Судрын түүхүүд
Ахмад Моронай ба Зарахемна


“Ахмад Моронай ба Зарахемна,” Мормоны Номын түүхүүд (2023)

Алма 43–44

Ахмад Моронай ба Зарахемна

Дайн ба энх тунх амьдрах амлалт

Зураг
Зарахемна армиа удирдаж байгаа нь

Зарахемна леменчүүдийн армийн удирдагч байв. Тэр нифайчуудын дээр засаглаж, тэднээр өөрийн хүмүүст үйлчлүүлэхийг хүсэж байлаа. Зарахемна нифайчууд руу дайрахаар армиа удирдав.

Aлмa 43:3–8

Зураг
Нифайчуудын арми леменчүүдийн армийг харж байгаа нь

Нифайчууд гэр орноо, гэр бүлээ, шашнаа хамгаалахыг хүсэж байлаа. Тэд хэрэв леменчүүд тэднийг удирдвал тэд Их Эзэнийг шүтэж чадахгүй болно гэдгийг мэдэж байв. Нифайчууд дайснуудтайгаа тулалдахыг сонгосон аж.

Алма 43:9–10, 14–15

Зураг
Моронай урагш харах агшинд ард нь үүл нүүж байгаа нь

Моронай гэдэг нэгэн эр нифайчуудын армийн ахмад байлаа. Моронай армиа байлдахад бэлдэв.

Aлмa 43:16–17

Зураг
Ахмад Моронай ба нифайн цэргүүд тулалдахад бэлэн байгаа нь

Моронайн цэргүүд зэвсэг агссан байсан ба Моронай тэдэнд өөрсдийгөө хамгаалах хуяг бамбай өгчээ.

Aлмa 43:18–19

Зураг
Леменчүүд нифайн армийг хараад айж байгаа нь

Моронай леменчүүдтэй тулалдахаар армиа авчрав. Гэвч леменчүүд нифайчуудын хуяг дуулгыг хараад дайтахаасаа айжээ. Леменчүүд нимгэн хувцаснаас өөр зүйлгүй байсан ба тэдэнд өөрсдийгөө хамгаалах хуяг байсангүй.

Aлмa 43:19–21

Зураг
Лемен цэргүүд ой руу гүйлдэж байгаа нь

Леменчүүд явав. Тэд нифайн өөр нэг нутаг руу гэтэхээр оролджээ. Тэд Моронай өөрсдийг нь хаашаа явсныг мэдэхгүй гэж бодсон аж.

Алма 43:22

Зураг
Нифайн тагнуулууд лемен цэргүүдийн зугтаж байгааг харж буй нь

Гэвч леменчүүдийг явангуут Моронай тэднийг мөрдүүлэхээр тагнуулуудаа илгээв.

Aлмa 43:23

Зураг
Нифай цэрэг Алмаг сонсож байгаа нь

Тэгээд Моронай Алма бошиглогч руу зурвас илгээв. Тэр Алмагаас леменчүүдийн юу хийхээр төлөвлөж байгааг Их Эзэнээс асуухыг хүсжээ. Их Эзэн Алмад леменчүүд Мантай хэмээх сул дорой нутаг руу дайрахаар төлөвлөж байна гэж хэллээ. Моронай Алмаг сонсов. Тэр леменчүүдийн эсрэг тулалдахаар армиа залав.

Aлмa 43:23–33

Зураг
Лемен цэргүүд нифай цэргүүдтэй тулалдаж байгаа нь

Хоёр арми дайтлаа. Леменчүүд их хүчтэй мөн ууртай байв. Нифайчууд леменчүүдээс айгаад зугтах гэж байлаа. Гэвч Моронай тэдэнд гэр бүлүүдийг нь мөн итгэлийг нь сануулсан тул тэд үргэлжлүүлэн тулалдав.

Алма 43:34–37, 43–48

Зураг
Моронай тулааныг зогсоохоор гараа өргөж байгаа нь

Нифайчууд Их Эзэнээс тусламж гуйн залбирав. Их Эзэн тэдний залбирлуудад хариулж тэдэнд агуу хүчийг өгсөн аж. Одоо харин леменчүүд айж эхэллээ. Тэд гацаанд орж зугтаж чадахгүй болов. Моронай леменчүүдийн айхыг хараад цэргүүддээ тулалдахаа боль гэж хэлэв. Моронай леменчүүдийг хөнөөхийг хүссэнгүй.

Алма 43:49–53; 44:1–2

Зураг
Моронай леменчүүдэд хандан ярьж байгаа нь

Моронай Зарахемнад хэрэв леменчүүд нифайчуудын эсрэг дахин хэзээ ч байлдахгүй гэж амлавал тэднийг зүгээр явуулна гэлээ. Зерахемна уурлан үргэлжлүүлэн байлдахыг оролдсон ч Моронайн цэргүүдийг дийлж чадсангүй. Тэгээд Зарахемнагийн арми дайн тулаангүй амьдрахаа амлаж, Моронай тэднийг явуулав.

Aлмa 44:1–20