Судрын түүхүүд
Алма ба түүний хүмүүс


“Алма ба түүний хүмүүс,” Мормоны Номын түүхүүд (2023)

Moзая 23–25

Алма ба түүний хүмүүс

Хэцүү цаг үед Бурханаас ирсэн хүч

Зураг
Алма болон хүмүүс гэр орон луугаа харж байгаа нь

Алма ба түүний хүмүүс нэгэн үзэсгэлэнтэй газар амьдарч байв. Тэд үр тариа тарьж, гэр орноо барьжээ. Алма Бурханы санваартан байв. Тэр хүмүүстээ бие биеэ хайрлахыг заажээ. Хүмүүс Алмаг сонсож Бурханы зарлигуудыг дагав. Тэдний гэр бүлүүд өнөр өтгөн болж, тэд хот барьсан ажээ.

Мозая 23:4–5, 15–20

Зураг
Алма леменчүүдтэй ярилцаж байгаа нь

Нэг өдөр леменчүүдийн арми ирлээ. Тэд төөрсөн байв. Хэрэв Алма тэдэнд гэртээ харих замаа олоход тусалбал леменчүүд Алмагийн хүмүүсийг тайван орхих болно хэмээн амласан аж. Алма леменчүүдэд гэртээ яаж харихыг нь зааж өгөв.

Мозая 23:25, 30, 36–37

Зураг
Амюлон мөн харуулууд Алма ба түүний хүмүүсийг хянаж байгаа нь

Леменчүүд амлалтаа биелүүлсэнгүй. Харин тэд газар нутгийг нь эзэлж Алмагийн хүмүүсийг харуулуудаар мануулав. Тэд бас Амюлон гэх нифай хүнийг Алмагийн хүмүүсийн дээрх хаан болголоо. Амюлон хуурамч санваартнуудын удирдагч байжээ. Тэр санваартнуудтайгаа хамт Бурханы бошиглогчийг хөнөөсөн ба өөр олон муу зүйл хийсэн юм.

Мозая 17:12–13; 23:31–32, 37–39; 24:9

Зураг
Хилэгнэсэн Амюлон

Амюлон Алмад уурлав. Тэр Алмагийн хүмүүсээр хүнд ажил хийлгэн тэдэнд муухай хандаж байлаа. Энэ нь Алмагийн хүмүүст хэцүү байв.

Мозая 24:8–9

Зураг
Алма залбирч, цаана нь Амюлон ууртай байгаа нь

Тэд Бурханаас тусламж хүсэн залбирчээ. Амюлон тэднийг залбирахаа боль гэв. Тэр залбирсан хэнийг ч болов хөнөөх болно гэлээ.

Мозая 24:10–11

Зураг
Алма нэгэн эмэгтэйн хамт хөгшин хүнд тусалж байгаа нь

Алма ба түүний хүмүүс чангаар залбирахаа болив. Оронд нь тэд зүрх сэтгэлдээ залбирлаа. Бурхан тэдний залбирлыг сонсжээ. Тэр тэднийг тайтгаруулж, тэдэнд зугтахад нь тусална гэж амлав. Бурхан тэдний хүнд ажлыг хөнгөн болгов. Хүмүүс Бурханыг сонсох үедээ, тэвчээр мөн баяр баяслыг хүлээн авдаг байлаа. Бурханыг тусалж буйг тэд мэдэж байв.

Moзая 24:12–15

Зураг
Шөнөөр Алма хүмүүсээ удирдан авч явж байгаа нь

Алмагийн хүмүүс Бурханд найдаж, Түүнд ихэд итгэж байлаа. Нэг өдөр Бурхан тэдэнд явах цаг нь болсныг хэлсэн аж. Тэр шөнө Алма ба түүний хүмүүс бэлэн болов. Тэд бүх мал амьтан, хоол хүнсээ цуглуулжээ. Өглөө нь Бурхан леменчүүдийг гүн нойрсуулав. Тэгээд Алма ба түүний хүмүүс зугтаж, өдрийн турш холын аян хийжээ.

Мозая 24:16–20

Зураг
Алма ба түүний хүмүүс Зарахемлаг харж байгаа нь

Тэр шөнө эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд бүгд Бурханд талархав. Тэд өөрсдөд нь зөвхөн Бурхан л тусалж чадна гэдгийг мэдэж байлаа. Тэд олон өдөр аян хийж, Зарахемла нутагт ирлээ. Нифайчууд тэднийг угтан авч, Алма бүх хүнд Есүс Христэд итгэх талаар заав. Олон хүн итгэж, баптисм хүртсэн юм.

Мозая 24:20–25; 25:14–24