Судрууд
Мормоны Ном


Хиламаны Ном

Бүлэг 3

Олон нифайчууд умард нутаг тийш нүүв—Тэд зуурмагаар байшингууд барьж мөн олон цэдэг хөтлөв—Хэдэн арван мянга нь хөрвүүлэгдэж мөн баптисм хүртэв—Бурханы үг хүмүүнийг авралд хүргэдэг—Хиламаны хүү Нифай шүүлтийн суудлыг эзлэв. Ойролцоогоор мэө 49–39 он.

1Мөнхүү эдүгээ улиран тохиох дор дөчин гуравдугаар оны төгсгөлд хэргүүд нь шийдэгдсэн, зарим жижиг тэрслэлүүдийг хүмүүсийн дунд бий болгосон, бага зэрэг бардамнал сүмийн дотор байснаас бусдаар бол Нифайн хүмүүсийн дунд шүүгчдийн засаглалын дөчин гуравдугаар онд ямар ч зөрчилдөөн байсангүй.

2Мөн дөчин дөрөвдүгээр онд хүмүүсийн дунд ямар ч зөрчилдөөн байсангүй; бас дөчин тавдугаар онд их зөрчилдөөн байсангүй.

3Мөнхүү улиран тохиох дор дөчин зургадугаар онд, тийм ээ, их зөрчилдөөн мөн олон тэрслэл байв; үүний дүнд Зарахемла нутгаас гарч одоод, мөн умард нутаг тийш уг нутгийг өвлөхөөр явсан нь үлэмж олон байв.

4Мөн тэд үлэмж агуу хол зайг аялан туулж, үүний хэрээр тэд томхон нуурууд мөн олон голуудад тулж ирэв.

5Тийм ээ, мөн уг нутгийн бүх хэсэгт, урьд нь уг нутгийг өвлөсөн олон оршин суугчдын учир модгүй мөн үржил шимгүй болгоогүй хэсгүүдэд тархан суурьшив.

6Мөн эдүгээ ургаа модгүй л болохоос биш, уг нутгийн аль ч хэсэг нь үржил шимгүй байсангүй; гэвч урьд нь өвлөж байсан хүмүүсийн устгалын агуу ихийн учир уг нутаг үржил шимгүй хэмээгдэж байв.

7Мөн уг нутгийн гадаргуу дээр зөвхөн багахан хэмжээний л ургаа мод үлдсэн учир, тиймийн тул нүүж ирсэн хүмүүс зуурмагаар ажиллахдаа үлэмж мэргэшив; тиймийн тул тэд дотор нь оршин суух зуурмаган байшингууд барив.

8Мөнхүү улиран тохиох дор тэд өнөржиж мөн тархаж, мөн өмнөд нутгаас умард нутагт одож, мөн тархаж үүнийхээ хэрээр тэд бүхэл дэлхийн гадаргууг, өмнөд тэнгисээс умард тэнгисийг хүртэл, өрнөд тэнгисээс дорнод тэнгисийг хүртэл бүрхэж эхлэв.

9Мөн умард нутагт байсан хүмүүс майхнууд, мөн зуурмаган байшингуудад оршин суудаг байв, мөн тэд хойшид байшингуудаа, тийм ээ, хотуудаа, мөн ариун сүмүүдээ, мөн синагогуудаа, мөн дугануудаа, мөн төрөл бүрийн барилгуудаа барих ургаа модтой байж болохын тулд тэд уг нутгийн гадаргуу дээр нахиалах мод бүрийг ургуулахаар болов.

10Мөнхүү улиран тохиох дор умард нутагт ургаа мод үлэмж ховор байсны учир, тэд усан онгоцоор ихийг илгээж байв.

11Мөн тэд тийн тэднийг модоор бас зуурмагаар аль алинаар нь, олон хот барьж болохыг умард нутгийн хүмүүст боломжтой болгодог байв.

12Мөнхүү улиран тохиох дор уг гарал нь лемен үндэстэн болох Аммоны хүмүүсээс олон нь түүнчлэн тэр нутаг тийш оджээ.

13Мөн энэ хүмүүсийн олноор нь, энэ хүмүүсийн хэрэг явдлын тухай, тэдний талаарх тодорхой мөн маш том олон цэдэг хөтлөгдөв.

14Гэвч болгоогтун, леменчүүдийн мөн нифайчуудын, мөн тэдний дайнуудын, мөн зөрчилдөөнүүд, мөн тэрслэлүүд, мөн тэдний номлолууд, мөн тэдний бошиглолууд, мөн тэдний усан онгоцоор илгээдэг байсны нь, мөн тэдний усан онгоц барьдаг байсны нь, мөн тэдний ариун сүмүүд мөн синагогууд мөн дугануудыг барьдаг байсны нь, мөн тэдний зөв шударга байдал, мөн тэдний ёс бус байдал, мөн тэдний аллагууд, мөн тэдний дээрмүүд, мөн тэдний тонуулууд, мөн бүх төрлийн жигшүүрт хэргүүд мөн садар самуун явдлын талаарх шастир, тийм ээ, энэ хүмүүсийн хэрэг явдлуудын зууны нэг хэсэг нь ч үүнд агуулагдаж чадахгүй юм.

15Гэвч болгоогтун, олон ном мөн төрөл бүрийн олон цэдэг буй, мөн тэдгээр нь ихэвчлэн нифайчуудаар хөтлөгдөж байв.

16Мөн бүр тэд зөрчилд унасан мөн алагдан, дээрэмдүүлж, мөн мөрдөгдөн, мөн туугдаж, мөн хядагдан, мөн газрын гадаргуу дээр тараагдах хүртэл, мөн ёс бус, мөн зэрлэг, мөн хэрцгий болсон учир, тийм ээ, бүр леменчүүд болсон учир, хойшид нифайчууд хэмээн нэрлэгдэхгүй болтлоо леменчүүдтэй хутгалдах хүртэл тэдгээр нь нэг үеэс нөгөөд нифайчуудаар гардуулагдсаар ирсэн бөлгөө.

17Мөн эдүгээ би дахин өөрийн шастирт эргэн оръё; тиймийн тул, миний ярьсан нь Нифайн хүмүүсийн дундах агуу зөрчилдөөн, мөн саад бэрхшээлүүд, мөн дайнууд, мөн тэрслэлүүдийн дараа тохиосон байв.

18Шүүгчдийн засаглалын дөчин зургадугаар он төгсөв;

19Мөнхүү улиран тохиох дор уг нутагт, тийм ээ, бүр дөчин долдугаар онд, мөн түүнчлэн дөчин наймдугаар онд агуу зөрчилдөөн байсаар байв.

20Гэсэн хэдий ч Хиламан шударга ёс мөн тэгш эрхийг хүндэтгэн үзэж шүүлтийн суудлыг эзлэв; тийм ээ, тэрээр Бурханы тогтоолууд, мөн шүүлтүүд, мөн зарлигуудыг дагахыг хичээв; мөн тэрбээр Бурханы мэлмийд үргэлж зөвийг үйлдэж байв; мөн тэрбээр эцгийнхээ замуудаар алхсан юм, үүнийхээ хэрээр тэрээр уг нутагт дэгжив.

21Мөнхүү улиран тохиох дор түүнд хоёр хөвгүүн төрсөн аж. Тэрбээр ахмадад нь Нифайн нэрийг, мөн багад нь Лихайн нэрийг өгчээ. Мөн тэд Их Эзэний төлөө өсөж эхлэв.

22Мөнхүү улиран тохиох дор Нифайн хүмүүсийн дээрх шүүгчдийн засаглалын дөчин наймдугаар оны төгсгөлд, нифайчуудын ардын дунд, дайнууд мөн зөрчилдөөнүүд бага зэргээр намдаж эхлэв.

23Мөнхүү улиран тохиох дор уг нутгийн илүү хүн суурьшсан хэсгүүдэд дээрэмчин Гадиантоны байгуулсан, нууц хуйвалдаанууд байснаас бусдаар бол шүүгчдийн засаглалын дөчин ес дэх онд уг нутагт үргэлжийн амар амгалан тогтоогдов, тэдгээр хуйвалдаанууд тэр үедээ засгийн газрын тэргүүнд байсан тэдэнд мэдэгдсэнгүй; тиймийн тул тэд уг нутагт устгагдсангүй.

24Мөнхүү улиран тохиох дор тэрхүү онд сүмд үлэмж агуу дэгжилт гарав, үүний хэрээр өөрсдөө сүмд нэгдэн мөн наманчлалд хүргэгдэн баптисм хүртсэн нь мянга мянгаараа байв.

25Мөн бүр дээд санваартнууд мөн багш нар өөрсдөө хэмжээлшгүй ихээр гайхан бахадсан сүмийн дэгжилт тийм агуу байж, мөн хүмүүсийн дээр юүлэгдсэн адислалууд тийм олон байв.

26Мөнхүү улиран тохиох дор олон бодгаль, тийм ээ, бүр хэдэн арван мянга нь Бурханы сүмд баптисм хүртэж мөн нэгдсэнээр Их Эзэний ажил дэгжив.

27Зүрх сэтгэлийнхээ гүнээс, түүний ариун нэрийг дуудах бүгдэд Их Эзэн нигүүлсэнгүй байдгийг бид ийн үзэж болох ажгуу.

28Тийм ээ, бүгдэд, бүр Бурханы Хүү болох Есүс Христийн нэрэнд итгэдэг тэдэнд, тэнгэрийн хаалга нээлттэйг бид тийн харлаа.

29Тийм ээ, чөтгөрийн бүх башир аргыг мөн урхи мөн арга залийг нь тасчин хуваах, амьд хүчирхэг, мөн ёс бусыг үйлдэгчдийг залгихаар бэлтгэгдсэн зовлонгийн үүрдийн ангал дээгүүр гарах давчуу бөгөөд нарийн замаар Христийн хүмүүнийг удирдах, Бурханы үгэн дээр тулгуурлахыг хүсэх хэн боловч тулгуурлаж—

30Мөн тэнгэрийн хаант улсад, Бурханы баруун мутар талд, Абрахамтай, мөн Исаактай, мөн Иаковтай хамт, мөн бидний бүх ариун эцэг өвгөдийн хамт, цаашид гарахгүйгээр суухаар өөрсдийн бодгалиудыг, тийм ээ, үхэшгүй бодгалиудаа байрлуулж болохыг бид харж болно.

31Мөн тэрхүү онд Зарахемла нутагт, мөн эргэн тойрны бүх бүс нутгуудад, бүр нифайчуудаар эзэмшигдсэн бүх нутагт үргэлжийн баясал байв.

32Мөнхүү улиран тохиох дор дөчин есдүгээр оны үлдсэн хугацаанд амар амгалан мөн үлэмж агуу баяр хөөр байв; тийм ээ, мөн шүүгчдийн засаглалын тавьдугаар онд түүнчлэн үргэлжийн амар амгалан мөн агуу баяр хөөр байв.

33Мөн шүүгчдийн засаглалын тавин нэгдүгээр онд, сүмд нэвтэрч эхэлсэн—Бурханы сүмд бус, харин Бурханы сүмд харьяалагддаг хэмээх хүмүүсийн зүрх сэтгэлд орж эхэлсэн—бардамналаас бусдаар бол түүнчлэн амар амгалан байв.

34Мөн тэд, бүр ах дүүсийнхээ олныг нь хавчин гадуурхах хүртлээ бардамналдаа хөөрч байв. Эдүгээ энэ нь хүмүүсийн илүү даруухан хэсгийг их хавчлагыг тэсвэрлэхэд, мөн их зовлонгийн дундуур туулахад хүргэсэн тэрхүү агуу хилэнц байв.

35Гэсэн хэдий ч сэтгэл оюун нь баясал хийгээд тайтгарлаар дүүрэх хүртлээ, тийм ээ, зүрх сэтгэлээ Бурханд зориулсны учир ирэх ариуслаар зүрх сэтгэл нь бүр ариусаж мөн цэвэрших хүртлээ, тэд ойр ойрхон мацаг барьж мөн залбирч, мөн даруу байдалдаа улам улам хүчирхэг мөн Христийн бишрэлд улам улам гуйвшгүй бат болж байв.

36Мөнхүү улиран тохиох дор тавин хоёр дахь он, мөн тэдний үлэмж их баялаг мөн уг нутаг дахь хөгжил дэгжлийн улмаас хүмүүсийн зүрх сэтгэлд нэвтэрсэн үлэмж агуу бардамналаас бусдаар бол түүнчлэн амар амгаланд төгсөв; мөн энэхүү бардамнал өдрөөс өдөрт тэдний дээр өсөн нэмэгдэж байв.

37Мөнхүү улиран тохиох дор шүүгчдийн засаглалын тавин гуравдугаар онд, Хиламан нас нөгчиж, мөн түүний ахмад хүү Нифай түүний оронд засаглаж эхлэв. Мөнхүү улиран тохиох дор тэрээр шударга ёс хийгээд тэгш эрхийг хүндэтгэж үзэн шүүлтийн суудлыг эзэлжээ; тийм ээ, тэрээр Бурханы зарлигуудыг дагаж, мөн эцгийнхээ замуудаар алхалсан болой.