Судрын түүхүүд
Далайн шуурга


“Далайн шуурга,” Мормоны Номын түүхүүд (2023)

“Далайн шуурга,” Мормоны Номын түүхүүд

1 Нифай 18

Далайн шуурга

Их Эзэнээс амар амгаланг олох нь

Зураг
гэр бүлүүд усан онгоцонд хоол хүнс ачиж байгаа нь

Их Эзэн усан онгоцонд суух цаг нь боллоо хэмээн Лихайд хэлэв. Аялж байхдаа идэх хоол хүнсээ гэр бүлүүд ихээр бэлтгэв. Тэгээд тэд бүгд усан онгоцонд сууж, амлагдсан нутаг тийш аяллаа.

1 Нифай 18:5–8

Зураг
хүмүүс усан онгоцон дээр зугаацан ууж буй нь

Далайд олон өдөр байсны дараа зарим нь хүндэтгэлгүй, балмад болж эхлэв. Их Эзэн өөрсдөд нь тусалсан гэдгийг тэд мартжээ.

1 Нифай 18:9

Зураг
Лемүел, Нифай, Лемен нар шуурга ойртож байхад усан онгоц дээр байгаа нь

Тэд Их Эзэнийг уурлуулсан байж магад хэмээн Нифай шаналав. Их Эзэний тусламжгүйгээр тэдний усан онгоц аюулгүй болох боломжгүй болжээ. Нифай ах нараасаа болихыг гуйв.

1 Нифай 18:10

Зураг
Лемен, Лемүел хоёр Нифайг хүлсэн нь

Лемен, Лемүел хоёр Нифайд уурлав. Тэд түүнийг хүлж, түүнд муухай хандав. Тэд Их Эзэнийг дуулгавартай дагасангүй, мөн Лиахона ажиллахаа болив. Удалгүй их шуурга боллоо. Гурван өдөр шуурсны дараа тэд бүгд живнэ хэмээн айв.

1 Нифай 18:10–13

Зураг
Лемен, Лемүел хоёроос гуйж буй эмэгтэй

Нифайн гэр бүлийнхэн Лемен, Лемүел хоёроос Нифайн хүлээсийг тайлж өгөхийг гуйв. Гэвч Лемен, Лемүел хоёр хэнд ч Нифайн хүлээсийг тайлахыг зөвшөөрөхгүй хэвээр байлаа. Сариа, Лихай хоёр гуниглаж, хүнд өвджээ. Шуурга зогссонгүй.

1 Нифай 18:17–19

Зураг
Лиахона барьсан Нифай

Дөрөв дэх өдөр нь Лемен, Лемүел хоёр усан онгоц живэх гэж байгааг мэдэв. Тэд наманчилж, Нифайн хүлээсийг тайлжээ. Нифайг залбирах үед шуурга зогслоо. Лиахона дахин ажиллав. Нифай усан онгоцыг зөв зүгт жолоодохдоо үүнийг ашиглажээ.

1 Нифай 18:14–15, 20–22

Зураг
гэр бүлүүд усан онгоцыг орхиж, Лихай залбирч буй нь

Олон өдрийн дараа гэр бүлүүд амлагдсан нутагт хүрч ирэв.

1 Нифай 18:23