Бие даасан байдал
Миний суурь зарчим: Ариун сүмийн ёслолуудыг хүлээн ав


Миний суурь зарчим: Ариун сүмийн ёслолуудыг хүлээн ав—Зарцуулах дээд хугацаа: 20 минут

Тунгаан бод:Таны хувьд хамгийн чухал зарим зүйл юу вэ?

Үз:“Хамгийн чухал зүйлсээ хийх нь” Srs.lds.org/videos дээр байгаа. (Видео бичлэг байхгүй бол 201-р хуудсыг уншина уу.)

Хамгийн чухал зүйлсээ хийх нь

Хэрэв видео бичлэгийг үзэх боломжгүй бол энэ эхийг уншина уу.

Зураг
Хамгийн чухал зүйлсээ хийх нь

Өгүүлэгч: Нэгэн онгоц 12-р сарын нэгэн орой Флоридад осолдсон юм. 100 гаруй хүний амь эрсдэв. Энэ нь аюулгүй бүсээс ердөө 20 бээрийн зайд болсон байв.

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф: Ослын дараа, шинжээчид шалтгааныг нь тогтоосон юм. Газардахад хэрэглэгддэг төхөөрөмж нь доошлох үед хэвийн ажиллаж байжээ. Онгоцны бүх механизм маш сайн ажиллаж байсан аж. Ганцхан зүйлээс бусад бүх зүйл ном ёсоороо ажиллаж байв. Ердөө ганцхан шатсан гэрлийн шил. Ойролцоогоор хорьхон центийн үнэтэй жижигхэн гэрлийн шил бөөн хэрэг мандуулж, зуу гаруй хүний амь насыг харамсалтайгаар авч одсон билээ.

Мэдээж, тэр ажиллагаагүй болсон гэрлийн шил осол гаргаагүй л дээ. Энэ нь нисэх багийнхан тухайн үед чухал мэт санагдсан зүйл дээр бүх анхаарлаа төвлөрүүлээд, хамгийн чухал зүйлийнхээ талаар мартсанаас болсон.

Хамгийн чухал зүйлст биш, өчүүхэн жижиг зүйлст хамаг анхаарлаа төвлөрүүлдэг нь зөвхөн нисгэгчдэд ч биш, бид бүгдэд тохиолддог. Бид бүгд аюулд учирч болно. Таны зүрх сэтгэл, бодол санаа тухайн үед чухал мэт санагдах агшин зуурын зүйлүүд дээр төвлөрч байна уу? Эсвэл та хамгийн чухал зүйлсийн тухай бодож байна уу?

(“Бид агуу ажил хийж байна. Тиймээс ухарч болохгүй,” Ensign эсвэл 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 69–72)

200-р хуудас руу буцаж оч.

Ярилц:Биднийг өсөлт гаргахад ямар ялихгүй зүйл саад болдог вэ? Сайн мэдээний ёслолууд бидэнд хэрхэн тусалж чадах вэ?

Унш:Сургаал ба Гэрээ 84:20 ба ерөнхийлөгч Боид К.Пакэрын хэлсэн үгээс авсан эшлэл (баруун талд байгаа)

Ярилц:Бид бие даасан байдалтай болохыг эрэлхийлэх үедээ ариун сүмд орохуйц зохистой байх нь яагаад чухал вэ?

Амлалт өг: Долоо хоногийн турш дараах үйлдлүүдийг хийх амлалт өг. Даалгавар бүрийг дуусгаад, нүднүүдийг тэмдэглэ.

  • Хэрэв танд ариун сүмийн эрхийн бичиг байгаа бол ариун сүмд орох өдрөө товло.

  • Хэрэв танд ариун сүмийн эрхийн бичиг байхгүй бол ариун сүмийн адислалуудыг хүлээн авахад хэрхэн бэлтгэж болохыг ярилцахаар бишоптойгоо эсвэл салбарын ерөнхийлөгчтэйгөө уулз.

  • Ариун сүмийн ёслолуудын талаар ойлгож авсан зүйлээ гэр бүл, найзуудтайгаа хуваалц.