Бие даасан байдал
Миний суурь зарчим: Харилц


Миний суурь зарчим: Харилц—Зарцуулах дээд хугацаа: 20 минут

Тунгаан бод:Тэнгэрлэг Эцэг миний залбирлуудад хэзээ хариулж байсан бэ?

Үз:“Өргөх хүчийг бий болгох нь” дээр байгаа. (Видео бичлэг байхгүй бол 145-р хуудсыг уншина уу.)

Өргөх хүчийг бий болгох нь

Хэрэв видео бичлэгийг үзэх боломжгүй бол энэ эхийг уншина уу.

Зураг
Өргөх хүчийг бий болгох нь

Дийтр Ф.Угдорф: Та нисэх онгоцыг газраас хөөргөхийн тулд өргөлтийг бий болгох ёстой. Аэродинамикт нисэх онгоцны далавчин дээгүүр агаарын урсгал өнгөрөхөд далавчин доорх даралт далавчин дээрх даралтаас илүү гарсан тохиолдолд хөөрөлт үүсдэг. Дээш өргөх хүч доош татах хүндийн хүчнээс давсан үед нисэх онгоц газраас дээш хөөрч, нисдэг.

Үүнтэй адилаар, бид сүнсний амьдралдаа өргөгдөж чадна. Биднийг тэнгэр өөд өргөх хүч нь уруу таталт, гай зовлонгоос илүү байгаа үед бид дээш өргөгдөж, Сүнсний орчинд дүүлэн нисэж чадна.

Биднийг өргөхөд тусалдаг сайн мэдээний олон зарчим байдаг ч би нэг л зарчим дээр тусгайлан анхаарал төвлөрүүлэхийг хүсэж байна.

Залбирал!

Залбирал бол өргөлтийг бий болгодог сайн мэдээний зарчмуудын нэг юм. Залбирал нь биднийг дэлхийн санаа зовоодог зүйлсээс болон цөхрөл гутралын үүлс дундуур туулан, харанхуйгаас гэрэл гэгээтэй, цэлмэг тэнгэр рүү өргөн гаргах хүчтэй.

Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд бидэнд байдаг агуу адислал, онцгой хувь тавилан хийгээд боломжуудын нэг бол бид залбирлаар дамжуулан Түүнтэй харилцаж чаддаг явдал мөн. Бид амьдралынхаа туршлага, хүнд сорилт, адислалуудын тухай Түүнд ярьж, Ариун Сүнсийг сонсож мөн ямар ч цагт, хаана ч селестиел удирдамжийг нь хүлээн авч чадна.

(Дийтр Ф.Угдорф, “Залбирал ба хөх тэнгэр,” Ensign эсвэл Лиахона, 2009 оны 6-р сар, 3–5-ыг үзнэ үү)

144-р хуудас руу буцаж оч.

Ярилц:Бид залбирлынхаа хариуг хэрхэн таньж чадах вэ? Яагаад сонсох нь залбирлын чухал хэсэг байдаг вэ?

Унш:Сургаал ба Гэрээ 8:2, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлсэн үгээс авсан эшлэл (баруун талд байгаа)

Ярилц:Яагаад сонсох нь чухал ур чадвар байдаг вэ? Анхааралтай сонсох нь бидний ажилд хэрхэн тусалж чадах вэ?

Унш:Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг, ахлагч Робэрт Д.Хэйлс нарын хэлсэн үгээс авсан эшлэл (баруун талд байгаа)

Амлалт өг: Долоо хоногийн турш дараах үйлдлүүдийг хийх амлалт өг. Даалгавар бүрийг дуусгаад, нүднүүдийг тэмдэглэ.

  • Ганцаараа болон гэр бүлээрээ өглөө, орой бүр залбир. Залбирал бүрийн дараа удирдамж хүсэн хүндэтгэл, бишрэлтэйгээр сонс.

  • Өнөөдөр харилцах талаар ойлгож авсан зүйлээ гэр бүл, найзуудтайгаа хуваалц.