Бие даасан байдал
Эх сурвалжууд


Эх сурвалж

Гэр бүлийн зөвлөл

Ахлагч М.Рассэлл Баллард гэр бүлийн зөвлөлийн талаар дараах зүйлийг хуваалцжээ.

“Зөвлөлдөх нь бодит үр дүнг авчрах хамгийн үр дүнтэй арга гэдэгт би итгэдэг. Зөвлөл нь Их Эзэний арга зам бөгөөд ариун судруудад цэдэглэснээр Тэрээр тэнгэрлэг зөвлөлөөр дамжуулан дэлхий ертөнц дээрх бүх зүйлийг бүтээсэн гэдгийг би мэднэ.

Гэвч би өдийг хүртэл зөвлөл дундаас хамгийн чухал, үндсэн зөвлөл болох гэр бүлийн зөвлөлийн талаар Ерөнхий чуулган дээр ярьж байгаагүй билээ.

Гэр бүлийн зөвлөл үргэлж хэрэгтэй байсаар ирсэн. Энэ нь мөнхийн шинж чанартай. Сүнсэн хүүхдүүд бид тэнгэрлэг эцэг эхтэйгээ мөнх бус байдлын өмнөх оршихуйд амьдарч байхдаа гэр бүлийн зөвлөлд хамрагдаж байсан юм.

Гэр бүлийн зөвлөлийг хайраар мөн Христийн зан чанараар хөтлөн явуулах нь бие биетэйгээ үнэ цэнтэй цаг хугацааг өнгөрөөхөд саад болж, гэр оронд хилэнцийг авчрахыг завддаг орчин үеийн технологийн нөлөөг багасгадаг.

Гэр бүлийн зөвлөл нь даваа гараг бүр болдог гэр бүлийн үдшээс өөр гэдгийг санаарай. Гэр бүлийн үдэш нь ерөнхийдөө сайн мэдээг зааж, гэр бүлээрээ үйл ажиллагаа хийхэд төвлөрдөг. Гэр бүлийн зөвлөл нь долоо хоногийн аль ч өдөр явагдаж болох бөгөөд эцэг эхчүүд нэг нэгнээ мөн үр хүүхдүүдээ сонсохоор уулздаг уулзалт юм.

Миний бодлоор доод тал нь дөрвөн төрлийн гэр бүлийн зөвлөл байна.

  • Нэгдүгээрт, гэр бүлийн бүх гишүүнийг оролцуулсан гэр бүлийн ерөнхий зөвлөл.

  • Хоёрдугаарт, зөвхөн эцэг эх оролцсон гэр бүлийн удирдах зөвлөл.

  • Гуравдугаарт, эцэг эх, нэг хүүхдийг оролцуулсан гэр бүлийн тусгайлсан зөвлөл.

  • Дөрөвдүгээрт, эцэг эхийн аль нэгийг мөн нэг хүүхдийг оролцуулсан гэр бүлийн ганцаарчилсан зөвлөл.

(“Гэр бүлийн зөвлөл,” Ensign эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 49)

27-р хуудас руу буцаж оч.

Эшлэлүүд