Бие даасан байдал
Тайлагна


Тайлагна—Зарцуулах дээд хугацаа: 25 минут

Өнгөрсөн долоо хоногийн амлалт

  1. Өнгөрсөн долоо хоногийн Миний суурь зарчмаар дадлага хийж, хуваалцана.

  2. Төсөв зохиох систем сонгоно.

  3. Гэр бүлийн зөвлөлөөрөө төсвийн дагуу амьдрах тухай ярилцана.

  4. Хамтрагчтайгаа холбоо барьж, түүнийг дэмжинэ.

1-р алхам: Хамтрагчтайгаа хамт дүгнэ (5 минут)

Энэ долоо хоногт амлалтаа биелүүлэхийн тулд гаргасан хүчин чармайлтаа дүгнэхэд цөөн минут зарцуул. Энэ дасгалын номны эхэнд буй “Хүчин чармайлтаа дүгнэх нь” хүснэгтийг ашигла. Дүгнэлтээ хамтрагчтайгаа хуваалцаж, доорх асуултын талаар ярилц. Тэгээд тэрээр заасан газарт гарын үсэг зурна.

Ярилц:Энэ долоо хоногт та нар өгсөн амлалтаа биелүүлж байхдаа ямар хүндрэл бэрхшээлтэй тулгарсан бэ?

Зураг
Хүчин чармайлтаа дүгнэх нь шигтгээ зураг

2-р алхам: Бүлэгт тайлагна (8 минут)

Хүчин чармайлтаа дүгнэсний дараа хамтдаа цуглаж, үр дүнгээ тайлагна. Бүлгийнхэн нэг нэгээрээ өөрсдийгөө өнгөрсөн долоо хоногийн амлалт бүр дээр “улаан,” “шар,” “ногоон” гэж дүгнэсэн эсэхээ хэл.

3-р алхам: ТУРШЛАГАА хуваалц (10 минут)

Одоо долоо хоногийн турш амлалтаа биелүүлэхийн тулд чармайснаар сурч мэдсэн зүйлээ бүлгээрээ хуваалц.

    Ярилц:
  • Миний суурь зарчмаар дадлага хийсэн эсвэл хуваалцсан ямар туршлага байсан бэ?

  • Та төсөв зохиох ямар систем сонгосон бэ? Яагаад? Энэ системийн ямар онцлог тал нь таны хувьд хамгийн чухал вэ?

4-р алхам: Хамтрагчаа сонго (2 минут)

Ирэх долоо хоногийн хамтрагчаа бүлгээс сонго. Ерөнхийдөө хамтрагч нь нэг хүйсийнх байх бөгөөд гэр бүлийн гишүүн бус хүн байна.

Одоо хамтрагчтайгаа танилцахад цөөн минут зарцуул. Өөрсдийгөө танилцуул мөн долоо хоногийн турш нэг нэгэнтэйгээ хэрхэн холбоо барихаа ярилц.

Хамтрагчийн нэр

Холбоо барих мэдээлэл

Нэг нэгэнтэйгээ хэзээ, хэрхэн холбоо барихаа бич.

Ням

Даваа

Мягмар

Лхагва

Пүрэв

Баасан

Бямба