Судрын түүхүүд
Мозая ба Зениф


“Мозая ба Зениф,” Мормоны Номын түүхүүд (2023)

Омнаи 1; Мозая 9

Мозая ба Зениф

Их Эзэнээр хамгаалуулсан нь

Зураг
Мозая хүмүүсийг удирдсан нь

Нифайчууд болон леменчүүд олон дайнтай байв. Нэг өдөр Их Эзэн Мозая хэмээх нифай хүнд Их Эзэнийг дагахыг хүссэн хүн бүхэнтэй хамт Нифайн нутгийг орхин яв гэж хэлжээ.

Омнаи 1:10,12

Зураг
Мозая хотыг ширтэж буй нь

Олон нифай хүн Их Эзэнийг дуулгавартай дагаж, Мозаятай хамт явжээ. Их Эзэн тэднийг хүмүүс амьдарч байгаа газар нутаг руу хөтлөв. Тэднийг Зарахемлагийн хүмүүс хэмээн нэрлэдэг байлаа.

Омнаи 1:13–14

Зураг
Мозая хүмүүстэй ярьж буй нь

Зарахемлагийн хүмүүс эрт цаг үед Иерусалимаас мөн ирсэн байв. Их Эзэн нифайчуудыг гуулин ялтаснуудын хамт илгээсэнд тэд баяртай байлаа. Мозаягийн хүмүүс Зарахемлагийн хүмүүстэй нэгдэв. Бүх хүн Мозаяг өөрсдийн хаанаар сонгожээ. Тэр тэдэнд Их Эзэний тухай заав.

Омнаи 1:14–19

Зураг
Зениф хүмүүсийг удирдаж буй нь

Нифайчуудын том бүлэг Нифайн нутаг руу буцахдаа Зарахемлад хэсэг хугацаанд амьдарсан байв. Тэднийг Зениф хэмээх нифай хүн удирдаж байв.

Омнаи 1:27–29; Мозая 9:3–5

Зураг
Леменчүүдийн хаан ярьж буй нь

Леменчүүд энэ үед Нифайн нутагт амьдарч байсан тул Зениф өөрийн хүмүүсийг мөн адил тэнд амьдарч болох эсэхийг хаанаас гуйжээ. Хаан зөвшөөрөв.

Мозая 9:6–10

Зураг
Леменчүүд дайрч буй нь

Хаан Зенифийг болон түүний хүмүүсийг хуурав. Тэр тэднийг Нифайн нутагт амьдрахыг зөвшөөрснөөр дараа нь тэдний хоол хүнс, мал амьтдыг авч чадах байлаа. Зенифийн хүмүүс тэнд олон жил тайван амьдрав. Тэд хоол хүнсээ ихээр тарьж, олон мал амьтантай байв. Гэтэл леменчүүд тэдэн рүү дайрч, хоол хүнс, мал амьтдыг нь авахыг оролдов.

Мозая 9:10–14

Зураг
Зенифийн хүмүүс тулалдаад ялсан нь

Зениф хүмүүстээ Их Эзэнд итгэхийг заав. Леменчүүд тэдэнтэй тулалдахаар ирэхэд Зениф болон түүний хүмүүс Их Эзэнд хандан залбирав. Их Эзэн тэдэнд хүч чадал өгч, тэднийг хамгаалахад туслав. Тэд леменчүүдийг хөөж явуулах боломжтой байлаа. Зениф болон түүний хүмүүсийн итгэлийнх нь улмаас Их Эзэн адислав.

Мозая 9:15–18