Судрууд
Мормоны Ном


Гуравдугаар Нифай Нифайн НомХИЛАМАНЫ ХӨВГҮҮН АСАН ТЭР НИФАЙН ХҮҮ

Бүлэг 28

Арван хоёрын ес нь наснаас халихдаа Христийн хаант улсад өвийг хүсч мөн амлагдав—Гурван нифай үндэстэн Есүсийн дахин ирэх хүртэл газар дэлхий дээр үлдэхийг хүсэж мөн үхлийг давах хүч өгөгдөв—Тэд хувиргагдаж мөн хэлэх нь хууль бус зүйлийг харсан буюу, мөн тэд эдүгээ хүмүүний дунд тохинуулж буй. Ойролцоогоор мэ 34–35 он.

1Мөнхүү улиран тохиох дор Есүс эдгээр үгийг хэлээд, тэрээр шавь нартаа, нэг нэгээр нь ярьж, тэдэнд хэлсэн нь: намайг Эцэгтээ очсоны дараа, та нар надаас юу хүсэх вэ

2Мөн тэд бүгд ярьж, гурваас бусад нь хэлэв: Бид хүний насыг насалсны дараа, бид таны хаант улсад танд хурдан очиж болно хэмээн биднийг таны дуудсан тохинуулал маань төгсөж болохыг бид хүсч байна.

3Мөн тэрээр тэдэнд хэлэв: Та нар энэ зүйлийг надаас хүссэн учраас адислагдсан болой та нар; тиймийн тул, та нар даланхоёр настай болсныхоо дараа хаант улсад минь надад ирэх болно; мөн надтай хамт та нар амар амгаланг олох болно.

4Мөн тэрээр тэдэнд ярьсныхаа дараа, тэрээр сайхь гурвын зүг эргэж, мөн тэдэнд хэлэв: Намайг Эцэгтээ очоод, та нарын төлөө намайг юу хийхийг та нар хүсч байна

5Мөн тэд зүрх сэтгэлдээ харамсав, учир нь хүссэн зүйлээ түүнд ярьж тэд зүрхэлсэнгүй.

6Мөн тэрээр тэдэнд хэлэв: Болгоогтун, би та нарын бодлуудыг мэднэ, мөн намайг иудейчүүдээр өргөгдөхөөс өмнө, миний тохинуулалд надтай хамт байсан, миний хайрт Иохан надаас хүссэн тэр зүйлийг та нар хүсч буй.

7Тиймийн тул, та нар илүүтэй адислагдсан болой, учир нь та нар хэзээ ч үхлийг амсахгүй; харин бүр намайг тэнгэрийн хүчтэйгээр алдар суундаа ирэх үед, Эцэгийн тааллын дагуу бүх зүйл гүйцэлдэх хүртэл та нар хүмүүний үрсэд Эцэгийн бүх үйлүүдийг болгоохоор амьдрах болно.

8Мөн та нар үхлийн шаналлыг хэзээ ч үзэхгүй; харин намайг алдар суундаа ирэх үед та нар нүд ирмэхийн зуур зуурдын байдлаас үхэшгүй байдалд өөрчлөгдөх болно; мөн тэгээд та нар миний Эцэгийн хаант улсад адислагдах болно.

9Мөн тэрчлэн, бие махбодид орших үед та нарт зовуурь үгүй байх болно, бас дэлхийн нүглүүдийн төлөө бус аваас харамсал ч үгүй байх бөлгөө; мөн та нарын надаас хүссэн тэр зүйлийн учир би энэ бүгдийг хийх болно, учир нь дэлхий оршин тогтнож байхад, хүмүүний бодгалийг надад авчирч болох болоосой хэмээн та нар хүссэн билээ.

10Мөн энэ шалтгааны улмаас та нарт баяслын бүрэн дүүрэн нь байх болно; мөн та нар миний Эцэгийн хаант улсад суух болно; тийм ээ, баясал тань дүүрэн байх болно, бүр Эцэг надад баяслын бүрэн дүүрнийг өгсөн лугаа адил бөлгөө; мөн та нар бүр миний адил байх болно, мөн би бол бүр Эцэгийн адил, мөн Эцэг бид хоёр нэг билээ;

11Мөн Ариун Сүнс Эцэгийн болон миний тухай гэрчилдэг; мөн Эцэг хүмүүний үрсэд миний учир, Ариун Сүнс өгдөг.

12Мөнхүү улиран тохиох дор Есүс эдгээр үгийг яриад, тэрээр үлдэх гурваас бусдад нэг бүрчлэн хуруугаараа хүрч, мөн тэгээд тэрбээр одов.

13Мөн болгоогтун, тэнгэр нээгдэж, мөн тэд тэнгэрт шүүрэгдэж, мөн өгүүлшгүй зүйлийг харж бас сонсов.

14Мөн тэдний хэлэх нь тэдэнд хориглогдов; бас тэд үзсэн мөн сонссон зүйлүүдээ ярьж чадах хүч тэдэнд өгөгдсөнгүй;

15Мөн тэд бие махбодид эсвээс бие махбодийн гадна байсан эсэхээ тэд хэлж чадсангүй; учир нь энэ бол тэдэнд өөрсдийнх нь хувиралт мэт санагдаж, тэд Бурханы зүйлийг болгоож чадахын тулд тэд махан бодийн энэ биеэсээ үхэшгүй байдалд өөрчлөгдөв.

16Гэвч улиран тохиох дор тэд газрын гадаргуу дээр дахин тохинуулав; гэсэн хэдий ч тэнгэрт тэдэнд өгөгдсөн тэр зарлигийн учир, тэд сонссон мөн үзсэн зүйлүүдийнхээ тухайд тохинуулсангүй.

17Мөн эдүгээ, тэдний хувиргалтын өдрөөс хойш, тэд зуурдын эсвээс үхэшгүй байсан эсэхийг би мэдэх нь үгүй;

18Харин өгөгдсөн тэрхүү цэдгийн дагуу, би энэ зэргийг мэднэ—тэд уг нутгийн гадаргуу дээр урагш явж, мөн бүх хүмүүст тохинуулан, номлолд нь итгэсэн болгоныг сүмд нэгтгэв; тэдэнд баптисм хүртээж, мөн баптисм хүртсэн болгон нь Ариун Сүнс хүлээн авсан болой.

19Мөн тэд сүмд харьяалагдаагүй тэднээр шоронд хаягдав. Мөн шоронгууд ч, тэдгээр нь хоёр хуваагдан цуурсаны учир тэднийг барьж хүч хүрсэнгүй.

20Мөн тэд газар дор хаягдав; гэвч тэд Бурханы үгээр уг газрыг цохиж, үүний хэрээр түүний хүчээр тэд газрын гүнээс чөлөөлөгдөв; мөн тиймийн тул тэднийг барьж байх тийм нүхнүүдийг тэд ухаж чадсангүй.

21Мөн тэд зууханд гурвантаа хаягдаж тэгээд гэмтэл авсангүй.

22Мөн тэд зэрлэг араатны үүрэнд хоёр удаа хаягдав; мөн болгоогтун тэд хөхүүл хүүхэд хургатай лугаа адил мэт тэр араатнуудтай тоглож, мөн гэмтэл авсангүй.

23Мөнхүү улиран тохиох дор тэд тийн Нифайн бүх хүмүүсийн дунд явж, мөн Христийн сайн мэдээг уг нутгийн гадаргуу дээрх бүх хүмүүст номлов; мөн тэд Их Эзэнд хөрвүүлэгдэж, мөн Христийн сүмд нэгтгэгдэв, мөн тийн тэр үеийн хүмүүс, Есүсийн үгийн дагуу адислагдав.

24Мөн эдүгээ, би, Мормон, эдгээр зүйлийн талаарх яриагаа хэсэг зуур төгсгөл болгоё.

25Болгоогтун, би үхлийг хэзээ ч амсахгүй тэдний нэрсийг бичих гэж байв, гэвч Их Эзэн хориглосон бөлгөө; тиймийн тул би тэдгээрийг бичихгүй, учир нь тэд дэлхийгээс нуугдсан билээ.

26Гэвч болгоогтун, би тэднийг харсан, мөн тэд надад тохинуулсан бөлгөө.

27Мөн болгоогтун тэд харийнханы дунд байх болно, мөн харийнхан тэднийг мэдэх нь үгүй.

28Тэд түүнчлэн Иудейн дунд ч байх болно, мөн иудейчүүд тэднийг мэдэх нь үгүй.

29Мөнхүү улиран тохиох дор Их Эзэн өөрийн мэргэн ухаанд таарна хэмээн үзэхэд, тэд Израилын бүх тараагдсан овгуудад, мөн бүх үндэстэн, ястан, хэлтэн мөн хүмүүст тохинуулах болно, мөн тэдний хүсэл гүйцэлдэж болохын тулд, мөн түүнчлэн тэдэнд буй Бурханы итгүүлэх хүчний учир тэднээс олон бодгалийг Есүст авчрах болно.

30Мөн тэд Бурханы тэнгэр элчүүдийн адил, мөн хэрэв тэд Есүсийн нэрээр Эцэгт залбирах аваас тэд өөрсдийн хувьд сайн гэгдэх ямар ч хүмүүнд өөрсдийгөө үзүүлж чадна.

31Тиймийн тул, бүх хүмүүс гарцаагүй Христийн шүүлтийн суудлын өмнө зогсох ёстой агуу хийгээд ирэх өдрөөс өмнө тэднээр агуу хийгээд гайхамшигт үйлүүд хийгдэх болно;

32Тийм ээ тэр шүүлтийн өдрийн өмнө тэднээр хийгдэх агуу хийгээд гайхамшигт ажил бүр харийнханы дунд ч байх болно.

33Мөн хэрэв Христийн бүх гайхамшигт ажлуудын шастирыг өгөх тэр бүх судрууд та нарт байсан аваас, та нар Христийн үгсийн дагуу, эдгээр зүйл гарцаагүй ирэх ёстойг мэдэх сэн билээ.

34Мөн Есүсийн үгсийг сонсохгүй түүнд, мөн түүнчлэн түүний сонгож мөн тэдний дунд илгээсэн тэдэнд халаг болог; учир нь Есүсийн үгсийг мөн түүний илгээсэн тэдний үгсийг хүлээн аваагүй хэн ч түүнийг хүлээн авахгүй; мөн тиймийн тул тэрээр эцсийн өдөр тэднийг хүлээн авахгүй байх болно;

35Мөн тэдний хувьд хэрэв тэд төрөөгүй байсан бол илүү дээр байх сан. Учир нь хүмүүний хөл дор дэвслэгдсэн тэрхүү, гомдсон Бурханы шударга ёсноос, түүгээр аврал ирж болох тэрнээс та нар зайлсхийж чадна хэмээн та нар бодно уу

36Мөн эдүгээ болгоогтун, Их Эзэний сонгосон тэдний, тийм ээ, бүр тэнгэрт шүүрэгдсэн тэр гурвын талаар, тэд зуурдын байдлаас үхэшгүй байдалд цэвэршүүлэгдсэн эсэхийг би мэдсэнгүй хэмээн би ярьсан учир—

37Гэвч болгоогтун, бичсэнийхээ дараа, би Их Эзэнээс лавлаж, мөн тэрээр надад тэдний биесэд өөрчлөлт хийгдсэн байх ёстой, эсвээс тэд үхлийг амсах ёстой хэмээн надад илэрхийлсэн бөлгөө;

38Тиймийн тул, тэд үхлийг амсаж болохгүйн тулд, тэд дэлхийн нүглүүдийн улмаас бус аваас өвчнийг бас харамслыг амсахгүйн тулд тэдний биесэд өөрчлөлт хийгдсэн ажээ.

39Эдүгээ энэ өөрчлөлт нь эцсийн өдөр тохиох түүнтэй тэнцэх нь үгүй; харин тэдний дээр өөрчлөлт хийгдсэн, үүний хэрээр тэднийг давах хүчийг Сатан үл эзэмшсэнээс, тэрээр тэднийг уруу татаж чадахгүй; мөн тэд бие махбодидоо ариусгагдсанаас ариун болж, мөн газар дэлхийн хүч тэднийг барьж чадахгүй болжээ.

40Мөн энэ байдалд тэд Христийн шүүлтийн өдөр хүртэл үлдэх бөлгөө; мөн тэр өдөр тэд илүү агуу өөрчлөлтийг хүлээн авна, мөн Эцэгийн хаант улсад хойшид гарахгүйгээр хүлээн авагдана, тэгээд тэнгэрт Бурхантай мөнхөд орших болно.