Бие даасан байдал
Миний суурь зарчим: Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүл


Миний суурь зарчим: Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүл—Зарцуулах дээд хугацаа: 20 минут

Тунгаан бод:Есүс Христэд итгэх миний итгэл бие даах чадварт маань хэрхэн нөлөөлдөг вэ?

Үз:“Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүл” Srs.lds.org/videos дээр байгаа. (Видео бичлэг байхгүй бол 21-р хуудсыг уншина уу.)

Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүл

Хэрэв видео бичлэгийг үзэх боломжгүй бол энэ эхийг уншина уу.

Зураг
Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүл

Ахлагч Дэвид А.Бэднар: Үйлдэл хийх нь итгэлээ хөгжүүлж буй хэрэг юм. Израилийн угсааныхан гэрээний авдрыг авч явж байжээ. Тэд Иордан гол дээр ирэв. Тэд хуурай газраар гатална гэсэн амлалт хүлээж авсан байв. Ус хэзээ хуваагдсан бэ? Тэднийг хөлөө усанд дүрэх үед хуваагдсан. Тэд гол руу алхаж орсон. Үйлдсэн. Хүч ирсэн бөгөөд ус хуваагдсан.

Бид ихэвчлэн “Би төгс ойлголттой болсныхоо дараа үүнийгээ хийдэг зүйлдээ тусгах болно” гэж итгэдэг. Бидэнд эхлэх хангалттай зүйл байгааг би хэлмээр байна. Бидэнд зөв зүг рүү явах зөн совин бий. Итгэл бол үйлдэл, хүч чадлын зарчим юм. Жинхэнэ итгэл Есүс Христ дээр төвлөрч, үргэлж үйлдэл рүү хөтөлдөг.

(“Seek Learning by Faith” [address to Church Educational System religious educators, Feb. 3, 2006], lds.org/media-library-ийг үзнэ үү)

20-р хуудас руу буцаж оч.

Ярилц:Жинхэнэ итгэл яагаад үргэлж үйлдэл рүү хөтөлдөг вэ? Яагаад Бурханаас материаллаг ба сүнслэг тусламж авахад итгэл шаардлагатай вэ?

Унш:Матай 6:30 болон Lectures on Faith дээрх эшлэл (баруун талд байгаа)

Амлалт өг: Долоо хоногийн турш дараах үйлдлүүдийг хийх амлалт өг. Даалгавар бүрийг дуусгаад, нүднүүдийг тэмдэглэ.

  • Энэ ням гарагт Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахиж, ариун ёслолоос хүндэтгэл бишрэлтэй хүртэж, итгэлээ харуул.

  • Өдөр бүр Мормоны Номоос уншиж бай.

  • 21-р хуудсан дээрх судруудыг унш. Аль нэгийг сонгоод, гэр бүл, найзуудтайгаа хуваалц.

    Итгэлээ үйлдлээр харуулсныг тусгасан судрууд

    Даниел залбирахаа болихгүй байсны учир тэрээр арслангийн үүрэнд хаягдсан ч “Бурхан тэнгэр элчээ илгээж, арслангуудын амыг тагласан бөгөөд арслангууд түүнд хор учруулсангүй, … яагаад гэвэл тэр өөрийн Бурханд итгэсэн бөлгөө” (Даниел 6:22–23; мөн 16–21-р шүлгийг үзнэ үү).

    Их Эзэн Лихайд гэр бүлээ удирдах Лиахона өгсөн бөгөөд “Мөн энэ нь тэдний төлөө Бурханд итгэх итгэлийнх нь дагуу ажилладаг байжээ; … Тэд хойрго байж, мөн итгэлээ бас хичээнгүй байдлаа бодитой болгохоо мартсан [үед] мөн тэд аян замдаа урагшилсангүй” (Aлма 37:40–41).

    “Миний өргөөнд … бүхий л аравны нэгээ агуулахад авчир. Би та нарын төлөө тэнгэрийн цонхыг нээж, та нарын төлөө ивээлийг хальтал асгах эсэхийн талаар Намайг одоо үүгээр шалга” (Maлахи 3:10).

    Өлсгөлөнгийн үеэр, Елиа өөрт нь сүүлчийн хоолоо өгөхийг нэгэн бэлэвсэн эмэгтэйгээс хүсжээ. Елиа түүнд итгэлийнх нь учир Их Эзэн хоол хүнсээр хангаж, түүний хоол хэзээ ч дуусахгүй хэмээн амлажээ. (Хаадын дээд 17-г үзнэ үү.)

    “Үгээгүй, ядуус ус эрсэн боловч байсангүй. Цангаснаас болж тэдний хэл хатжээ. ЭЗЭН Би Өөрөө тэдэнд хариулж, Израилийн Бурхан Би тэднийг мартахгүй” (Исаиа 41:17; мөн 18-р шүлгийг үзнэ үү).