Судрын түүхүүд
Бенжамин хаан


“Бенжамин хаан,” Мормоны Номын түүхүүд (2023)

Moзая 1–5

Бенжамин хаан

Бурханд болон ард түмэндээ үйлчилсэн нь

Зураг
Бенжамин алтан ялтаснууд дээр бичиж буй нь

Бенжамин хаан Зарахемлагийн нутгийг захирдаг Бурханы бошиглогч байв. Тэр хүмүүстээ үйлчилж, Бурханы тухай тэдэнд заахын тулд хичээнгүйлэн хөдөлмөрлөв. Бурханы бусад бошиглогчийн тусламжтайгаар Бенжамин Зарахемлаг амьдрахад амар амгалан, аюулгүй нутаг болгов.

Мормоны Үгс 1:17–18; Мозая 1:1–7

Зураг
Бенжамин Мозаятай ярилцаж буй нь

Бенжамин нас өндөр болов. Тэр өөрийн хүү Мозаягаас ард түмнээ цуглуулахыг хүсжээ. Бенжамин тэдэнд Мозая дараагийн хаанаар томилогдоно гэдгийг хэлэхийг хүсэв.

Мозая 1:9–10

Зураг
майханд буй гэр бүл

Нутаг бүрээс олон хүн ирсэн байлаа. Тэд Бенжаминыг сонсохын тулд ариун сүмийн ойролцоо майхнаа барив.

Мозая 2:1, 5–6

Зураг
цамхгийн ойролцоох хүмүүс

Олон хүн өөрийг нь сонсож болохын тулд Бенжамин цамхаг дээрээс ярив. Бурхан өөрт нь тэднийг удирдахад тусалсан гэж Бенжамин хэлжээ. Хааны хувьд тэр тэдэнд Бурханы зарлигуудыг дуулгавартай дагахыг заав. Тэр тэдний мөнгийг авдаггүй мөн тэднийг өөртөө үйлчлүүлдэггүй байв. Харин тэр Бурханд болон ард түмэндээ үйлчлэхийн тулд хөдөлмөрлөдөг байв.

Мозая 2:7–16

Зураг
бие биедээ тусалж буй хүмүүс

Бенжамин хүмүүстээ бие биедээ үйлчлэх үед мөн Бурхандаа үйлчилж буй хэрэг гэж хэлэв. Тэгээд тэрээр тэдэнд буй бүх зүйл Бурханаас ирсэн гэдгийг хэлжээ. Хариуд нь Бурхан тэднээс зарлигуудыг нь дуулгавартай дагахыг хүссэн. Тэд дуулгавартай байсан үед Бурхан тэдэнд илүү их адислалыг өгдөг байв.

Мозая 2:17–24, 41

Зураг
Бенжамин хажуудаа буй Мозаятай ярьж байгаа нь

Бенжамин тэдэнд өөрийгөө цаашид тэдний хаан, мөн багш байж чадахгүй гэдгээ хэлэв. Түүний хүү Мозая шинэ хаан болох байлаа.

Мозая 2:29–31

Зураг
Есүс Христ нэгэн эрийг эдгээж буй нь

Дараа нь Бенжамин ард түмэндээ тэнгэр элч өөр дээр нь ирснийг хэлэв. Уг тэнгэр элч Бурханы хүү, Есүс Христ дэлхийд ирнэ хэмээн хэлжээ. Тэрээр гайхамшгийг үйлдэж, хүмүүсийг эдгээх байв. Мөн бүх хүнийг аврахын тулд өвдөж, нас барах байв. Есүст итгэж, наманчилсан хүн бүрийг Тэрээр уучлах болно хэмээн Бенжамин заав.

Мозая 3:1–12, 17–18

Зураг
аз жаргалтай хүмүүс

Есүсийн тухай Бенжамины заасан зүйлд хүмүүс итгэв. Тэд наманчлах хэрэгтэй гэдгийг ухаарав. Бүх хүн залбирч, өөрсдийг нь уучлахыг Бурханаас гуйв. Тэднийг залбирсны дараа Бурханы сүнс тэдэнтэй хамт байлаа. Тэд аз жаргалтай байсан бөгөөд Есүст итгэх итгэлийнх нь учир Бурхан тэднийг уучилна гэдгийг мэдэж байв.

Мозая 4:1–3, 6–8

Зураг
Бенжамин, Мозая хоёртой хамт буй хүмүүс

Есүст итгэх итгэлийнхээ улмаас хүмүүс дотроо шинэ, өөр зүйл мэдрэв. Тэд хэзээд сайн зүйл хийхийг хүсдэг болсон байв. Тэд үлдсэн амьдралынхаа турш Бурханы зарлигуудыг дагах амлалт өгөв. Тэд Есүст итгэж, энэ амлалтыг өгсөн тул тэднийг Есүсийн хүмүүс гэдэг байв.

Мозая 5:2–9, 15; 6:1–2