Бие даасан байдал
Бие даасан байдалтай болгох арга замаа үргэлжлүүл


Бие даасан байдалтай болгох арга замаа үргэлжлүүл

Унш:Баяр хүргэе! Өнгөрсөн 12 долоо хоногийн турш та шинэ дадал хэвшилтэй болж, илүү бие даах чадвартай болсон. Их Эзэн танаас эдгээр ур чадвараа баяжуулан, шинэ шинэ чадвар олж аваасай хэмээн хүсдэг. Биднийг залбирч мөн сонсох үед Ариун Сүнс бидэнд амьдралдаа юуг сайжруулах хэрэгтэйгээ мэдэхэд тусалж чадна.

Ярилц:Бие даасан байдалтай болгох арга замаа үргэлжлүүлэхийн тулд бид юу хийж чадах вэ? Бид үргэлжлүүлэн нэг нэгэндээ хэрхэн тусалж чадах вэ?

Амлалт өг:Ирэх 12 долоо хоногийн турш дараах үйлдлүүдийг хийх амлалт өг. Даалгавар бүрийг дуусгаад, нүднүүдийг тэмдэглэ.

  • Миний суурь зарчим хэмээх 12 зарчим буюу бие даасан байдлын дадал хэвшлийг дахин хянаж, эдгээрийн дагуу үргэлжлүүлэн амьдар.

  • Бие даасан байдлын талаар сурч мэдсэн зүйлээ бусадтай хуваалц. Бүлгийнхээ гишүүдэд үргэлжлүүлэн тусал эсвэл бие даах чадвар хөгжүүлэх шинэ бүлгийг зохицуулах санал гарга.

  • Бие даах чадвар хөгжүүлэх өөр бүлэгт оролцож чадвараа нэмэгдүүл.

  • Бие даасан байдлын доорх сургаалын зарчмуудыг судал.

Бие даасан байдлын сургаалын зарчим

Бие даасан байдал бол зарлиг юм

Их Эзэний зорилго бол Өөрийн гэгээнтнүүдийг хангах явдал бөгөөд Түүнд энэ бүхнийг хийх хүч чадал бий.

Материаллаг болон сүнслэг зүйлүүд нь нэгдмэл болой

Сургаал ба Гэрээ 78:13–14; Мосе 2:27–28

Сургаал ба Гэрээ 104:15; Иохан 10:10; Maтай 28:18; Колоссай 2:6–10

Сургаал ба Гэрээ 29:34; Алма 34:20–25