Бие даасан байдал
Миний суурь зарчим: Тэнцвэртэй амьдралаар амьдар


Миний суурь зарчим: Тэнцвэртэй амьдралаар амьдар—Зарцуулах дээд хугацаа: 20 минут

Тунгаан бод:Би өдөр тутмын амьдралаа хэрхэн тэнцвэртэй байлгах вэ?

Үз:“Харуусал ба шийдвэрийн талаар” Srs.lds.org/videos дээр байгаа. (Видео бичлэг байхгүй бол 55-р хуудсыг уншина уу.)

Харуусал ба шийдвэрийн талаар

Хэрэв видео бичлэг үзэх боломжгүй бол энэ эхийг уншина уу.

Зураг
Харуусал ба шийдвэрийн талаар

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф: Бид ихэвчлэн маш завгүй байдаг нь үнэн биз дээ? Тэр ч бүү хэл, бид завгүй байдлаа хүндэтгэлийн хэргэм мэт зүүж, завгүй байх нь амжилт, илүү сайхан амьдралын бэлгэ тэмдэг хэмээн үздэг нь үнэхээр харамсмаар.

Тийм биш гэж үү?

Бидний Их Эзэн мөн Жишээ үзүүлэгч Есүс Христ, Түүний Иерусалим болон Галилын хүмүүсийн дунд өнгөрүүлсэн богинохон амьдралын талаар би боддог юм. Би Түүнийг хурлаас хурал руу гүйж байгаагаар эсвэл яаралтай зүйлүүдээ амжуулах гэж сандарч байгаагаар төсөөлөх гэж оролддог.

Ёстой болдоггүй юм.

Харин би нигүүлсэнгүй, энэрэнгүй Бурханы Хүү өдөр болгон зорилготой амьдарч буйг хардаг. Түүнийг эргэн тойрныхоо хүмүүстэй харьцахад тэд чухал бөгөөд хайрлуулдаг болохоо мэдэрдэг байсан. Тэр уулзсан хүн болгоныхоо хязгааргүй үнэ цэнийг мэддэг байсан. Тэр тэднийг адисалж, тэдэнд тохинуулж байлаа. Тэр тэднийг өргөж мөн эдгээж байсан. Өөрийн цаг завыг Тэр тэдэнд нандин бэлэг болгон барьсан юм.

(Дийтр Ф.Угдорф, “Харуусал ба шийдвэрүүдийн талаар,” Ensign эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 25–29)

54-р хуудас руу буцаж оч.

Ярилц:Амьдралаа тэнцвэртэй байлгахын тулд Аврагч юу хийсэн бэ?

Унш:Moзая 4:27, 2 Нифай 9:51, ахлагч М.Рассэлл Баллард (баруун талд байгаа) болон ерөнхийлөгч Жэймс Э.Фаустын хэлсэн үгээс авсан эшлэл (55-р хуудсан дээр)

Ярилц:Бид илүү баяр баяслыг мэдрэхийн тулд амьдралаасаа ямар зүйлсийг хялбарчилж эсвэл арилгаж болох вэ?

Амлалт өг: Долоо хоногийн турш дараах үйлдлүүдийг хийх амлалт өг. Даалгавар бүрийг дуусгаад, нүднүүдийг тэмдэглэ.

  • Амьдралаа илүү тэнцвэртэй байлгахын тулд бодож санаснаа үйлдэл болго.

  • Тэнцвэртэй амьдрах талаар мэдсэн зүйлээ гэр бүл, найзуудтайгаа хуваалц.