Судрын түүхүүд
Гидеон, Алма, Нихор нар


“Гидеон, Алма, Нихор нар,” Мормоны Номын түүхүүд (2023)

“Гидеон, Алма, Нихор нар,” Мормоны Номын түүхүүд

Алма 1

Гидеон, Алма, Нихор нар

Бурханы үгээр үнэнийг хамгаалж буй нь

Зураг
Залуу Алма эцгийгээ сонсож буй нь

Нифайчууд залуу Алмаг ерөнхий шүүгчээрээ сонгов. Алма мөн Сүмийн дээд прист байлаа.

Мозая 29:41–44

Зураг
Нихор тэнгэр лүү зааж буй нь

Нихор хэмээх нэртэй нэгэн эр Бурханы үг гэж нэрлэсэн зарим зүйлийг хүмүүст зааж эхлэв. Гэвч тэр хүмүүст Бурханыг дуулгавартай дагах юм уу наманчлах шаардлагагүй гэж зааж байлаа.

Алма 1:2–4, 15

Зураг
хүмүүс Нихорт мөнгө авчирч өгсөн нь

Олон хүнд Нихорын хэлсэн зүйл таалагдаж, мөн тэд түүнд итгэв. Хүмүүс өөрт нь мөнгө өгч, магтахыг тэр хүсэж байлаа. Тэр өөрийгөө бусдаас илүү дээр гэж бодож байв. Тэр өөрийн сүмийг байгуулж, олон хүн түүнийг сонсжээ.

Алма 1:3, 5–6

Зураг
Нихор Гидеонтой маргалдаж буй нь

Нэг өдөр Нихор Гидеон хэмээх хөгшин эртэй тааралдав. Гидеон Бурханы Сүмийн багш байсан бөгөөд олон сайн зүйлийг үйлдсэн байв. Нихор хүмүүсийг Сүмийг орхиж явахыг хүссэн ба үүнээс болж тэр Гидеонтой маргалдав. Нихор үнэний тухай заагаагүй гэдгийг харуулахын тулд Гидеон Бурханы үгийг ашиглав. Нихор ууртай байлаа! Тэр Гидеоныг илдээрээ хөнөөв.

Алма 1:7–9, 13

Зураг
Нихор Алматай маргалдаж буй нь

Хүмүүс Нихорыг шүүлгэхээр Алмагийн өмнө авчрав. Нихор хийсэн зүйлээ хамгаалахыг оролдов. Тэр шийтгүүлэхийг хүсэхгүй байв.

Алма 1:10–11

Зураг
Алма шүүж буй нь

Алма Нихорын сургаалыг буруу мөн хүмүүст хор хөнөөлтэй хэмээв. Алма хуулийг дагажээ. Нихор Гидеоныг алсан учраас үхлийн ял сонсов.

Алма 1:12–15

Зураг
Алма ард түмнийхээ талаар тунгааж буй нь

Нихор үхэхээсээ өмнө худал хэлсэн гэдгээ хүмүүст хэлжээ. Тэр Бурханы үгийг заадаггүй байлаа. Нихорын буруу байсан хэдий ч олон хүн түүний үлгэр жишээг дагав. Тэд магтаал, мөн мөнгө олохын тулд хүмүүст худал хэлдэг байв. Харин бусад нь Алмаг сонссон юм. Тэд ядуусыг халамжилж, Бурханы зарлигуудыг дагадаг байлаа.

Алма 1:15–16, 25–30