Бие даасан байдал
Миний суурь зарчим: Хариуцлага хүлээдэг бай мөн цөхрөлтгүй зүтгэ


Миний суурь зарчим: Хариуцлага хүлээдэг бай мөн цөхрөлтгүйзүтгэ—Зарцуулах дээд хугацаа: 20 минут

Тунгаан бод:Тэнгэрлэг Эцэг намайг яагаад амьдралынхаа төлөө хариуцлага хүлээдэг байгаасай хэмээн хүсдэг вэ?

Үз:“Сэдрикийн аялал” Srs.lds.org/videos дээр байгаа. (Видео бичлэг байхгүй бол 129-р хуудсыг унш.)

Сэдрикийн аялал

Хэрэв видео бичлэгийг үзэх боломжгүй бол энэ эхийг уншина уу.

Зураг
Сэдрикийн аялал

Сэдрик: Миний нэрийг Сэдрик Камбэсабве гэдэг. Би Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад амьдардаг. Би ХҮГ Сүмийн гишүүн.

Би Кипусанга тосгонд салбарын номлогчоор үйлчилдэг. Би гадаадад номлолд үйлчлэхээр бэлтгэх хэрэгтэй байгаа. Номлолд явахын тулд надад 250 ам.долларын үнэтэй паспорт хэрэгтэй.

Мөнгө олохын тулд аав бид хоёр гадил худалдаж авдаг. Тишабобо, Лусуку, Каманда гэх мэт зарим тосгонд гадил их ургадаг бөгөөд

Тишабобо эндээс ойролцоогоор 9 бээр, Лусуку 18 бээр, Каманда бас 18 бээрийн зайтай. Бид тэнд очиж, гадил худалдаж аван, энд авчирч, борлуулдаг.

Бид эдгээр тосгон руу дугуйгаар явж, дөрвөөс зургаан багц гадил авч ирж чаддаг.

Хэрэв дугуй асуудалгүй, бас би хүч тэнхээтэй байвал дугуйгаар явахдаа нэг талдаа цаг гучин минут зарцуулдаг. Үд дунд нозоором халуун байдаг ба нартай халуун үед би удаан явдаг.

Хэрэв би өглөө их эрт сэрж чадвал өдөрт ойролцоогоор хоёр удаа явж чаддаг. Энэ нь пасторттай болоход маань туслах сайн арга юм.

Би одоо бага багаар мөнгө олж байгаа болохоор сургууль, номлолдоо зориулан мөнгө хуримтлуулж байгаа. 4 жил ажилласны эцэст одоо надад паспорт авах хангалттай мөнгөнөөс гадна 70 доллар хуримтлагдаад байна.

128-р хуудас руу буцаж оч.

Ярилц:Ажил хүнд хэцүү үед бид хэрхэн үргэлжлүүлэн хичээж сурдаг вэ?

Унш:Сургаал ба Гэрээ 42:42 ба ерөнхийлөгч Жэймс Э.Фаустын эшлэл (баруун талд байгаа)

Ярилц:Ахлагч Д.Тодд Кристоффэрсоны эшлэлийг унш (129-р хуудас). Их Эзэн яагаад биднийг хүссэн зүйлийнхээ төлөө хөдөлмөрлөөсэй гэж хүсдэг вэ?

Тунгаан бод:Ерөнхийлөгч Томас С.Монсоны хэлсэн үгээс авсан эшлэлийг унш (баруун талд байгаа). Би бүтэлгүйтэх үедээ хэрхэн хариу үйлдэл үзүүлдэг вэ?

Амлалт өг: Долоо хоногийн турш дараах үйлдлүүдийг хийх амлалт өг. Даалгавар бүрийг дуусгаад, нүднүүдийг тэмдэглэ.

  • Хэцүү эсвэл дургүй ямар нэг зүйл сонгоод, үүнийгээ хийж дуусга. Үүнийг доор бич.

  • Өнөөдөр ажлын тухай болон цөхрөлтгүй зүтгэх талаар мэдэж авсан зүйлээ гэр бүл, найзуудтайгаа хуваалц.