Бие даасан байдал
Зохицуулагчийн үүрэг


Зохицуулагчийн үүрэг

Бие даах чадвар хөгжүүлэх бүлгийн зохицуулагч хийж байгаад тань баярлалаа. Бүлэг зөвлөл шиг явагдах ёстой бөгөөд Ариун Сүнс багш нь байх ёстой. Таны үүрэг бол хүн бүрд бодол санаа, амжилт, бүтэлгүйтлээ чөлөөтэй хуваалцдаг байхад нь туслах явдал юм.

Хийх ёстой зүйлс

Хийж болохгүй зүйлс

Цугларалт бүрийн өмнө

  • Видео бичлэгүүдийг srs.lds.org/videos-оос татаж ав.

  • Видео бичлэгийн төхөөрөмж ажиллаж байгаа эсэхийг шалга.

  • Сургалтын бүлгийг дахин хар.

  • Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ.

  • Хичээлдээ бэлтгэж болохгүй.

  • Цугларалтыг цуцалж болохгүй. Хэрэв та очиж чадахгүй бол бүлгийн нэг гишүүнээс зохицуулагч болохыг хүс.

Цугларалтын үеэр

  • Цагтаа эхэлж, цагтаа дуусга.

  • Хүн бүрийг, тэр байтугай хоцорч ирсэн хүмүүсийг хүртэл ажлаа тайлагнахад анхаар.

  • Цаг бүртгэгч сонго.

  • Хүн нэг бүрийг оролцоход урамшуулан дэмж.

  • Бүлгийн гишүүн бай. Өөрөө амлалт өг, биелүүл, мөн тайлагна.

  • Хөгжилтэй байж, амжилтаа тэмдэглэ.

  • Дасгалын номонд найдаж, дагаж мөрд.

  • Мэргэжилтэн шиг зааж эсвэл үйлдэж болохгүй.

  • Бусдаас илүү их ярьж болохгүй.

  • Бүх асуултад хариулж болохгүй.

  • Анхаарлын төвд байж болохгүй.

  • Ширээний хойморт сууж болохгүй.

  • Зогсож байгаад зохицуулж болохгүй.

  • “Тунгаан бод” хэсгийг алгасаж болохгүй.

  • Санал бүрийн дараа бодлоо хуваалцаж болохгүй.

Цугларалт бүрийн дараа

  • Долоо хоногийн турш гишүүдтэй холбогдон, урамшуулан дэмж.

  • “Зохицуулагчийн хувийн үнэлгээ”-г (v-р хуудас) ашиглан өөрийгөө дүгнэ.

  • Бүлгийн ахиц дэвшлийг гадасны бие даах чадвар хөгжүүлэх мэргэжилтэнд хэлсний хэрэггүй.

Анхаарах чухал зүйл: Тайлагна мөн сайжир

  • Эхний цугларалт дээрээ бүлгийн бүртгэлийн маягтыг, сүүлчийн цугларалт дээрээ бүлгийн тайлан ба гэрчилгээ авах хүсэлт илгээх маягтыг бөглө. Srs.lds.org/report-оор зочил.

  • Бүлгийн зохицуулагч хийх нь товхимлыг pef.lds.org/videos-оос үзнэ үү.

Зохицуулагчийн хувийн үнэлгээ

Бүлгийн цугларалт бүрийн дараа доорх мэдэгдлийг унш. Та хэр сайн ажиллаж байгаа вэ?

Би зохицуулагчийн хувьд хэр сайн ажиллаж байна вэ?

Хэзээ ч үгүй

Заримдаа

Ихэнхдээ

Байнга

  1. Би долоо хоногийн турш бүлгийн гишүүдтэй холбоо барьдаг.

  1. Би бүлгийнхээ гишүүн бүрийг хайрлаж, тэдэнтэй баяр хөөрөө хуваалцдаг.

  1. Би бүлгийн гишүүн бүр амлалтаа тайлагнадаг байхад анхаардаг.

  1. Би бүлгийн бусад гишүүнээс бага ярьдаг. Хүн бүр адил тэгш оролцдог.

  1. Би асуултад өөрөө хариулахын оронд бүлгийн гишүүддээ хариулах боломж олгодог.

  1. Би хэсэг, үйл ажиллагаа бүрийг заасан хугацаанд багтаан явуулдаг.

  1. Би бүлгийн гишүүн бүрд Ариун Сүнсээр удирдуулах боломж олгохын тулд “Тунгаан бодох” хэсэгт цаг гаргадаг.

  1. Би дасгалын номыг тэр чигээр нь дагадаг ба хэсэг, үйл ажиллагаа бүрийг хийж гүйцэтгэдэг.

Манай бүлэг хэр зэрэг байна вэ?

Хэзээ ч үгүй

Заримдаа

Ихэнхдээ

Байнга

  1. Бүлгийн гишүүд бие биенээ хайрлан, урамшуулан дэмжиж, үйлчилдэг.

  1. Бүлгийн гишүүд амлалтаа биелүүлдэг.

  1. Бүлгийн гишүүд материаллаг болон сүнслэг байдлаар үр дүнд хүрч байгаа.

  1. Хамтрагчид долоо хоногийн явцад нэг нэгэнтэйгээ холбогдон, бие биенээ урамшуулан дэмждэг.