Бишопын зөвлөл
Зөвлөгөө өгөх эх сурвалж


“Зөвлөгөө өгөх эх сурвалж,” Зөвлөгөө өгөх эх сурвалж (2020).

“Зөвлөгөө өгөх эх сурвалж,” Зөвлөгөө өгөх эх сурвалж.

Зөвлөгөө өгөх эх сурвалж

Олон гишүүн янз бүрийн бэрхшээлтэй тулгардаг. Удирдагч, тохинуулагч ах, эгч, халамжтай гэр бүлийн гишүүн, найзын хувьд та тусламж үзүүлэх боломжтой. Та бусдын хэрэгцээнд тохинуулах үедээ тэдэнд өөрсдийгөө болон гэр бүлийнхнийхээ өмнө хүлээх хариуцлагаа ойлгож, хүлээн зөвшөөрснөөр баяр баясгалан, сэтгэл ханамжийг мэдрэхэд нь тусалж чадна. Та үйлчлэхдээ зөвлөгөө хэрэгтэй, хувийн асуудалтай хүмүүстэй ажиллана. Та тохинуулахдаа тухайн хүнд болон өөртөө зориулж буй Бурханы төлөвлөгөөнд нийцэх байдлаар тохинуулахыг үргэлж хичээгээрэй.

Хүмүүс өөрсдийн хувийн асуудлуудад шийдэл хайж байхдаа Есүс Христ болон Түүний гэтэлгэгч хүчээр дамжуулан тусламж, эдгэрлийг олж авч чадна. Тэд Христэд итгэх итгэлээ хөгжүүлснээр Тэр тэднийг шаардлагатай үед нь хүчирхэгжүүлнэ. Нэмж дурдахад, Тэр туслах, аврахад бэлэн гэдгийг ойлгосноор Түүний хүч чадал тэдний амьдралд итгэл найдвар авчирна.

Олон янзын нөхцөл байдалд хүмүүс Их Эзэнээс өөрсдөө тусламж хүсэж, өөрсдийн эх сурвалжуудыг ашиглан асуудлаа шийдэх боломжтой. Тэднийг асуудлуудынхаа талаар эргэцүүлэн бодож, залбирахад урамшуул. Тэдэнд судрууд болон амьд бошиглогчдын үгсээс зөвлөгөө авахад тусал. Тэднийг гэр бүлийн гишүүд, найз нөхдөдөө хандаж хариулт, дэмжлэг авахад урамшуулаарай. Тэднийг тодорхой бэрхшээлийг давахад нь тусалж чадахуйц эх сурвалжуудыг орон нутагтаа хайж олоход урь.

Таны үзүүлж буй тусламжаас гадна өөр олон хэрэгсэл, эх сурвалж хүмүүсийг сүнслэг байдал, сэтгэл санаа, материаллаг байдлын хувьд илүү бие даасан болоход тусалж чадна. Тэдэнд тулгарч буй сорилтууд дийлдэшгүй мэт санагдах тохиолдолд бишоп, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч эсвэл ахлагчдын чуулгын ерөнхийлөгчийн удирдлаган доор залбирч байгаад хамтдаа ажиллана. Та бүхний тус тусын дуудлагууд ба сонирхолтой холбоотой адислалууд бусдад амьдралдаа тохиолдсон сорилтуудын талаар хувийн илчлэлт хүлээж авахаар хичээж чармайхад тусална.

Энэ сайтад жагсаасан сэдвүүдийг тулгарч буй бэрхшээлүүдээ оюундаа тунгаан бодоход нь хувь хүмүүст туслахад тань нэмэр болоход зориулан гаргасан болно (Сургаал ба Гэрээ 9:8-ыг үзнэ үү). Эдгээр эх сурвалж сайн мэдээний сургаал, Сүмийн удирдагчдын зөвлөгөө, судар, үнэлгээний хэрэгслүүд болон Сүмийн бусад эх сурвалжийг олж авах боломж олгодог.

Та эдгээр эмзэг асуудал, хэцүү нөхцөл байдлын аль нэгэнд туслахдаа дараах удирдах зарчмуудыг бодож үз. Үүнд:

Эхлээд хайрла. Бурханы бүх хүүхэд хайр, энэрэл хүртэх эрхтэй. Бид хүний хувийн туршлагыг ойлгохгүй байж болох ч хайраа үргэлж илэрхийлж чадна.

Ойлгохын тулд сонс. Санал сэтгэгдэл эсвэл зан байдлыг таамаглахаас болгоомжил. Асуулт тавь, сонс, дараа нь сонирхож, энэрэнгүй сэтгэлээр хариул. Та сонсохдоо хэрхэн тохинуулах талаар итгэлээ нэмэгдүүлж, ойлголттой болно.

Үнэнийг заа. Жинхэнэ зарчмууд нь итгэлтэй сонголтуудын үндэс суурийг тавьдаг. Сүнсний удирдамжаар тухайн хүнийг мөнхийн баяр баясгаланд хүрэх зам дээр үлдэхэд нь туслах үнэнийг хайрлах сэтгэлээр зааж сургаарай.

Итгэлийг тэтгэ. Итгэл нь хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгт итгэх, Есүс Христийн Цагаатгалыг ойлгох, Ариун Сүнсний удирдамжид итгэх итгэлд болон Бурхан хүн бүхнийг мөнхөд хөгжүүлэх төлөвлөгөөтэй байдаг гэсэн баталгаанд суурилдаг. Хүмүүсийг өдөр бүр залбирах, судар судлах замаар итгэлээ тэтгэхэд урамшуул.

Тохинуул. Хайраар үйлдэх, ойлгохын тулд сонсох, Сүнсний удирдамжийг эрэлхийлэх зэрэг нь хүний хэрэгцээнд хайраар тохинуулах хамгийн сайн арга замын талаар илүү гүнзгий ойлголт өгнө.

Сургалтын видео бичлэгийг татаж ав

Дараах сэдвээр эх сурвалжуудыг авах боломжтой. Үүнд: