Судрын түүхүүд
Аммон


“Аммон,” Мормоны Номын түүхүүд (2023)

Алма 17–18

Аммон

Даруу зарц

Зураг
Аммон ба түүний ах дүүс баяртай гээд даллаж байгаа нь

Аммон ба түүний ах дүүс леменчүүдэд Их Эзэний талаар заахыг хүсэв. Тэд леменчүүдийн амьдардаг нутаг руу явлаа. Явах замдаа тэд Их Эзэнээс тусламж хүсэн мацаг барьж залбирав. Их Эзэн тэднийг тайтгаруулав. Тэр тэдэнд тэвчээртэй байж сайн үлгэр жишээ болоорой гэв. Тэд бүгд заахаар өөр өөр газар руу явцгаажээ.

Мозая 28:1–2; Алма 17:6–13

Зураг
Aммон хаан хатан хоёрын өмнө өвдөг сөгдөн суугаа нь

Аммон Ишмэил хэмээх газар руу явав. Тэндхийн хүмүүс түүнийг хүлээд Лемонай хаанд аваачлаа. Аммон леменчүүдтэй хамт амьдрахыг хүсэж байгаагаа Лемонайд хэлжээ. Аммон Лемонайд таалагдаж, эрх чөлөөтэй болов. Тэр Аммоныг өөрийн охидын нэгтэй гэрлэхийг хүссэн боловч Аммон оронд нь Лемонайн зарц байхыг сонголоо.

Aлмa 17:20–25

Зураг
Аммон мөрөн дээгүүрээ хоньдоо харж байгаа нь

Лемонай Аммонд сүргийг минь хариул гэж хэлэв. Нэг өдөр Аммон бусад зарцтай хамт сүргээ усалж байлаа. Малаа ундалж байтал дээрэмчид ирээд сүргийг нь тараажээ. Зарц нар Лемонайн мал сүргийг алдсандаа шийтгүүлнэ хэмээн айв.

Алма 17:25–28; Алма 18:7

Зураг
Аммон

Аммон үүнийг Их Эзэний хүчийг үзүүлэх боломж гэдгийг мэдэж байлаа. Тэр зарц нарт санаа зовох хэрэггүй хэмээгээд алдсан сүргийг олоход туслав.

Aлмa 17:29–32

Зураг
Аммон арьсан дүүгүүр атган дээрэмчид рүү зааж байгаа нь

Дээрэмчид сүргийг дахин тараахаар ирэв. Гэвч энэ удаа Аммон зарц нарт үлдээд сүргээ тарахаас хамгаал гэж хэлжээ.

Алма 17:33

Зураг
Аммон дээрэмчдийн өмнө зогсож байгаа нь

Аммон хоньдыг нь тараахыг зогсоохоор дээрэмчид рүү очлоо. Дээрэмчид Аммоноос айсангүй. Тэд өөрсдийгөө түүнээс илүү хүчтэй гэж бодож байв. Гэвч тэд Бурханы хүч Аммонд тусалж байсныг мэдсэнгүй.

Aлмa 17:34–35

Зураг
Аммон дээрэмчид рүү чулуу дүүгүүрдэж байгаа нь

Аммон дүүгүүрээрээ дээрэмчид рүү чулуу нүүлгэв. Тэдний зарим нь үхжээ. Үүнээс болж үлдсэн дээрэмчид уурлан Аммоныг хөнөөхийг хүсэв. Тэд Аммоныг чулуугаараа онож чадахгүй байсан тул ихэд гайхширав. Тэд түүнийг ийм хүчирхэг байна гэж төсөөлөөгүй аж.

Алма 17:36

Зураг
Дээрэмчид шийдмээ далайх үед Аммон сэлмээ сугалах гэж байгаа нь

Дээрэмчид Аммоныг шийдмээрээ цохих гэж оролдов. Гэвч тэд ингэх бүрд Аммон сэлмээрээ тэдний гарыг цавчин тэд тулалдаж чадахаа болилоо. Удалгүй тэд үргэлжлүүлэн тулалдахаас дэндүү ихээр айн зугтжээ.

Aлмa 17:37–39

Зураг
Хоёр зарц Лемонай хаанд юу болсныг тайлбарлаж байгаа нь

Зарц нар Лемонай хаанд Аммон хэрхэн сүргийг хамгаалсныг ярьж өгчээ. Лемонай гайхаж орхив. Тэр Аммоныг агуу хүчит, бүхнийг мэдэгч Агуу Их Сүнс хэмээн бодсон ажээ.

Алма 18:1–5, 18

Зураг
Лемонай хаан санаа зовж буй нь

Лемонай хаан Аммонтой ярихыг хүссэн ч тэр ихэд санаа зовов.

Aлмa 18:8–11

Зураг
Aммон Лемонай хааны өмнө сөгдөж байгаа нь

Аммон Лемонайтай уулзахаар ирэхэд Лемонай юу гэж хэлэхээ мэдэхгүй байлаа. Их Эзэн Аммонд Лемонайн бодлыг мэдэхэд тусалжээ. Аммон өөрийгөө Агуу Их Сүнс биш гэв. Тэр Лемонайд Бурхан бол Агуу Их Сүнс гэдгийг хэллээ. Лемонай Бурханы талаар илүү ихийг мэдэхийг хүсэв.

Aлмa 18:12–28

Зураг
Aммон Лемонай хаантай ярьж байгаа нь

Аммон Бурхан дэлхийг мөн үүний дээрх бүх хүнийг бүтээсэн гэдгийг хэлэв. Тэгээд Аммон Лемонайд Бурханд нэгэн авралын төлөвлөгөө байгаа гэдгийг хэллээ. Энэ төлөвлөгөөний нэг хэсэг болж Есүс Христ ирэх болно гэв. Лемонай Аммоны хэлсэн зүйлд итгэжээ. Лемонай Бурханаас түүнийг болон түүний хүмүүсийг нигүүлсэхийг гуйн залбирав.

Алма 18:24–36, 39–42