Бишопын зөвлөл
Сэтгэцийн эрүүл мэнд


“Сэтгэцийн эрүүл мэнд,” Зөвлөгөө өгөх эх сурвалж (2020).

“Сэтгэцийн эрүүл мэнд,” Зөвлөгөө өгөх эх сурвалж.

Сэтгэцийн эрүүл мэнд

Сэтгэцийн эрүүл мэнд нь бидний бодол санаа, сэтгэл хөдлөл, зан байдал, харилцаанд нөлөөлдөг. Сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай эсвэл өвчтэй болсон хүмүүс өдөр тутмын амьдралын хэв маяг, шаардлагыг даван туулах чадвараа алдах нь бий. Ийм нөхцөл байдал хувь хүнийг төдийгүй тэдний ойр дотнын хүмүүсийг мөн зовж шаналж буй хүнд тохинуулахыг хичээж байгаа удирдагчдыг сэтгэлээр унагаж, цөхрүүлж, эргэлзээ төрүүлдэг.

Сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтэн биш хүмүүс сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай хүмүүсийг оношлох, эмчлэх ёсгүй бөгөөд ийн үйлдэхийг дэмжихгүй. Удирдагчийн тустай болов уу гэсэн ердийн оролдлогуудад хувь хүмүүс хариу өгөхгүй байгаа мэт санагдвал тэдний хариу өгөхгүй байгаа байдалд хэн ч гомдох ёсгүй юм. Үүний оронд удирдагчид тухайн хүнийг шаардлага хангасан үйлчилгээ үзүүлэгчээр сэтгэцийн эрүүл мэндийн үнэлгээ хийлгэхэд урамшуулан дэмжих талаар нухацтай бодож үзэх хэрэгтэй (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь [2020], 31.2.6-г үзнэ үү). Гэр бүлийн үйлчилгээний алба нь (боломжтой бол) нийгэм дэх сэтгэцийн эрүүл мэндийн үнэлгээний нөөцийн талаар удирдагчдад зөвлөгөө өгөх, санал оруулах боломжтой. Удирдагчид сэтгэцийн өвчний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ChurchofJesusChrist.org-ийн Disabilities Resources хэсэг дэх “Сэтгэцийн өвчин”-өөс лавлан үзэх хэрэгтэй.

Ойлгохыг эрэлхийл

Сэтгэцийн эрүүл мэндийн талаар ярилцахдаа Аврагчийн адил хайрлах, өрөвдөх сэтгэлээ илэрхийлэхээ мартуузай. Хэрэв тухайн хүн тусламж хүссэн бол тусламж хүссэнд нь талархал илэрхийл. Нөхцөл байдал бүр өөр бөгөөд хүн бүрийн хувьд харилцан адилгүй байдаг тул хүнээс асуухдаа, залбиран байж бодож үзсэний дараа түүний асуудлыг илүү сайн ойлгож, хэрэгцээг нь таньж мэдэхэд туслах Сүнсийг сонс.

  • Танд урьд нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай гэсэн онош тавьж байсан уу? Хэрэв тийм бол та хэр удаан өвдөж байсан бэ? Энэ нь таны ажил, гэр бүлийн харилцаанд хэрхэн нөлөөлдөг вэ?

  • Яг одоо таны хамгийн их санаа зовж, түгшиж байгаа зүйлс юу вэ?

  • Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчээс танд ямар тусламж үзүүлж байгаа (хэрэв үзүүлж байгаа бол) вэ? Та үйлчилгээ үзүүлэгчийнхээ зааврыг дагаж мөрдөж байна уу мөн хүлээн авч буй анхаарал халамж таалагдаж байна уу?

  • Та сэтгэцийн эрүүл мэндийн байдлаа сайжирч байгааг болон хэвээр байгааг эсвэл улам дордож байгааг мэдэрч байна уу?

  • Та энэ нөхцөл байдлаа хэрхэн даван туулж байгаа вэ?

  • Танай гэр бүлийн гишүүд таны нөхцөл байдлыг хэрхэн хянаж зохицуулдаг вэ? Тэд танд тустай байж магадгүй гэж үзсэн, одоо хийхгүй байгаа ямар нэгэн зүйлийг санал болгож байсан уу?

  • Танд дэмжлэг үзүүлэх ямар ямар эх сурвалж байгаа вэ?

  • Та Тэнгэрлэг Эцэгээс нөхцөл байдлынхаа талаарх ойлголтыг авсан уу? Хэрэв тийм бол тэдгээр ойлголт юу байв?

Тухайн хүний зөвшөөрлөөр мөн хувь хүний санал бодлыг хүндэтгэн үзэж, гэр бүлийн гишүүдтэй холбоо барьж, асуудлыг илүү нарийвчлан судлах талаар бодож үз.

Хувь хүнд тусал

Тулгарч буй бэрхшээлүүд нь тэдний амьдралд хэрхэн нөлөөлж байгааг ойлгоход тэдэнд туслахын тулд та дараах зарим зөвлөмжийг ашиглах тухай бодож үзээрэй.

Тэнгэрлэг Эцэг түүнд хайртай бөгөөд Аврагч тулгарсан сорилт бэрхшээлийг нь ойлгодог гэдгийг тухайн хүнд батлаарай.

  • Сэтгэцийн өвчин бол Бурханы шийтгэл биш гэдгийг тухайн хүнд ойлгуул.

  • Сэтгэцийн өвчнийг зөвхөн хүсэл зоригоор даван туулж чадахгүй гэдгийг ойлгоход уг хүнд тусал. Сэтгэцийн эмгэг нь тухайн хүнийг итгэл, зан чанар, зохистой байдлын асуудалтай гэдгийг нотлон харуулдаггүй.

Тухайн хүнийг Сүмийн үйл ажиллагаанд болон тохирох үйлчлэх боломжуудад хамруул.

  • Тухайн хүний давуу тал болон хязгаарлагдмал байдлыг мэдэж байхын тулд сайн мэддэг хүн, гэр бүлийн гишүүд болон бусадтай зөвлөлдөөрэй.

Боломжит дэмжлэг, эмчилгээг тодорхойлохын тулд Гэр бүлийн үйлчилгээний албатай (боломжтой бол) эсвэл орон нутгийн сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгчидтэй зөвлөлдөх талаар бодож үзээрэй. Зарим нөхцөл байдлын хувьд хамгийн сайн анхаарал халамж тавьсан ч гэсэн насан туршид үргэлжилж болзошгүй гэдгийг анхаар.

  • Эм ууж байгаа хүмүүс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчтэй зөвлөлдөхгүйгээр эмчилгээгээ өөрчлөх эсвэл зогсоох ёсгүй.

Сэтгэцийн өвчнөөр шаналж буй хүмүүс ихэнхдээ амиа хорлох эрсдэлтэй байдаг. Амиа хорлож болзошгүй анхааруулах шинж тэмдгүүдтэй танилцаж, тийм үйлдлүүд ажиглагдвал нухацтай авч үзээрэй.

  • Хэрэв гишүүн “салах ёс гүйцэтгэж” байгаа юм шиг байх эсвэл амиа хорлох тухай ярьж, цөхөрч буй мэдрэмжийг илэрхийлж байгаа бол түүнд даруйхан туслахыг хичээ. Бишоп, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч, тухайн хүний ар гэрийнхэн эсвэл эмнэлгийн яаралтай тусламжийн алба зэрэгтэй зөвлөлд. Удирдагчдын хувьд тусламжийн утсаар мөн холбогдох боломжтой. Яаралтай тусламж авахын тулд орон нутгийн яаралтай тусламжийн албатай холбогдох талаар бодож үзээрэй. Амиа хорлох, амиа хорлохоос урьдчилан сэргийлэх талаар дэлгэрэнгүй мэдээллийг ChurchofJesusChrist.org сайтын Сайн мэдээний сэдэв хэсэг дэх амиа хорлох тухайд нийтлэлээс авна уу.

  • Боломжтой бол хувь хүнийг олон нийтийн санхүүжилттэй дэмжлэгийн бүлгүүдээс тусламж авах талаар эргэцүүлэн бодоход уриарай.

Гэр бүлийг дэмж

Тухайн хүний сэтгэцийн эрүүл мэндийн асуудал түүний гэр бүлийн гишүүдийн амьдралд нөлөөлж болзошгүй. Тухайн хүний гэр бүлд үзүүлж буй нөлөөллийг тодорхойлж, тэдний хэрэгцээнд хэрхэн хамгийн сайн үйлчлэх тухай бодож үз. Гэр бүлийн гишүүддээ ханддагийн адил хайрлах, өрөвдөх сэтгэлээ харуулаарай.

Гишүүний хэрэгцээг хангах, тусламж үзүүлэх боломжтой эх үүсвэрийн талаар түүний гэр бүл, төрөл садан болон бусад хүнийг хамтдаа зөвлөлдөхөд урамшуулан дэмж (Ерөнхий гарын авлага, 22.3–22.11-ийг үзнэ үү).

  • Амьдралын ердийн үйл явцад нь тухайн хувь хүнд тусламж хэрэгтэй болох үед бэлэн байхад гэр бүлийн гишүүдийг нь уриал.

  • Шаардлагатай тохиолдолд гэр бүлийн гишүүд төлбөр тооцоо, данс, тээврийн хэрэгсэл, шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эх үүсвэрт хэрхэн тусалж чадах талаар ярилцаарай (жишээлбэл, мэргэжлийн зөвлөгөө, эм, эмнэлэгт хэвтэх гэх мэт).

Хэт их эсвэл бага зүйл шаардахгүй байхыг гэр бүлийн гишүүдэд зөвлө. Эдгэрэх эсэх нь ихэнхдээ хийсэн оношилгоо, эмчилгээнээс хамаарна. Зарим тохиолдолд тэдний найдаж болох хамгийн сайн үр дүн нь бүрэн эдгэрэхээс илүү зарим талаараа сайжрах явдал байдаг.

Сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай хүмүүсийн гэр бүлийн гишүүн, найз нөхдөд дэмжлэг үзүүлэх эх үүсвэрийг анхаарч үзээрэй.

  • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчид ихэвчлэн тухайн хүний бэрхшээлтэй холбоотой дэмжлэг үзүүлэх бүлгийг тодорхойлоход тусалдаг.

Гадас, тойргийн нөөц бололцоог ашигла

Тохиромжтой бол тойргийн удирдагчдаас эсвэл итгэмжлэгдсэн бусад хүнээс байнгын дэмжлэг үзүүлэхийг хүсэх талаар бодож үз. Нөхцөл байдлыг бусадтай ярилцахаас өмнө тухайн хүнээс зөвшөөрөл ав.

Гишүүнд болон түүний гэр бүлд зөвлөгч болох итгэлтэй хүнийг тодорхойлж, тэднийг тогтмол уулзалдахад урамшуулан дэмж.

  • Зөвлөгч нь тухайн хувь хүний хувьд хамт байхад тааламжтай, тохинуулагч ах, эгч байж болно.

  • Гишүүн зөвлөгчдийг аюулд өртөж болзошгүй нөхцөлд оруулахаас болгоомжлоорой.

Боломжтой бол уг гэр бүлийг Сүмийн удирдагчдаар дамжуулан хайртай хүндээ тохинуулахад дэмж.

  • Гишүүнд тусалж буй хүмүүсийг тухайн хүнд зориулж үйлдэхийн оронд аливаа зүйлийг тухайн хүнтэй хамт үйлдэхэд урамшуул (жишээлбэл: түүнийг үйл ажиллагаанд дагуулж явах эсвэл халамжийн ажлыг түүнтэй хамт хийх гэх мэт).

Хэрэв гишүүнд тухайн хүний сэтгэцийн өвчлөлөөс хамаараад асран хамгаалагчаас тусламж шаардлагатай бол Асран хамгаалагчдад дэмжлэг үзүүлэх гэсэн эх сурвалжийг үзнэ үү.

Шаардлагатай тохиолдолд мэргэжлийн тусламж авахад уг гишүүнд тусал.

  • Сайн мэдээний зарчмуудын дагуу үйлчилгээ үзүүлдэг орон нутгийн эх сурвалжуудыг ашигла.

  • Бусад эх сурвалж, зөвлөгөө өгөх боломжийн талаар Гэр бүлийн үйлчилгээний алба эсвэл орон нутгийн албатай холбоо бариарай.