Бие даасан байдал
Миний суурь зарчим: Бие даасан байдал бол авралын зарчим


Миний суурь зарчим: Бие даасан байдал бол авралын зарчим—Зарцуулах дээд хугацаа: 20 минут

Тунгаан бод:Иохан 10:10 (баруун талд байгаа)

Ярилц:Бялхсан амь гэж юу вэ?

Үз:“Тэр хурууг минь тосолсон” Srs.lds.org/videos дээр байгаа. (Видео бичлэг байхгүй бол 5-р хуудсыг уншина уу.)

Тэр хурууг минь тосолсон

Хэрэв видео бичлэгийг үзэх боломжгүй бол энэ эхийг уншина уу.

Зураг
Тэр хурууг минь тосолсон

Ахлагч Энрикэ Р.Фалабэлла: Намайг бага байхад бид элбэг хангалуун байгаагүй. Нэгэн өдөр би аав руугаа дөхөж очоод, “Аав аа, надад шинэ гутал хэрэгтэй байна. Энэ гутал маань аль хэдийн элэгдэж муудсан” гэж хэлснээ санаж байна. Тэр зогсоод, гутлыг минь үнэхээр хуучирсан байгааг харсан. Тэр “Бид үүнийг засаж чадна гэж би бодож байна” гэж хэлсэн юм. Тэр бага зэрэг хар тос аваад, гутлыг минь гялалзтал тослов. Тэр надад “Гутлыг чинь ингээд засчихлаа, хүү минь” гэж хэлсэн. Би “Үгүй ээ, арай болсонгүй. Миний хуруу гутлын завсраар харагдаад л байна шүү дээ” гэж хариулав. Тэр “Бид наадахыг чинь ч шийдэж чадах юм байна!” гэж хэлээд, бага зэрэг тос аван, хурууг минь тослов!

Тэр өдөр би бүх асуудалд шийдэл байдаг гэдгийг ойлгож мэдсэн юм. Бие даасан байдлын энэ зарчим, санаачилга бол Их Эзэний ажлыг яаравчлуулах арга зам гэдэгт би бүрэн итгэдэг. Энэ бол авралын ажлын нэг хэсэг билээ. Бид бүгд одоо байгаагаасаа илүү сайн болж чадна. Та нар идэвхгүй байдлаас салах ёстой. Бид олон удаа байгаа байдалдаа сэтгэл ханадаг ба энэ нь бидний өсөлтийг зогсоодог. Хэрэв би өмнө нь тааруухан хийсэн зүйлээ сайжруулахын тулд ямар нэг өөр зүйл хийхээр шийдэх аваас өдөр бүр ахиц дэвшил гаргаж чадна. Хэрэв та үүнийг Христэд итгэж, найдаж хийвэл Тэр танд туслах бөгөөд та материаллаг болон сүнслэг зүйлүүдэд ахиц гаргах арга замаа олох болно. Бурхан амьд бөгөөд та бол Түүний хүү, охин учраас энэ нь биелнэ.

4-р хуудас руу буцаж оч.

Ярилц:Асуудалд чинь шийдэл байдаг гэдэгт та итгэдэг үү? Бид хэрхэн биднийг дэмжих Их Эзэний хүчийг авах зохистой болж чадах вэ?

Унш:Гарын авлага 2 дээрх хэсэг ба ахлагч Даллин Х.Өүксийн эшлэл (баруун талд байгаа). Бие даах чадвартай байна гэдэг нь бид бодсон санасан бүхнээ хийж эсвэл олж авна гэсэн үг биш. Харин энэ нь Есүс Христийн ач ивээл буюу боломж олгогч хүч, өөрсдийнхөө хүчин чармайлтаар дамжуулан бид өөрсдөдөө болон гэр бүлдээ шаардлагатай амьдралын бүхий л сүнслэг болоод материаллаг хэрэгцээт зүйлсийг олж авна гэдэгт итгэх явдал юм. Бие даасан байдал бол амьдралд маань уулсыг нүүлгэж, зовлон бэрхшээлээ даван туулах хүч чадлыг бидэнд өгөх Бурханы хүчинд итгэх итгэлийн маань нотолгоо юм.

Ярилц:Амьдралын сүнслэг болон материаллаг хэрэгцээг олж авахад Христийн ач ивээл танд хэрхэн тусалсан бэ?

Ярилц:Ерөнхийлөгч Марион Ж.Ромнигийн хэлсэн үгээс авсан эшлэлийг унш (баруун талд байгаа). Та илүү бие даах чадвартай болж байгаагаа хэрхэн мэдэх вэ?

Амлалт өг: Долоо хоногийн турш дараах үйлдлүүдийг хийх амлалт өг. Даалгавар бүрийг дуусгаад, нүднүүдийг тэмдэглэ.

  • Урд хавтасны дотор талын Тэргүүн Зөвлөлийн захидлыг уншаад, амлагдсан адислалуудын доогуур зур. Та тэдгээрийг олж авахын тулд юу хийх ёстой вэ? Өөрт төрсөн бодлыг энд бич.

  • Өнөөдөр бие даасан байдлын талаар сурсан зүйлээ гэр бүл, найзуудтайгаа хуваалц.