Судрын түүхүүд
Лиахона ба хугарсан нум


“Лиахона ба хугарсан нум,” Мормоны Номын түүхүүд (2023)

1 Нифай 16

Лиахона ба хугарсан нум

Их Эзэний тусламжийг эрэлхийлэх нь

Зураг
түүдэг галын дэргэд сууж буй гэр бүлүүд

Лихай, Ишмэил нарын гэр бүлийнхэн аглаг буйдад олон жил аялжээ. Их Эзэн тэднийг нутгийн сайхан хэсгээр удирдаж байв. Тэд замдаа ан хийж, хоол хүнсээ цуглуулах ёстой байлаа. Энэ нь хүнд хэцүү аялал байв.

1 Нифай 16:14; 17:1, 4

Зураг
Лихай нар мандахыг харж буй нь

Их Эзэн тэдэнд хэрэв зарлигуудыг дагавал гэр бүлүүдийг нь сайхан нутаг руу хөтлөх болно хэмээн амласан. Тэд уг нутгийг хэрхэн олохоо мэдэхгүй байсан ч Тэр тэднийг чиглүүлж байлаа.

1 Нифай 2:20; 10:13; 17:13–14

Зураг
Лиахонаг барьж буй Лихай

Нэг өглөө Лихай майхныхаа гаднаас гуулин бөмбөрцөг олоод ихэд гайхав. Уг бөмбөрцгийг Лиахона гэж нэрлэдэг байв. Лиахона дотор тэдний аялах замыг заасан зүү байв. Заримдаа тэд Лиахона дээр бичсэн Их Эзэний захиасыг хардаг байлаа. Их Эзэн тэднийг ийнхүү хөтөлсөн билээ.

1 Нифай 16:10, 16, 26–29; Алма 37:38

Зураг
хугарсан нумтай Нифай ба гомдоллож буй Лемен, Лемүел хоёр

Нэг өдөр Нифай ан хийж байгаад, ган нумаа хугалчихжээ. Түүний гэр бүл нумгүйгээр хоолоо олж чадахааргүй байв. Нифайн ах нар түүнд болон Их Эзэнд уурлаж байлаа.

1 Нифай 16:18–21

Зураг
Хугарсан нумаа барьсан Нифай ба бухимдсан Лихай

Тэд бүгд маш их ядарч, өлссөн байлаа. Тэдний зарим нь уй гашууд автагдан, гомдоллож байв. Тэд өлсөж үхэх нь гэж айж байлаа. Лихай хүртэл Их Эзэнд гомдоллов.

1 Нифай 16:19–22, 35

Зураг
Нифай алх, цүүц барьж буй нь

Нифай модоор шинэ нум сум хийв. Их Эзэн хоол хүнс олоход нь тусална гэж тэр итгэж байлаа.

1 Нифай 16:23

Зураг
Лихай, Нифай хоёр Лиахонаг харж буй нь

Нифай хаашаа явж ан хийхээ Лихайгаас асуув. Лихай гомдоллож байсандаа харамсав. Тэр наманчилж, Их Эзэнээс тусламж гуйв. Их Эзэн Лиахонаг хар хэмээн Лихайд тушаав. Үүний дээр захиас бичигдсэн байлаа. Уг гэр бүлүүд Их Эзэнд итгэлтэй байж, зарлигуудыг дуулгавартай дагасан үед л Лиахона ажилладаг болохыг олж мэдэв.

1 Нифай 16:23–29

Зураг
Лихайн гэр бүл агнасан амьтнаа үүрсэн Нифай руу харж буй нь

Их Эзэн заримдаа тэдэнд аяллынх нь турш туслахын тулд Лиахона дээрх захиасыг өөрчилдөг байв. Лиахона Нифайд хааш явж ан хийхийг мэдэхэд нь туслав. Тэр идэх хоолтой буцаж ирсэн ба тэд бүгд баярлаж байлаа. Тэд наманчилж, Их Эзэнд талархав.

1 Нифай 16:28–32