Судрын түүхүүд
Мормоны Номын тухай


“Мормоны Номын тухай,” Мормоны Номын түүхүүд (2023)

Мормоны Номын тухай

Есүс Христ ба Америк тив дэх Түүний хүмүүс

Зураг
Тэнгэрлэг гэрэл доторх Есүс

Мормоны Ном бол судар юм. Энэ нь Их Эзэн Есүс Христийн тухай, мөн эрт цагт Америк тивд айлчилсан Түүний айлчлалын талаар бидэнд заадаг. Мормоны Номоос бид Есүсийн сайн мэдээний талаар сурч мэддэг. Энэ нь бидэнд өнөө цаг үед хэрхэн амар амгаланг олж, Бурхан, Есүс хоёртой хэзээ нэгэн өдөр хэрхэн дахин хамт амьдрах боломжтой талаар заадаг.

Мормоны Номын нүүр хуудас; Мормоны Номын удиртгал; 3 Нифай 11

Зураг
бошиглогч ба хүүхдүүдтэйгээ хамт буй эх

Мормоны Номыг Бурханы бошиглогчид бичсэн. Тэд ялтаснууд хэмээх төмөр хуудаснууд дээр бичсэн. Тэдний түүх, мөн гэрчлэл бидэнд Есүст итгэх итгэлтэй байхад тусалдаг. Тэд эртний Америк тивд амьдарч байсан олон бүлэг хүний тухай бичсэн.

Мормоны Номын нүүр хуудас; Мормоны Номын удиртгал

Зураг
Усан онгоцон дээрх Нифай ба түүний гэр бүл

Есүсийг төрөхөөс 600 гаруй жилийн өмнө хэсэг хүн Иерусалимаас Америк тив рүү ирэв. Тэд леменчүүд болон нифайчууд хэмээн нэрлэгдсэн хоёр үндэстэн болсон.

Мормоны Номын удиртгал; 1 Нифай 1:4

Зураг
Жаредчууд цамхгийг орхиж буй нь

Үүнээс ч өмнө өөр хэсэг хүн Бабелын цамхгаас Америк тивд иржээ. Тэднийг жаредчууд хэмээн нэрлэдэг байв.

Мормоны Номын удиртгал; Ифер 1:33–43

Зураг
Самуел Есүсийн төрөлтийн талаар зааж буй нь

Бурханы бошиглогчид хүмүүст заав. Зарлигуудыг нь сонсож, тэдгээрийг дагасан үед Бурхан хүмүүст тусалдаг байлаа. Бошиглогчид Есүсийн тухай зааж, Түүнийг Иерусалимд төрнө хэмээн хэлдэг байв. Нифайчууд болон леменчүүд Есүс нас барсныхаа дараа өөрсөд дээр нь айлчлах болно гэдгийг ойлгов.

2 Нифай 1:20; 25:12–14; 26:1, 3, 9; Мозая 3:5–11; Алма 7:9–13; Хиламан 3

Зураг
амилсан Есүс хүүхдүүдийн хамт

Бошиглогчдын хэлсэнчлэн Есүс ирэв. Есүс нас барж, амилсныхаа дараа хүмүүст айлчлав. Тэрээр хүн бүрд гар, хөл дээрх хадаасны сорвийг нь мэдрэх боломжийг олгосон. Тэд Есүс бол Бурханы Хүү гэдгийг мэдэв. Тэр сайн мэдээгээ тэдэнд зааж, хүмүүс тэдгээрийг бичив. Тэд олон жилийн турш Есүсийн айлчлалын талаар ярьжээ.

3 Нифай 11:7–15, 31–41; 16:4; 4 Нифай 1:1–6, 13–22

Зураг
Мормон ба алтан ялтаснууд

Мормон бол Есүсийг айлчилснаас хойш хэдэн зуун жилийн дараа амьдарч байсан бошиглогч юм. Мормоныг амьдарч байх үед хүмүүс Их Эзэнийг дагахаа больсон байв. Мормонд өөрөөс нь өмнө амьдарч байсан бошиглогчдын бичээс байлаа. Тэр тэдний олон бичээсийг нэг багц ялтсанд багтаав. Эдгээр ялтас нь Мормоны Ном болсон юм.

Мормоны Номын удиртгал, Мормоны Үгс 1:2–9; Мормон 1:2–4, 13–17

Зураг
Моронай алтан ялтаснуудыг булж байгаа нь

Мормон нас барахаасаа өмнө ялтаснуудыг хүү Моронайдаа өгөв. Мормоныг амьдарч байх үед хүмүүс маш муу зүйлсийг үйлддэг байв. Тэд Есүст итгэсэн болгоныг үхэлд хүргэхийг хүсэв. Моронай ирээдүй хойчдоо туслахыг хүссэн учраас ялтаснууд дээр илүү ихийг бичиж, аюулгүй хадгалахын тулд тэдгээрийг булжээ.

Мормоны Номын удиртгал; Мормоны Үгс 1:1–2; Мормон 8:1–4, 14–16; Моронай 1

Зураг
тэнгэр элч Моронай Иосеф Смитэд үзэгдсэн нь

Олон жилийн дараа, 1823 онд Моронай тэнгэр элчийн хувиар бошиглогч Иосеф Смит дээр ирэв. Моронай ялтаснуудыг хаанаас олохыг Иосефт хэлэв. Бурханы тусламжтайгаар Иосеф ялтаснууд дээр бичигдсэн зүйлсийг орчуулав.

Мормоны Номын удиртгал; Иосеф Смит—Түүх 1

Зураг
судар уншиж буй эгч дүү хоёр

Аливаа зүйлийг үнэн гэдгийг мэдэхэд тань туслахын тулд Бурхан Ариун Сүнсийг илгээдэг. Та Мормоны Номыг уншаад, энэ нь үнэн эсэхийг Бурханаас асууж, залбирч болно. Мөн адил арга замаар та Есүс бол таны Аврагч, мөн Тэр таныг хайрладаг гэдгийг мэдэж чадна.

Мормоны Номын удиртгал; Моронай 10:3–5