Бие даасан байдал
Миний суурь зарчим: Асуудлаа шийдвэрлэ


Миний суурь зарчим: Асуудлаа шийдвэрлэ—Зарцуулах дээд хугацаа: 20 минут

Тунгаан бод:Яагаад Тэнгэрлэг Эцэг биднийг асуудал, хүндрэл бэрхшээлтэй тулгарахыг зөвшөөрдөг вэ?

Үз:“Илүү том ачааны автомашин уу?” Srs.lds.org/videos дээр байгаа. (Видео бичлэг байхгүй бол 73-р хуудсыг уншина уу.)

Илүү том ачааны автомашин уу?

Хэрэв видео бичлэгийг үзэх боломжгүй бол энэ эхийг уншина уу.

Зураг
Илүү том ачааны автомашин уу?

Ахлагч Даллин Х.Өүкс: Хоёр хүн хамтраад, нөхөрлөл байгуулжээ. Тэд хөл хөдөлгөөнтэй замын хажууд жижиг саравч барив. Тэд ачааны автомашин аваад, фермерийн талбай руу очин, нэг доллараар нэг тарвас авч болох газраас ачаа дүүрэн тарвас авчээ. Тэд тарвасаа ачаад, замын хажуудах саравч руугаа аваачив. Тэд тарвасаа нэгийг нь нэг доллараар зарав. Тэд буцаад фермерийн талбай руу очин, дахин нэг ачаа дүүрэн тарвасыг нэгийг нь нэг доллараар зарж борлуулахаар худалдан авчээ. Замын хажууд тарвасаа авчраад, дахин тэр үнээрээ зарав. Тэд буцаж, фермерийн талбай руу дахин тарвас авахаар очиж байхдаа нэг нь нөгөөдөө “бид энэ бизнесээр их мөнгө олохгүй байх шиг байна, тийм үү?” гэжээ. “Үгүй ээ” хэмээн нөгөө нь хариулав. “Бидэнд илүү том ачааны машин хэрэгтэй гэж чи бодож байна уу?”

(“Focus and Priorities,” Ensign, 2001 оны 5-р сар, 82)

72-р хуудас руу буцаж оч.

Ярилц:Энэ түүхэн дэх жинхэнэ асуудал юу вэ? Энэ хоёр хүнд ямар сонголт байна вэ?

Унш:Сургаал ба Гэрээ 9:7–9 ба ахлагч Робэрт Д.Хэйлсийн хэлсэн үгээс авсан эшлэл (баруун талд байгаа)

Унш:1 Нифай 17:51, 1 Нифай 18:2–3 (баруун талд байгаа)

Ярилц:Нифай хэрхэн усан онгоц барих боломжтой байсан бэ?

Амлалт өг: Долоо хоногийн турш дараах үйлдлүүдийг хийх амлалт өг. Даалгавар бүрийг дуусгаад, нүднүүдийг тэмдэглэ.

  • Асуудлаа шийдвэрлэж эхлэхийн тулд үйл ажиллагаан дээр ярилцсан алхмуудынхаа дагуу үйлд. Бууж өгч болохгүй гэдгээ сана! Асуудлыг шийдвэрлэж, өөрчлөлт хийхэд цаг хугацаа шаардагддаг.

  • Өнөөдөр асуудал шийдвэрлэх талаар олж мэдсэн зүйлээ гэр бүл, найзуудтайгаа хуваалц.