсдийнхөө болон гэр бүлийнхээ гишүүдийн амьдралын хэрэгцээг хангах боломж олгохын тулд биднийг материаллаг адислалаар хангаж, бие даасан байдалтай болох үүд хаалгыг нээж өгөх Их Эзэний амлалт юм.

Энэхүү дасгал ажлын номыг Сүмийн гишүүдэд итгэл, боловсрол, шаргуу хөдөлмөрийн зарчмуудад болон Их Эзэнд итгэх итгэлд суралцан, амьдралдаа хэрэгжүүлэхэд туслах зорилгоор бэлтгэсэн болно. Эдгээр зарчмыг хүлээн зөвшөөрч, амьдралдаа хэрэгжүүлэх нь Их Эзэний амласан материаллаг адислалыг хүлээн авах боломжийг танд олгох болно.

Бид таныг эдгээр зарчмыг хичээнгүйлэн судалж, амьдралдаа хэрэгжүүлэн, гэр бүлийнхэндээ заахад урьж байна. Ингэснээр амьдрал тань адислагдах болно. Та илүү сайн бие даасан байдалтай болохын тулд чухам юу хийх ёстойгоо мэдэж авах болно. Та илүү их найдвар, амар амгалан, өсөлт хөгжлөөр адислагдана.

Та Тэнгэр дэх Эцэгийнхээ хүүхэд гэдэгт итгэлтэй байгаарай. Тэрээр танд хайртай бөгөөд таныг хэзээ ч орхихгүй. Тэрээр таныг мэддэг бөгөөд бие даасан байдлын сүнслэг болон материаллаг адислалуудыг өгөхөд бэлэн байдаг.

Хүндэтгэсэн,

Тэргүүн Зөвлөл