Бие даасан байдал
Миний суурь зарчим: Үнэнч шударга байдлаа харуул


Миний суурь зарчим: Үнэнч шударга байдлаа харуул—Зарцуулах дээд хугацаа: 20 минут

Тунгаан бод:Их Эзэн яагаад “зүрх сэтгэлдээ үнэнч шударга” хүмүүсийг хайрладаг вэ?

Үз:“Амиа сольж авахын тулд хүн юугаа өгөх юм бэ?” Srs.lds.org/videos дээр байгаа. (Видео бичлэг байхгүй бол 111-р хуудсыг уншина уу.)

Амиа сольж авахын тулд хүн юугаа өгөх юм бэ?

Видео бичлэгийг үзэх боломжгүй бол энэ эхийг уншина уу.

Зураг
Амиа сольж авахын тулд хүн юугаа өгөх юм бэ?

Ахлагч Робэрт С.Гэй: Аврагч Өөрийн шавь нараас “Амиа сольж авахын тулд хүн юугаа өгөх юм бэ?” хэмээн асуусан байдаг.

Энэ бол аавын маань олон жилийн өмнө надад анхааралтайгаар тунгаан бодохыг заасан асуулт юм. Намайг бага байхад аав, ээж хоёр маань надад гэрийн ажил даалгаж, хариуд нь надад багахан хэмжээний мөнгө өгдөг байлаа. Би долоо хоногт 50 центээс арай илүү их мөнгө авдаг байсан бөгөөд тэрхүү мөнгөөрөө ихэнхдээ кино театрт кино үздэг байсан юм. Тэр үед 11 настай хүүхдийн тасалбар 25 цент байсан болохоор надад 25 цент үлддэг байв. Би үлдсэн мөнгөөрөө нэг ширхэг нь 5 центийн үнэтэй чихрийн цуглуулгаас авдаг байсан. 5 чихрийн цуглуулгатай кино! Надад үүнээс илүү сайхан байж чадна гэж үү.

Намайг 12 нас хүртэл бүх зүйл ийм сайхан хэвээрээ байлаа. Нэгэн өдөр би киноны тасалбар авахаар зогсож байхдаа 12 настай хүүхдийн тасалбар 35 цент болохыг анзаарлаа. Энэ нь хоёр чихрийн цуглуулгын мөнгийг хасна гэсэн үг. Би энэхүү золиослолыг хийхэд бэлэн биш байсан учраас “Чи долоо хоногийн өмнөх шигээ л харагдана шүү дээ” гэж өөртөө шалтаг олсон юм. Би урагшилж, 25 центийн тасалбар өгөхийг хүслээ. Тасалбар зардаг хүн анзаарсангүй, би ч гурав биш, урьдын адил таван чихрийн цуглуулга худалдан авлаа.

Өөрийнхөө хийсэн зүйлд баяртай байсан болохоор би өөрийнхөө том амжилтыг аавдаа хэлэхээр гэр рүүгээ яарч билээ. Намайг бүх зүйлийн талаар нэг бүрчлэн хэлэхэд аав маань юу ч хэлээгүй юм. Намайг ярьж дууссаны дараа тэр над руу хараад, “Хүү минь, чи өөрийнхөө амийг таван центийн зоосоор солих байсан уу?” гэж асуув. Түүний үгс миний зүрх сэтгэлд дэндүү хүчтэй нөлөөлж, хэзээ ч мартахааргүй сургамж болсон юм.

(“Амиа сольж авахын тулд хүн юугаа өгөх юм бэ?” Ensign эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 42)

110-р хуудас руу буцаж оч.

Ярилц:Үнэнч шударга байна гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Хүмүүс энэ амьдрал дахь эд зүйлсийг сүнсээрээ сольж авдаг ямар ямар арга зам байдаг вэ?

Унш:Итгэлийн тунхаг 1:13 ба Иов 27:5 (баруун талд байгаа)

Ярилц:Мозая 4:28 ба ахлагч Жозеф Б.Вөртлиний эшлэлийг унш (111-р хуудас дээр байгаа). Өр болон бизнесийн юм уу оюутны зээлээ (ТБС-ийн зээл) эргүүлэн төлөх нь яагаад хувь хүний үнэнч шударга байдлын асуудал болдог вэ?

Амлалт өг: Долоо хоногийн турш дараах үйлдлүүдийг хийх амлалт өг. Даалгавар бүрийг дуусгаад, нүднүүдийг тэмдэглэ.

  • Үнэлгээ өгсөн найман хэсгээс нэгийг сайжруул.

  • Өнөөдөр үнэнч шударга байдлын талаар мэдсэн зүйлээ гэр бүл, найзуудтайгаа хуваалц.