Судрууд
Мормоны Ном


Хиламаны Ном

Бүлэг 4

Нифай үндэстний тэрслэгчид болон леменчүүд хүчээ нэгтгэж мөн Зарахемла нутгийг авав—Нифайчуудын ялагдлууд тэдний ёс бусынх нь улмаас ирэв—Сүм бууран доройтож, мөн хүмүүс леменчүүд шиг сул дорой болов. Ойролцоогоор мэө 38–30 он.

1Мөнхүү улиран тохиох дор тавин дөрөвдүгээр онд сүмд олон тэрслэл байж, мөн түүнчлэн хүмүүсийн дунд зөрчилдөөн байж, үүний хэрээр ихээхэн цус урсгалт байв.

2Мөн эсэргүүцсэн хэсэг нь алагдаж мөн уг нутгаас туугдаж, мөн тэд леменчүүдийн хаанд очив.

3Мөнхүү улиран тохиох дор тэд нифайчуудын эсрэг дайнд леменчүүдийг өдөөн хатгахаар чармайн оролдсон аж; гэвч болгоогтун, леменчүүд үлэмж айж, үүний хэрээр тэд тэрслэгчдийн үгсийг анхааран сонсохгүй байв.

4Гэвч улиран тохиох дор шүүгчдийн засаглалын тавин зургадугаар онд, нифайчуудаас леменчүүдэд одсон тэрслэгчид байв; мөн тэд бусадтайгаа тэднийг нифайчуудын эсрэг ууранд өдөөн хатгахад амжилт олов; мөн тэд тэрхүү оны турш дайнд бэлтгэжээ.

5Мөн тавин долдугаар онд тэд нифайчуудын эсрэг тулалдахаар ирж, мөн тэд үхлийн ажлыг эхэлсэн болой; тийм ээ, үүний хэрээр шүүгчдийн засаглалын тавин наймдугаар онд тэд Зарахемла нутгийг; тийм ээ, мөн түүнчлэн, бүр Өгөөмөр нутгийн дэргэд байсан нутгийг хүртэлх бүх нутгийг эзэмшилдээ авахад амжилт олов.

6Мөн нифайчууд мөн Моронайхагийн их цэрэг бүр Өгөөмөр нутаг хүртэл туугдав;

7Мөн леменчүүдийн эсрэг тэнд, өрнөд тэнгисээс, бүр дорнодыг хүртэл тэд бэхлэн суув; тэдний бэхэлсэн мөн умард нутгаа батлан хамгаалуулахаар их цэргээ байрлуулсан тэр хилийг дагах нь нифай үндэстэн хүний хувьд нэг өдрийн аян байв.

8Мөн тийн нифайчуудын тэдгээр тэрслэгчид леменчүүдийн олон тоотой их цэргийн тусламжтайгаар өмнөд нутагт байсан нифайчуудын бүх эзэмшлийг олж авсан байв. Мөн энэ бүгд нь шүүгчдийн засаглалын тавин найм мөн тавин есдүгээр онуудад хийгдэв.

9Мөнхүү улиран тохиох дор шүүгчдийн засаглалын жардугаар онд, Моронайха их цэргийнхээ хамт уг нутгийн олон хэсгийг авахад амжилт олов; тийм ээ, тэд леменчүүдийн гарт орсон олон хотыг буцаан авсан ажгуу.

10Мөнхүү улиран тохиох дор шүүгчдийн засаглалын жаран нэгдүгээр онд тэд бүх эзэмшлийнхээ бүр хагасыг нь буцаан авахад амжилт олов.

11Эдүгээ тэдний дунд байсан, тийм ээ, мөн Бурханы сүмд харьяалагдах хэмээсэн тэдний дунд түүнчлэн байсан өөрсдийнх нь ёс бус, мөн жигшүүрт хэргүүд байгаагүй бол нифайчуудын энэ агуу алдагдал, мөн тэдний дунд байсан агуу аллага тохиохгүй байсан биз ээ.

12Мөн тэдний зүрх сэтгэлийн бардамналын учир, тэдний үлэмж баялгийн нь учир, тийм ээ, тэд ядууг дарамталж, өлссөнөөс хоолоо харамласан учир, нүцгэнээс хувцсаа харамласан учир, даруухан ах дүүсээ хацар дээр нь алгадсан учир, ариун нандиныг элэг доог болгосон учир, бошиглолын болон илчлэлтийн суу билгийг үгүйсгэсэн учир, тэд аллага дээрэм, худал хуурмаг, хулгай, садар самууныг үйлдсэн учир, тэд агуу их зөрчилдөөнийг үүсгэсэн учир, мөн тэд зайлан одож, леменчүүдийн дунд Нифайн нутагт орсон учир—

13Мөн тэдний энэ агуу ёс бусын учир, мөн тэд эрдэн хүчиндээ барддагийн учир, тэд өөрсдийнхөө хүчинд орхигдов; тиймийн тул тэд дэгжсэнгүй, харин тэд нутгийнхаа бараг бүх эзэмшлийг алдах хүртлээ зовоогдож мөн цохигдож мөн леменчүүдийн өмнө туугдав.

14Гэвч болгоогтун, тэдний алдсуудын учир Моронайха олон зүйлийг хүмүүст номлов, мөн түүнчлэн Хиламаны хөвгүүд, Нифай, Лихай нар, хүмүүст олон зүйлийг номлож, тийм ээ, тэдний алдсуудын талаар мөн хэрэв тэд нүглүүдээ наманчлахгүй аваас тэдний дээр юу ирэх ёстой талаар олон зүйлийг бошиглосон болой.

15Мөнхүү улиран тохиох дор тэд наманчилж, мөн тэд наманчилсныхаа хэрээр тэд дэгжиж эхлэв.

16Өөрөөр хэлбэл Моронайха тэдний наманчилсныг хараад, тэрээр тэднийг нэг газраас нөгөө газарт, мөн хотоос хотод, бүр тэд хөрөнгийнхөө хагасыг мөн бүх нутгийнхаа хагасыг буцаан авах хүртэл удирдахаар зориглосон ажээ.

17Мөн шүүгчдийн засаглалын жаран нэгдүгээр он тийн төгсөв.

18Мөнхүү улиран тохиох дор шүүгчдийн засаглалын жаран хоёрдугаар онд, Моронайха цаашид леменчүүдийг даван эзэмшлийг олж авч чадсангүй.

19Тиймийн тул тэд нутгийнхаа үлдсэнийг нь олж авах гэсэн төлөвлөгөөгөө орхив, учир нь леменчүүд тийм олон тоотой байснаас, тэднийг давамгайлах илүү хүчийг олох нь нифайчуудын хувьд боломжгүй болов; тиймийн тул Моронайха өөрийн авсан хэсгүүдээ хадгалан хамгаалахад бүх их цэргээ дайчлав.

20Мөнхүү улиран тохиох дор леменчүүдийн тооных нь агуу ихийн учир дийлэгдэж, мөн дэвслэгдэн, мөн алагдан, мөн устгагдах болуузай хэмээн ихэд айсан байдалд нифайчууд байв.

21Тийм ээ, тэд Алмагийн бошиглолууд, мөн түүнчлэн Мозаягийн үгсийг санаж эхлэв; мөн тэд зөрүүд хүмүүс байснаа, мөн тэд Бурханы зарлигуудыг үл ойшоосноо ухаарав;

22Мөн тэд Мозаягийн хуулиудыг өөрөөр хэлбэл хүмүүст өгөхийг Их Эзэн түүнд зарлигласан тэдгээрийг хөл доороо гишгэлснээ мөн өөрчилснөө; мөн тэд хуулиуд нь завхруулагдаж, мөн тэд ёс бус хүмүүс болж, үүний хэрээр тэд ёс бус, бүр леменчүүдийн адил байснаа тэд ухаарав.

23Мөн тэдний алдсын учир сүм бууран доройтож эхэлсэн байв; мөн тэд бошиглолын суу билэг, илчлэлтийн суу билэгт итгэхгүй болж эхлэв; мөн Бурханы шүүлтүүд нүүрэн дээр нь тулж иржээ.

24Мөн тэд ах дүүсийнхээ, леменчүүдийн адил сул дорой болсноо, мөн Их Эзэний Сүнс тэднийг цаашид хамгаалахаа больсныг ухаарав; тийм ээ, Их Эзэний Сүнс ариун бус дугануудад үл оршихын учир энэ нь тэднийг орхисон байв—

25Тиймийн тул Их Эзэн тэднийг өөрийн гайхамшигт мөн зүйрлэшгүй хүчээр хамгаалахаа больж, учир нь тэд итгэлгүй мөн аймшигт ёс бусын байдалд унасан байв; мөн тэднээс леменчүүд үлэмж илүү олон тоотой, мөн тэд Их Эзэн Бурхандаа үнэнч байхгүй аваас тэд гарцаагүй мөхөх ёстойг тэд ойлгов.

26Учир нь болгоогтун, леменчүүдийн хүч чадал тэдний хүч чадлын адил агуу, бүр нэг хүн нэгтэйгээ тэнцэхүйц байсныг тэд ойлгов. Мөн тэд энэ агуу зөрчилд тийн унасан байв; тийм ээ, тэд тийн зөрчлийнхөө учир олон бус жилийн хугацаанд сул дорой болсон байв.