Бие даасан байдал
Тайлагна


Тайлагна—Зарцуулах дээд хугацаа: 25 минут

Өнгөрсөн долоо хоногийн амлалт

  1. Өнгөрсөн долоо хоногийн Миний суурь зарчмаар дадлага хийж, хуваалцана.

  2. Санхүүгийн хувьд нэн тэргүүнд тавих зүйлстээ зориулан мөнгө хадгална.

  3. Гэр бүлийн зөвлөлөөр “Төсөв ба зарцуулалтын хяналт”-ын хариулт болон санхүүгийн хямралд бэлтгэх тухай ярилцана.

  4. Хамтрагчтайгаа холбоо барьж, түүнийг дэмжинэ.

1-р алхам: Хамтрагчтайгаа хамт дүгнэ (5 минут)

Энэ долоо хоногт амлалтаа биелүүлэхийн тулд гаргасан хүчин чармайлтаа дүгнэхэд цөөн минут зарцуул. Энэ дасгалын номны эхэнд буй “Хүчин чармайлтаа дүгнэх нь” хүснэгтийг ашигла. Дүгнэлтээ хамтрагчтайгаа хуваалцаж, доорх асуултын талаар ярилц. Тэгээд тэрээр заасан газарт гарын үсэг зурна.

Ярилц:Энэ долоо хоногт та нар өгсөн амлалтаа биелүүлж байхдаа ямар бэрхшээлтэй тулгарсан бэ?

Зураг
Хүчин чармайлтаа дүгнэх нь шигтгээ зураг

2-р алхам: Бүлэгт тайлагна (8 минут)

Хүчин чармайлтаа дүгнэсний дараа хамтдаа цуглаж, үр дүнгээ тайлагна. Бүлгийнхэн нэг нэгээрээ өөрсдийгөө өнгөрсөн долоо хоногийн амлалт бүр дээр “улаан,” “шар,” “ногоон” гэж дүгнэсэн эсэхээ хэл.

3-р алхам: ТУРШЛАГАА хуваалц (10 минут)

Одоо долоо хоногийн турш амлалтаа биелүүлэхээр хичээх явцад олж мэдсэн зүйлээ бүлгээрээ хуваалц.

    Ярилц:
  • Миний суурь зарчмаар дадлага хийх юм уу хуваалцсан ямар туршлага байсан бэ?

  • Төсөв, зарцуулалтын тухай хийсэн таны ярилцлага ямар байсан бэ?

  • Та санхүүгийн хямралыг давахад илүү сайн бэлдэхийн тулд юу хийхээр шийдсэн бэ?

4-р алхам: Хамтрагчаа сонго (2 минут)

Ирэх долоо хоногийн хамтрагчаа бүлгээс сонго. Ерөнхийдөө хамтрагч нь нэг хүйсийнх байх бөгөөд гэр бүлийн гишүүн бус хүн байна.

Одоо хамтрагчтайгаа танилцахад цөөн минут зарцуул. Өөрсдийгөө танилцуулж, долоо хоногийн турш нэг нэгэнтэйгээ хэрхэн холбоо барихаа ярилц.

Хамтрагчийн нэр

Холбоо барих мэдээлэл

Нэг нэгэнтэйгээ хэзээ, хэрхэн холбоо барихаа бич.

Ням

Даваа

Мягмар

Лхагва

Пүрэв

Баасан

Бямба