Бишопын зөвлөл
Ямар сургаал порнографын асуудлыг даван туулахад хувь хүмүүст тусалж чадах вэ?


“Ямар сургаал порнографын асуудлыг даван туулахад хувь хүмүүст тусалж чадах вэ?” Зөвлөгөө өгөх эх сурвалж (2020).

“Ямар сургаал порнографын асуудлыг даван туулахад хувь хүмүүст тусалж чадах вэ?” Зөвлөгөө өгөх эх сурвалж

Зөвлөгөө өгөх эх сурвалж

Ямар сургаал порнографын асуудлыг даван туулахад хувь хүмүүст тусалж чадах вэ?

Сүмийн гишүүний хувьд таны нэг үүрэг хариуцлага бол Есүс Христийн сайн мэдээний цэвэр сургаалыг зааж, гэрчлэх явдал юм. Үүнийг бүгд Есүс Христэд итгэж, нүглээ наманчлан, баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авч, эцсээ хүртэл тэвчих ёстой гэсэн Христийн сургаалыг заах замаар гүйцэтгэж болно. Дараах хаягуудыг үзнэ үү. Эдгээр нь ChurchofJesusChrist.org дээрх “Addressing Pornography” хэсэгт мөн байгаа.

Сургаалыг заах хүч

Христийн сургаал

Христийн сургаал дээр төвлөрөх

Христийн сайн мэдээ болон сургаалыг дагах

Хувь хүмүүс порнографын асуудлаа өөрсдөө шийдвэрлэх үүрэгтэй. Тэд өөрсдийн амьдрал, хийх ёстой өөрчлөлтийнхөө төлөө хариуцлага хүлээх ёстой. Хувь хүнтэй сүнслэгээр өдөөгдсөн ярилцлага өрнүүлэхдээ, шийдлийнхээ талаар хувийн илчлэлт эрэлхийлэхэд чиглүүл. Христийн сургаалыг ойлгож, хэрэгжүүлэх хүчин чармайлтаар нь дамжуулан сүнслэг байдлын хувьд бие даах чадварыг эрэлхийлэхэд тэднийг урамшуулан дэмж. Судлах, залбирах нь энэ үйл явцад зайлшгүй шаардлагатай.

Түүнчлэн хувь хүмүүс өөрсдийн порнографын хэрэглээний бусдад учруулсан зовлонг ойлгож, анхаарах үүрэгтэй. Та тэдэнтэй ажиллахдаа энэ үүрэг хариуцлагыг хүлээн авч, хохирлыг барагдуулахаар чадах бүхнээ хийхэд тэднийг чиглүүл.

Порнографыг даван туулах нь хэцүү байж магадгүй. Хувь хүмүүст порнографыг хэрэглэхэд нөлөөлж буй онцгой хүчин зүйлсийг тодорхойлж, анхаарч ажиллах хэрэгтэй. Сүнслэг шийдлүүд нь порнографыг арилгахад чухал ач холбогдолтой, тустай боловч ихэнхдээ бүрэн шийдлийн зөвхөн нэг хэсэг болдог гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Хувь хүмүүст порнографыг хэрэглэхэд нь байнга нөлөөлдөг биологи, сэтгэл зүй, нийгмийн асуудлыг судлах талаар бодолц.

Сургаалыг заа

Порнографтай тэмцэж буй хүмүүст заахдаа зан төлөвт нь нөлөөлж буй нөлөөллийг арилгахад ямар сургаал тусалж болохыг тодорхойлохоор хамтдаа ажилла. Ерөнхийлөгч Боид К.Пакэр: “Зөв ойлгогдсон сургаал нь хандлага, зан төлөвийг өөрчилдөг. Сайн мэдээний сургаалыг судлах нь зан төлөвийг судлахаас илүү хурдан зан төлөвийг сайжруулна. Зохисгүй зан төлөвийг өмгөөлөн хаацайлах нь зохисгүй зан төлөв рүү хөтөлдөг. Ийм учраас бид сайн мэдээний сургаалыг судлахад онцгой анхаарал хандуулдаг юм” гэж заасан байдаг (“Little Children,” Ensign, Nov. 1986, 17).

The basic doctrine taught in seminary and institute is a useful guide for identifying which doctrine to focus on (see “Basic Doctrines”). Судар болон Ерөнхий чуулганы үгс зэрэг сайн мэдээний эх сурвалжийг ашиглан сургаалыг заа.

Та зааж байхдаа хайр энэрлээр тохинуулж, Ариун Сүнсийг амьдралдаа таньж мэдэхэд нь хүмүүст туслахад анхаарлаа төвлөрүүл. Порнографын асуудлыг хэрхэн даван туулахаа олж мэдэхэд тэднийг урамшуулан дэмж. Тэдний ахиц дэвшлийн талаар; биологи, сэтгэл зүй, нийгэм, сүнслэг байдлын хувьд өсөн нэмэгдэж буй ойлголтынх нь талаар мөн Христийн шинж чанаруудыг хөгжүүлэх тухай урам өгсөн асуултууд тавих талаар бод. Христийн хүч тэднийг хэрхэн өөрчилж, хэн болж байгааг нь тодорхойлдог болохыг ойлгоход хувь хүмүүсийг чиглүүл.

Наманчлал, Есүс Христийн хүч, Цагаатгалыг ойлгоход хувь хүмүүст туслахад заах зүйлээ төвлөрүүл. Энэ нь мөн Бурханаас тогтоосон хил хязгаар дотор эрүүл бэлгийн амьдрал, бэлгийн зөв илэрхийлэл, бэлгийн дур хүслийн үүргийн талаар мэдээлэл хайхад тэднийг урамшуулан дэмжихэд тустай байж болох юм.

Сургаалыг заах жишээ

Дараах жишээнүүд нь порнографтай тэмцэж буй хүмүүсийн нийтлэг бэрхшээлийг онцолж, эдгээр бэрхшээлийг даван туулахад туслах сургаалыг өгдөг. Яг одоо хамгийн их хэрэгтэй байгаа сургаалыг олж мэдэхэд тэдэнд туслахын тулд хүн бүртэй хамт залбир.

Ганцаардах ба тусгаарлагдах

Порнографтай тэмцэж буй хүмүүс ганцаардах, тусгаарлагдах мэдрэмжийг ихэвчлэн мэдэрдэг. Тэд бусадтай нийгмийн харилцаанд бага ордог байж магадгүй. Бурхан Тэргүүтэний тухай сургаалыг ойлгох нь хувь хүмүүст Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын болон Ариун Сүнсний хайрыг мэдрэх, тэдэнтэй холбогдоход туслах болно. Бурхан Тэргүүтэний гишүүн бүрийн бурханлаг мөн чанар, үүргийг заахыг эрмэлз.

Ичгүүр ба нуух

Ичгүүрийн мэдрэмж нь хувь хүмүүсийг зан байдлаа ихэвчлэн нуухад хүргэдэг. Ичгүүр нь хувь хүмүүст өөрсдийгөө муу хүмүүс, уучлал хүртэх зохисгүй хүмүүс гэсэн бодол төрүүлдэг. Нөгөөтээгүүр, гэм буруу нь хувь хүмүүсийг алдаагаа мэдэж авч, наманчлан, өөрчлөгдөхийг эрэлхийлэхэд хүргэдэг. Авралын төлөвлөгөөг ойлгох нь бидэнд сонгох эрх болон хариуцлагын хүчийг ашиглахад тусалдаг. Есүс Христ ба Түүний Цагаатгал нь ичгүүрийг арилгаж, наманчлан, өсөж хөгжин, өөрчлөгдөхөд бидэнд тусалдаг.

Бэлгийн харьцааны үүргийн талаарх төөрөгдөл

Порнографыг хэрэглэснээс үүдэн бэлгийн харьцааны үүргийн талаар зохисгүй эсвэл хуурамч үзэл бодол төрж магадгүй юм. Авралын төлөвлөгөө нь бэлгийн харьцааны илэрхийллийн чухал үүргийг болон гэр бүл болоход төдийгүй эхнэр, нөхрийн хооронд хайрын холбоо үүсгэхэд оролцох зорилгыг тодотгодог. Авралын төлөвлөгөө болон бусад сургаал нь порнографаас олж авсан аюултай гажуудал, биежилт бус бодгалийн үнэ цэнийг үнэлэхэд тусалдаг гэдгийг заа.

Хувь хүмүүст тулгарч буй бэрхшээлийн талаар ярилцах үед таныг тэдний хэрэгцээнд хамгийн сайн нийцсэн сургаалыг тодорхойлоход чиглүүлэх болно. Эдгээр жишээ нь сургаалыг заах цөөн хэдэн арга зам юм.

Сайн мэдээний сургаалыг хэрэгжүүлэхийг хувь хүмүүст уриал

Сургаалыг онцгой хэрэгцээтэйгээ харьцуулж ойлгоход нь хувь хүмүүст тусал. Ариун Сүнс хүмүүсийг үнэнийг амьдралдаа хэрэгжүүлэх тодорхой арга замыг олж тогтооход түлхэц өгч чадна. Тэднийг хүлээн авдаг сүнсний өдөөлт, Их Эзэний зарлигууд болон Есүс Христийн сайн мэдээний сургаалын дагуу амьдрах амлалт өгөхөд уриал. Энэ бол Есүс Христийн шавь болохыг эрэлхийлж буй бүх хүний насан туршийн үйл явц.

Дараах ойлголтууд нь порнограф ашиглахтай тэмцэж буй хүмүүст туслах нэмэлт сургаал юм.

Хариуцлагатай байдал

Бидний хүн нэг бүр Бурханы хүүхэд билээ. Тэрхүү тэнгэрлэг мөн чанарын ачаар бидэнд сонгох эрх, үүрэг, хариуцлага гэх мэт бэлгүүд бий.

Өөртөө, бусдад болон Их Эзэнд хариуцлага хүлээх нь хөгжил дэвшлийн түлхүүр юм. Порнографын аюулыг болон энэ нь Бурханы жишгүүдийг хэрхэн зөрчиж байгааг хүмүүст заа. Хортой, зохисгүй зан авирыг хянаж сурахгүйгээр урагшлах боломжгүй гэдгээ ойлгоход тэдэнд тусал.

Бишоп болон салбарын ерөнхийлөгчдөд: Үүнд гэмээ наманчлах орно. Порнограф ашигладаг хүмүүсийг зохисгүй үйлдлээ бүрэн дэлгэхээс өмнө заримдаа хэд хэдэн уулзалт шаардлагатай болдог. Тэдэнтэй уулзахдаа, шударга ёс ба өршөөлийн хоорондын холбоо, эдгээр үнэн нь гэмээ наманчлах, хариуцлага хүлээх хоёртой хэрхэн холбоотой болохыг ойлгоход тусал. Урам өгч, зоригжуулахын тулд мэдрэмж, хайр, сэтгэлийн дулааныг ашигла. Ичгүүрт байдалд оруулах, албадах зэргээс зайлсхийхэд анхаарвал зохино. Гишүүнчлэлийн зөвлөл нь порнографтай тэмцэж байгаа гишүүдийг сахилгажуулан, айлган сүрдүүлж болохгүй (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь [2020], 32.8.2-ыг үзнэ үү).

Тогтмол залбирч, судар судлах

Тогтмол залбирч, судар судлах нь зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтөд зайлшгүй шаардлагатай байдаг. Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд итгэж, уучлал гуйж, залбирах талаар хувь хүмүүст заа. Мөн Мормоны Номыг өдөр бүр судалснаар хувь хүмүүс хүч чадал олж авах боломжтой (Рассэлл М.Нэлсон, “Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 55–59-ийг үзнэ үү). Тэднийг порнограф болон сүнслэг зорилгын талаарх Ерөнхий чуулганы үгс, Сүмийн сэтгүүлийн нийтлэлийг тогтмол хайхад уриал.

Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд итгэх

Хувь хүмүүс өөрчлөгдөж чадна гэдэгтээ итгэх ёстой. Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христэд итгэх зарчмуудыг хянан үзэхдээ, тэдэнтэй эерэг бөгөөд бодитоор хандахыг хичээ. Өөрчлөлтийн үйл явцыг эхлүүлэх гэсэн хамгийн өчүүхэн хүсэл ч хөгжил дэвшилд хүргэж болохыг тэдэнд заа (Алма 32:27–28-ыг үзнэ үү). Хувь хүн өөрсдийн итгэлийг тэтгэж, сурч мэдсэн зүйлээ хэрэгжүүлснээр хүчирхэг өөрчлөлтийг тогтвортой байлгахын тулд итгэлээ өсгөж чадна.

Үйл явдал биш, үйл явц

Наманчлал бол цаг хугацаа шаарддаг баяр хөөртэй үйл явц (Дэйл Г.Рэнланд, “Наманчлал: Баяр хөөр авчрах сонголт,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 120–124; Стивэн В.Өүэн, “Наманчлал үргэлж эерэг үр дагавартай байдаг,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 39–42). Муу зуршлыг бий болгоход цаг хугацаа шаарддаг шиг Христийн адил эрүүл зан үйлийг хөгжүүлэхэд бас цаг хугацаа шаарддаг. Тогтмол залбирах, судар судлах, Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд итгэх итгэлийг хөгжүүлэх нь энэ үйл явцад тусалдаг.

Хувь хүн урагшлахын тулд төгс төгөлдөр байх эсвэл тэр даруй зүрх сэтгэлийн хүчирхэг өөрчлөлтийг мэдрэх шаардлагагүй бөгөөд боломжгүй юм. Харин өршөөлийг эрэлхийлж, нүгэлт үйлдлээ засаж, тодорхой хэмжээгээр ахиц дэвшил гарган, чин сэтгэлээр урагш тэмүүлэх ёстой. Нэмж дурдахад, порнограф үзэж байгаа хүн энэ зан байдал түүний харилцаанд зовлон шаналал авчирч, итгэлцлийг бууруулж байгааг ухамсарлаж, хариуцлага хүлээх ёстой. Залруулга хийх нь үүнд ордог бөгөөд хэрэв уг хүн гэрлэсэн бол эхнэр, нөхөртөө үнэнч байх явдал бас багтах ёстой.

Есүс Христийн Цагаатгалын хүч болон хүмүүст өөрчлөгдөхөд туслах Түүний чадварын талаар олонтоо гэрчил. Есүс Христийн Цагаатгал баяр хөөр авчирдаг (Мозая 4:2–3-ыг үзнэ үү).