Судрын түүхүүд
Хатны итгэл


“Хатны итгэл,” Мормоны Номын түүхүүд (2023)

“Хатны итгэл,” Мормоны Номын түүхүүд

Алма 18–19

Хатны итгэл

Есүс Христ дотор баяр баясгаланг олох нь

Зураг
хатны нөхөр газарт унав

Леменчүүдийн хатан өөрийн нөхөр Хаан Лемонайн хамт засагладаг байв. Аммон хэмээх нэг нифай хүнээс Их Эзэний тухай зааж өгөхийг хаан хүсжээ. Хаан Аммоны хэлсэн зүйлд итгэв. Хаан залбирахаар өвдөг сөгдөж, Их Эзэнээс өөрийг нь уучлахыг гуйлаа. Хаан залбирч байхдаа газарт унав. Тэр үхсэн мэт болсон байв.

Алма 18:21, 24–42

Зураг
Унасан нөхрөө харж буй хатан

Хааны зарц нар хатныг түүн дээр авчирлаа. Тэд түүнийг орон дээр нь тавив. Тэр тэнд хэвтээд хоёр өдөр мөн хоёр шөнийн турш хөдөлсөнгүй.

Алма 18:43

Зураг
хатан зарцтай ярьж буй нь

Тэр хугацаанд хатан болон түүний хүүхдүүд үнэхээр их гуниглав. Тэд хаантай үлдэж, түүний төлөө уйлж байлаа. Зарим хүн хааныг оршуулах хэрэгтэй гэж хэлж байв. Харин хатан эхлээд Аммонтай ярилцахыг хүслээ. Тэр түүнд Бурханы хүч байдаг гэж сонсжээ. Хатны зарц нар Аммоныг хатан руу очихыг хүсэв.

Алма 18:43; 19:1–3, 5

Зураг
Хатан Аммонтой ярьж байгаа нь

Хатан Аммонд өөрийг нь Бурханы бошиглогч гэж сонссон тухайгаа хэлэв. Тэрээр Аммоныг хаантай уулзуулахыг хүсэв. Аммон хааныг амьд гэдгийг мэдэж байв. Хааныг унтахад хүргэсэн зүйл нь Бурханы хүч байлаа. Аммон хатанд хандан нөхөр нь маргааш сэрнэ гэж хэлэв.

Алма 19:3–8

Зураг
нөхрөө налж буй хатан

Хатан Аммонд итгэж, Бурханд итгэх агуу итгэлтэй болов. Тэр нөхрөө маргааш сэрнэ гэдэгт итгэв. Аммон түүнд агуу итгэлийнхээ учир адислагдсаныг нь хэлэв. Тэрээр хатанд өөрийнх нь хүмүүсээс ч илүү итгэлтэй байсныг нь хэлэв. Хатан бүхэл шөнийн турш нөхрийнхөө дэргэд үлдэн түүнийг харлаа.

Алма 19:9–11

Зураг
хатан нөхрөө сэрсэнд баярлаж буй нь

Маргааш нь хаан сэрлээ. Тэр Есүс Христийг харсан гэдгээ хатанд хэлэв. Есүс өөрсдөд нь маш их хайртай гэдгийг хатан, хаан хоёр ухаарч, баяр баясгалангаар дүүрэн байлаа.

Алма 19:12–13